| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00291/И |
| Дугаар | 103/ШШ2016/00312 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2016/00312
| 20*******6 оны 07 сарын 08 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******6/00**************2 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай 2 дугаар гудамжны *******5 тоотод оршин суух ******* овогт , овогт нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.5*******7.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20*******6.05.*******9-ний өдөр манай баруун талын хашаанд амьдарч байсан М.ийн гэр шатаж, гал нь дамжин манай байшин руу орж улмаар манай хувийн сууц шатаж эхэлсэн. Онцгой байдлын газраас хүмүүс ирж гал унтраах зорилгоор манай байшингийн шатаж байсан дээврийг хуулж их хэмжээний ус шүршсэн. Дээврээс цог болон хөө тортог унаж, шүршсэн ус нь хөө тортогтой холилдон нилээд удаан хугацаагаар гоожсон. Энэ бүхнээс үүдэн байшин засварлах шаардлагатай болж, сүлжих машин, сүлжмэлийн утас, хивсэнцэр, зэрэг эд зүйл эвдэрч муудан ашиглах боломжгүй болсон. Мөн байшин шатсан учраас нөхөр бид 2 айлаар амьдарч байна. Гал гарсан шалтгаан нь М.ийн буруугаас болсон, цахилгааны масс болон тэдний гэр манай байшинтай хэтэрхий ойр баригдсан зэрэг байдлаас болж манай байшин шатсан гэж Онцгой байдлын хэлтсээс бидэнд хэлсэн. Энэ хашааны эзэн бөгөөд хашаандаа хүлэмж барих зорилгоор зайгаа шахаж их ойрхон дүү ийнхоо гэрийг бариулсан учир , нарыг хоёулаа хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Иймд М., Л. нараас бидэнд учирсан хохирол 2.5*******7.000 төгрөг, байшин засварлуулах зардал *******.000.000 төгрөг нийт *******.5*******7.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 20*******6.5.*******9-нд *******8 цаг өнгөрч байхад ах залгаж гэр чинь шатаж байна гэсэн. Очтол гэр маань юу ч үгүй шатсан , нарын байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг гал сөнөөгчид унтрааж байсан. Бид , нартай уулзаж халамжийн тэтгэмж буухаар танай байшинг хамтдаа засварлая гэж тохирсон. Гэтэл иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гал гардаг өдөр согтуу хашаандаа их хэмжээний хог шатааж байсан гэж ******* задгайн *******-2******* тоотод суух эгч хэлсэн. Бид галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд ын шатаасан галаас болж манай гэр шатсан байх гэж бодож байна. Иймд гэр болон шатсан эд материалын хохирол 5.*******22.499 төгрөгөөс халамжаас өгсөн *******.200.000 төгрөгийг хасаад үлдэх *******.922.499 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М. сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох *******.922.499 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч Л. нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ******* дугаар гудамжны 2*******б тоот хашаан дотор байрлах 5:7 хэмжээтэй байшингийн дээвэр хэсгийг өөрийн хөрөнгө хөдөлмөрөөр засварлаж өгөхөөр,
Үүнд: Байшингийн А нуруу
Дээврийн төмөр
Хар цаас
А нурууны банз зэргийг нэхэмжлэгчийн санаанд тохирохоор шинээр хийж 20*******6.07.25-нд хүлээлгэн өгөхөөр, үлдсэн бусад хохирол болох гадна дотор засвар, хивсэнцэр зэргийг нэхэмжлэгч Д. өөрөө хариуцаж засварлаж авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М., Л. нарт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.5*******7.000 төгрөг гаргуулах, хариуцагч М. *******.922.499 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М. нь *******.922.499 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч Л. нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ******* дугаар гудамжны 2*******б тоот хашаан дотор байрлах 5:7 хэмжээтэй байшингийн А нуруу, дээврийн төмөр, хар цаас, А нурууны банз зэргийг нэхэмжлэгчийн санаанд тохирохоор шинээр хийж 20*******6.07.25-нд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч нь өөрөө байшингийн гадна дотор засвар, хивсэнцэр зэргийг хариуцаж засварлаж авахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул улсын тэмтэгтийн хураамжинд төлсөн 77.7*******0 төгрөгийг улсын орлогод үлдээхээр тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт , овогт нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол *******.5*******7.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч М. *******.922.499 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч Л. нь ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* задгай ******* дугаар гудамжны 2*******б тоот хашаан дотор байрлах 5:7 хэмжээтэй байшингийн А нуруу, дээврийн төмөр, хар цаас, А нурууны банз зэргийг нэхэмжлэгчийн санаанд тохирохоор шинээр хийж 20*******6.07.25-нд хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Д. нь байшингийн гадна дотор засвар, хивсэнцэр зэргийг хариуцаж засварлахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******5.*******00 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******7.550 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч , Л. нараас улсын тэмдэгтийн хураамжинд *******7.550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч М.оос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77.7*******0 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь тогтоосон хугацаанд эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА