Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 722

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.О, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Э, Д.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905003290776 тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. дугаарын регистртэй, Б.Э.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, Д.О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Э, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Benz /Бенз/ нэртэй караокены гадна талд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Т, цагдаагийн ахлах ахлагч Б.Э, эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.М нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдаж цагдаагийн алба хаагч нарын шар өнгийн хантаазыг урж нийт 271.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Оын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн хамаатан Б.Э, М нартай цуг Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/2-р байрны 33 тоотод 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво -2 ширхэгийг хувааж уучихаад тэндээсэээ Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “BENZ” караокенд орж 0.75 литрийн Velvet нэртэй архи-2 ширхэгийг аваад нэгийг нь ууж дуусчихаад байж байтал манай хамаатан ЭрдэнэХ- тус караокены коридорт нэг хүнтэй муудалцаж зогсож байсан тэгэхээр нь би очоод  болиулах гэхэд ЭрдэнэХ- муудалцаж байсан залуу намайг цохиод тэгээд бид нар маргалдаж эхэлсэн тэгээд нэг мэдэхэд караокены гадаа  цагдаа  нартай муудалцаж байсан...” гэх мэдүүлэг 47-48, 90-92/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эгийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн хамаатан Б.Э, М нартай цуг Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/2-р байрны 33 тоотод 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг хувааж ууж дуусчихаад бид нар гэрээсээ гараад 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “BENZ” караокенд орж 0.75 литрийн Velvet нэртэй архи-2 ширхэгийг захиалаад ууж байгаад 1 ширхэгийг нь дуусгаад нөгөөхөө задлаад уугаад дөнгөж эхлээд байж байхдаа би текэн дээр очоод хүмүүстэй уулзаж байгаад  нэг мэдэхэд хүмүүстэй маргалдаж зогсож байсан мөн цагдаа нар ирчихсэн байсан талаар санаж байгаа юм тэгээд тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байж байгаад Эрүүлжүүлэх байранд ухаан орсон юм...” гэх мэдүүлэг /хх-н 49-50, 84-86/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн  үед Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрийн байрлах Нарлаг цагдаагийн хэсэгт 24 цагийн  үүргийг цагдаагийн дэд ахлагч Б.Тгийн хамт гүйцэтгэн ажиллаж байхад 06 цагийн орчимд гаднаас үл таних хүн орж ирээд Бенз караокенд зодоон болоод байна гэсэн. Тэгээд би д/а Тгийн хамтаар Бенз караоке дээр очиход гадаа нь 3 залуу байхаар нь Т юу болсон талаар асуухад зүүн нүд нь цус болчихсон хүрэн өнгийн ноосон цамцтай залуу чулуу барьсан гараараа Тгийн дух руу цохисон. Тэгэхээр нь би очоод яагаад цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа юм бэ гээд шаардлага тавихад тэр залуу би бүгдийг чинь  ална гэсэн. Тэгсэн хажууд нь байсан цэнхэр куртиктэй залуу алаад өгье гээд Тгийн энгэрийн камерийг аваад шидчихсэн тэгээд бид хоёр  луу газраас чулуу, тоосго аваад шидэж эхэлсэн. Тэгээд нилээн хэдэн чулуунд оногдоод тухайн залуучуудыг барьж авах гэхэд зүүн нүд нь цус  болчихсон залуу гартаа чулуу барьж  байгаад миний баруун гарын сарвуу, булчин хэсэг рүү цохиод байсан. Тэгээд тэд нар урагшаа Бест дэлгүүрийн зүг рүү зугтаад тухайн дэлгүүрийн гадна зогсож байсан цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинд суух гэхэд нь жолооч  нь хамт явж байсан хүнтэйгээ тэр  залуучуудыг машиндаа суулгаагүй. Тухайн үед  бид хоёр Тайшир 114 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн машиныг дуудчихсан байсан. Тэгээд тэр залуучууд машинд суух гээд байхад цэнхэр куртиктэй залуу нь толгойгоороо замын хашлага мөргөөд уначихсан. Тэгээд тэд нарыг барьж аваад Тайшир 114 ирээд тухайн залуучуудын 2-г барьж  аваад нэг нь эрүүл байхаар нь  эрүүл байсан залууг явуулсан. Тэгээд тухайн залуучуудыг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч 103 дуудаж толгой нь хагарсан залууг үзүүлээд тэгээд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр томилгоот 24 цагийн жижүүрийн үүргийг Тайшир 114 чиглэлд а/а Т.Энхбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 06 цагийн орчимд Тайшир 10-аас Тайшир 66 чиглэл нь дуудлага мэдээлэл дээр очоод хүнээ дийлэхгүй байгаа талаар мэдээллийг өгсний дагуу Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “BENZ” караоке дээр очиход д/а Б.Т, а/а Б.Э нар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр хоёрын гадуураа өмсдөг ногоон өнгийн өвлийн хантааз урагдаж,энгэрийн камер нь эвдэрчихсэн 2 үл таних хүнтэй зууралдаж байсан тэгээд манай жолооч бид хоёр очоод салгах гэхэд Ттэй ноцолдож байсан залуу нь миний өвлийн ногоон өнгийн хантаазыг урчихсан тэгээд тэд нарыг эрүүлжүүлэх, саатуулах байранд түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-27/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тгийн өгсөн:

“...Би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа албан тушаал дээр ажилладаг. 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цагийн хооронд Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарлаг цагдаагийн хэсэгт эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Энхболдын хамт эргүүлийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 06 цаг 20 минутын орчим Нарлаг цагдаагийн байранд албан үүргээ гүйцэтгэж байхад иргэн Баянгол  дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах Бенз караокены гадна очин шалгахад өөрийгөө Х-, О гэх хүний дүү гэж танилцууласан 2 эрэгтэй байж байсаан. Тэгээд өөрийгөө танилцуулан юу болсон талаар асуухад өөрийгөө Х- гэж танилцуулж байсан хүн “ Та нар муу сайн цагдаа нар” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. Тэгээд би “ Та юу болсноо хэлээгүй байж яагаад намайг та өшиглөж байгаа юм бэ ?” асуухад Х- нь “Та нар намайг зодсон. Зүгээр байж байхад та нар намайг зодсон. Та нар миний толгойруу цохисон” гэж хэлээд “Та нарыг би ална, зодно” гэж хэлээд надруу болон Энхболдруу газраас гарын атганы хэмжээтэй чулуу болон тоосго аваад Энхболд бид 2 руу шидэж дайраад байсан. Тэгэхээр нь Энхболд бид 2 “ Та наад үйлдлээ зогсоо. Бид 2 иргэний дуудлага өгсний дагуу ирж шалгаж байна “ гэж шаардлага тавихад Х- болон О нар нь “та нарыг ална, зодно” гээд дайраад байсан. Тэгэхээр нь “та яагаад цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн албан хаагчийн биед яахаар халддаг юм”  гэж хэлэхэд “Ална,зодно” гэж хэлээд Энхболд бид 2 той ноцолдож эхэлсэн. Тэгээд ноцолдож байхад Тайшир -114 авто эргүүлд нэмэлтээр ирэх дуудлага өгсөн. Тайшир -114 дуудлага өгснөөс хойш ирэх хооронд О болон Х-, Х-гийн дүү нар нь зугтсан. Тэгээд зугтахаар нь араас нь хөөж байхад нь цагаан приус машинд суух гэж байхад нь барьж авсан. Тэгээд  Тайшир-114  авто эргүүлийн машин ирээд авч явах гэхэд О болон Х-гийн дүү гэх эрэгтэй нар нь зугтсан. О  нь зугтах гэж байхдаа халтирч унасан. Тэгээд Тайшир-114   авто эргүүлийн машинд Х- болон О нарыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирээд, архи согтууруулах ундаа хэр их хэрэглэсэн эсэхийг шалгах  гэж багажаар шалгах гэхэд Х- нь шалгуулахгүй гэсэн. Оад нь шаардлага тавьж шалгахад 3.36 хувийн согтолттой  гэж байсан. Тэгээд тухайн үед яаралтай тусламжийн төвд дуудлага өгч  О, Х-  нарыг үзүүлсэн. Тухайн үед зугтаж байхдаа  О нь унаснаас толгой нь хагарсан бололтой толгойноос нь бага  зэрэг цус гарсан байсныг Түргэний эмчид хэлэн үзүүлэхэд түргэний эмч нь Гэмтлийн эмнэлэг явж 2-аас 3 оёдол тавиулах шаардлагатай юм гэж хэлэхэд О нь би оёдол тавиулахгүй гэж хэлсэн. Х-г түргэний эмч үзэхэд нь эмч, эрүүл, зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд эмч яваад, Энхболд бид 2 эрүүлжүүлэх саатуулах байрны эмч болон алба хаагч нарт хүлээлгэн өгөөд өөр дуудлаганд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-30/,  

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 41/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54, 55/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69, 70, 73/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 71, 72/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч Б.Э нь Д.Отай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Benz /Бенз/ нэртэй караокены гадна талд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Т, цагдаагийн ахлах ахлагч Б.Э, эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.М нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдаж цагдаагийн алба хаагч нарын шар өнгийн хантаазыг урж нийт 271.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Д.Оын “...ЭрдэнэХ- тус караокены коридорт нэг хүнтэй муудалцаж зогсож байсан тэгэхээр нь би очоод болиулах гэхэд ЭрдэнэХ- муудалцаж байсан залуу намайг цохиод тэгээд бид нар маргалдаж эхэлсэн тэгээд нэг мэдэхэд караокены гадаа цагдаа нартай муудалцаж байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Эгийн “...би текэн дээр очоод хүмүүстэй уулзаж байгаад нэг мэдэхэд хүмүүстэй маргалдаж зогсож байсан мөн цагдаа нар ирчихсэн байсан талаар санаж байгаа юм тэгээд тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байж байгаад Эрүүлжүүлэх байранд байранд ухаан орсон юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Эын “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн  үед Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрийн байрлах Нарлаг цагдаагийн хэсэгт 24 цагийн  үүргийг цагдаагийн дэд ахлагч Б.Тгийн хамт гүйцэтгэн ажиллаж байхад 06 цагийн орчимд гаднаас үл таних хүн орж ирээд Бенз караокенд зодоон болоод байна гэсэн. Тэгээд би д/а Тгийн хамтаар Бенз караоке дээр очиход гадаа нь 3 залуу байхаар нь Т юу болсон талаар асуухад зүүн нүд нь цус болчихсон хүрэн өнгийн ноосон цамцтай залуу чулуу барьсан гараараа Тгийн дух руу цохисон. Тэгэхээр нь би очоод яагаад цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа юм бэ гээд шаардлага тавихад тэр залуу би бүгдийг чинь  ална гэсэн. Тэгсэн хажууд нь байсан цэнхэр куртиктэй залуу алаад өгье гээд Тгийн энгэрийн камерыг аваад шидчихсэн тэгээд бид хоёр  луу газраас чулуу, тоосго аваад шидэж эхэлсэн. Тэгээд нилээн хэдэн чулуунд оногдоод тухайн залуучуудыг барьж авах гэхэд зүүн нүд нь цус болчихсон залуу гартаа чулуу барьж байгаад миний баруун гарын сарвуу, булчин хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Мын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр томилгоот 24 цагийн жижүүрийн үүргийг Тайшир 114 чиглэлд а/а Т.Энхбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 06 цагийн орчимд Тайшир 10-аас Тайшир 66 чиглэл нь дуудлага мэдээлэл дээр очоод хүнээ дийлэхгүй байгаа талаар мэдээллийг өгсний дагуу Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “BENZ” караоке дээр очиход д/а Б.Т, а/а Б.Э нар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр хоёрын гадуураа өмсдөг ногоон өнгийн өвлийн хантааз урагдаж, энгэрийн камер нь эвдэрчихсэн 2 үл таних хүнтэй зууралдаж байсан тэгээд манай жолооч бид хоёр очоод салгах гэхэд Ттэй ноцолдож байсан залуу нь миний өвлийн ногоон өнгийн хантаазыг урчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Тгийн “...Би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа албан тушаал дээр ажилладаг. ... Баянгол  дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах Бенз караокены гадна очин шалгахад өөрийгөө Х-, О гэх хүний дүү гэж танилцуулсан 2 эрэгтэй байж байсан. Тэгээд өөрийг танилцуулан юу болсон талаар асуухад өөрийгөө Х- гэж танилцуулж байсан хүн “ Та нар муу сайн цагдаа нар” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. ... Х- нь “та нар намайг зодсон. Зүгээр байж байхад та нар намайг зодсон. Та нар миний толгойруу цохисон” гэж хэлээд “Та нарыг би ална, зодно” гэж хэлээд надруу болон Энхболдруу газраас гарын атганы хэмжээтэй чулуу болон тоосго аваад Энхболд бид 2 руу шидэж дайраад байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар,

 

            Шүүгдэгч Д.О нь Б.Этай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 06 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Benz /Бенз/ нэртэй караокены гадна талд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Т, цагдаагийн ахлах ахлагч Б.Э, эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.М нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь халдаж цагдаагийн алба хаагч нарын шар өнгийн хантаазыг урж нийт 271.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Д.Оын “...ЭрдэнэХ- тус караокены коридорт нэг хүнтэй муудалцаж зогсож байсан тэгэхээр нь би очоод болиулах гэхэд ЭрдэнэХ- муудалдаж байсан залуу намайг цохиод тэгээд бид нар маргалдаж эхэлсэн тэгээд нэг мэдэхэд караокены гадаа цагдаа нартай муудалцаж байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Эгийн “...би текэн дээр очоод хүмүүстэй уулзаж байгаад нэг мэдэхэд хүмүүстэй маргалдаж зогсож байсан мөн цагдаа нар ирчихсэн байсан талаар санаж байгаа юм тэгээд тэрнээс хойш ямар нэгэн зүйл санахгүй байж байгаад Эрүүлжүүлэх байранд ухаан орсон юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Эын “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 06 цагийн  үед Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрийн байрлах Нарлаг цагдаагийн хэсэгт 24 цагийн  үүргийг цагдаагийн дэд ахлагч Б.Тгийн хамт гүйцэтгэн ажиллаж байхад 06 цагийн орчимд гаднаас үл таних хүн орж ирээд Бенз караокенд зодоон болоод байна гэсэн. Тэгээд би д/а Тгийн хамтаар Бенз караоке дээр очиход гадаа нь 3 залуу байхаар нь Т юу болсон талаар асуухад зүүн нүд нь цус болчихсон хүрэн өнгийн ноосон цамцтай залуу чулуу барьсан гараараа Тгийн дух руу цохисон. Тэгэхээр нь би очоод яагаад цагдаагийн алба хаагчийн биед халдаж байгаа юм бэ гээд шаардлага тавихад тэр залуу би бүгдийг чинь  ална гэсэн. Тэгсэн хажууд нь байсан цэнхэр куртиктэй залуу алаад өгье гээд Тгийн энгэрийн камерыг аваад шидчихсэн тэгээд бид хоёр  луу газраас чулуу, тоосго аваад шидэж эхэлсэн. Тэгээд нилээн хэдэн чулуунд оногдоод тухайн залуучуудыг барьж авах гэхэд зүүн нүд нь цус болчихсон залуу гартаа чулуу барьж байгаад миний баруун гарын сарвуу, булчин хэсэг рүү цохиод байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Мын “...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр томилгоот 24 цагийн жижүүрийн үүргийг Тайшир 114 чиглэлд а/а Т.Энхбаярын хамт үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 06 цагийн орчимд Тайшир 10-аас Тайшир 66 чиглэл нь дуудлага мэдээлэл дээр очоод хүнээ дийлэхгүй байгаа талаар мэдээллийг өгсний дагуу Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “BENZ” караоке дээр очиход д/а Б.Т, а/а Б.Э нар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэр хоёрын гадуураа өмсдөг ногоон өнгийн өвлийн хантааз урагдаж, энгэрийн камер нь эвдэрчихсэн 2 үл таних хүнтэй зууралдаж байсан тэгээд манай жолооч бид хоёр очоод салгах гэхэд Ттэй ноцолдож байсан залуу нь миний өвлийн ногоон өнгийн хантаазыг урчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Тгийн “...Би Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа албан тушаал дээр ажилладаг. ... Баянгол  дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах Бенз караокены гадна очин шалгахад өөрийгөө Х-, О гэх хүний дүү гэж танилцуулсан 2 эрэгтэй байж байсан. Тэгээд өөрийг танилцуулан юу болсон талаар асуухад өөрийгөө Х- гэж танилцуулж байсан хүн “ Та нар муу сайн цагдаа нар” гэж хэлээд үгийн зөрүүгүй намайг өшиглөсөн. ... Х- нь “та нар намайг зодсон. Зүгээр байж байхад та нар намайг зодсон. Та нар миний толгойруу цохисон” гэж хэлээд “Та нарыг би ална, зодно” гэж хэлээд надруу болон Энхболдруу газраас гарын атганы хэмжээтэй чулуу болон тоосго аваад Энхболд бид 2 руу шидэж дайраад байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.О, Б.Э нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Нэр бүхий хохирогч нар хавтаст хэрэгт хохирлын ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2.710 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.710.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.О, Б.Э нарыг тус бүр 2.710 /хоёр мянга долоон зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.О, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер 1 ширхэг, шар өнгийн хантааз 1 ширхэг зэрэг зүйлсийг Цагдаагийн байгууллагад буцаан олгох нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Э, Д.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оыг 2.710 /хоёр мянга долоон зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 2.710 /хоёр мянга долоон зуун арав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Э нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагдаагийн алба хаагчийн энгэрийн камер 1 ширхэг, шар өнгийн хантааз 1 ширхэг зэрэг зүйлсийг Цагдаагийн байгууллагад буцаан олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ