| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/27646/И |
| Дугаар | 210/МА2026/00336 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00336
******* СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18281 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 5,537,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 6,477,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,537,200 төгрөг болгон багасгасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. ******* дүүргийн Засаг даргаас тус дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, ******* сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/-г ******* дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* дугаартай гэрчилгээ олгосон. /хх-12/
3.2. ******* СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №03 дугаартай тогтоолоор *******ийг тус холбооны гүйцэтгэх захирлаар томилсон. /хх-13/
3.3. Хариуцагч ******* нь ******* дүүрэг,*******, 02 дугаар хороолол, /16051/ Замчид гудамж, *******, зоорийн давхрын 87 тоот хаягт байршилтай, 218.08 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
4. Нэхэмжлэгч нь Монголын сууц өмчлөгчдийн хорооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолд хувьчлагдсан зоорины хагас подвалд айл өрх байвал 800 төгрөгөөр тооцно гэж заасныг үндэслэн хариуцагчаас 2022 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны 36 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 5,537,200 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь тус үл хөдлөх хөрөнгөд үйл ажиллагаа явуулах гэсэн боловч жилдээ 2-3 удаа бохир хальж дотор нь байсан бараа бүтээгдэхүүн бохирт автсан, дээд давхраас ус алдаж тааз нурсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Гэхдээ м.кв-ыг 300 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарласан.
4.1. Нэхэмжлэгч ******* СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч *******гаас Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасны дагуу шаардах эрхтэй.
4.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэж, мөн хуулийн 16.4.2-т Сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол гэж зохицуулсан.
4.3. ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор тус байранд үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын СӨХ-д төлөх төлбөрийг СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу тогтоож, төлбөр тооцоог хийж ажиллахыг гүйцэтгэх захирал *******т үүрэг болгосон нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 , 16.4.2-т заасантай нийцжээ. /хх-ийн 14/
4.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийтийн зориулалттай орон сууцны байранд болон түүний хонгилын хэсэгт үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын жишиг тарифыг гаргасан.
4.5. Дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувиар буюу нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангахгүй байна. Иймээс Монголын Сууц өмчлөгчдийн хорооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолыг баримтлан метр квадратын үнийг 800 төгрөгөөр тогтоосон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5. Харин шүүх хариуцагчийн 2022 оны 8 дугаар сараас 2025 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны 36 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг метр квадратын үнийг 300 төгрөгөөр тооцон 2,354,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдвэриийг хэвээр үлдээнэ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18281 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ