| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0416/И |
| Дугаар | 422 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 422
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овгийн *******ийн *******ийн
Хариуцагч: ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй одоо ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:/-т холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.*******э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 онд А.******* Төрийн банкнаас 36 сарын хугацаатай цалингийн зээл 7.500.000 төгрөг аваад тухайн үед хамтран амьдарч байсан болохоор хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан. Зээл аваад удаагүй бид 2 салсан. Харин Төрийн банк миний охины сар бүр олгогддог 20.000 төгрөгийн хугацаатай хадгаламжнаас 400.000 төгрөгийг А.*******ын зээлрүү шилжүүлэн хийсэн. Иймд 400.000 төгрөгийг А.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 100.000 төгрөгийг О.*******эд бэлнээр хүлээлгэн өгсөн. Үлдэх 300.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.*******э нь хариуцагч А.*******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нэхэмжлэгч О.*******эд 100.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 300.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6.325 төгрөгийг, хариуцагч А.*******аас 6.325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ийн *******ийн нэхэмжлэлтэй ******* овгийн *******ийн *******т холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч А.******* нэхэмжлэгч О.*******эд 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч О.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12.650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг, хариуцагч А.*******аас 6.325 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.*******эд олгосугай.
3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ