Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 419

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах  би

Нэхэмжлэгч: *******, ******* өөрийн байранд оршин байрлах “*******” ХХК /РД:*******/-ний

Хариуцагч: ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 143.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь манай үйчлилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр НА/004 дугаар худалдах, худалдан авах гурван талт гэрээнд хамрагдаж гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Ж.******* нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй төлбөрийн үлдэгдэл болох 135.000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлөөгүй байна. Иймд Ж.*******ээс төлбөрийн үлдэгдэл 135.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг нийт 143.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, хүсэлтдээ: Ж.******* миний бие ******* ХХК-иас гар утас авсан билээ. Тухайн үед авчихсан гэж бодож байтал тэтгэвэрт гарсны дараа 143.000 төгрөгийн утасны нэхэмжлэл ирсэн. Одоо хүнд өвчтэй шууд өгөх мөнгө алга. Иймд 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд бүрэн төлж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай “*******” ХХК-иас нэхэмжилсэн 143.000 төгрөгийн зээлээр авсан утасны төлбөрөө иргэн Ж.******* 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 143.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 143.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй болно гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 143.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 143.000 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрч байгаа нь зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Ийнхүү эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.940 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 50 хувь болох 2.470 төгрөг, хариуцагч Ж.*******ээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 2.470 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК-ний ******* овгийн *******ын *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 143.000 /нэг зуун дөчин гурван мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах хугацаа заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.940 /дөрвөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 50 хувь болох 2.470 /хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хариуцагч Ж.*******ээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 2.470 /хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ