Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 717

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж,

хохирогч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч З.Бод холбогдох эрүүгийн 1903000000271 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, __ дугаарын регистртэй, З.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Hermes” төвийн зүүн замд Тоёота Приус маркийн 15-52 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ХөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед явган хүний зохицуулаагүй гарц дээр хүн гарч ирээд би зогсож чадаагүй, миний буруу...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 08 сарын 17-ны өдөр зам гарч байгаад машинд мөргүүлсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Бын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийн Тоёота приус маркийн 15-52 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 10-р хорооллоос Вокзал руу явах санаатай Хэрмэс төвийн урд явж байтал хажуу талаас гэнэтхэн хүн гүйж гарч ирээд миний машины зүүн талын толинд цохигдоод газар унахдаа баруун тохой хэсгээрээ машины зүүн урд шилийг цохиод газар унасан, газар унаад толгойноос нь цус гарчихсан байсан. Ослыг харсан 2 гэрч хүүхэд гүйж ирээд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 45, 101-102/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Б ийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад хадам аав Бат-Очирын гэр буюу Богд ар хороололд оччихоод буцаад гэрлүүгээ харих санаатай Хермес төвийн зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй гараад явж байтал машин мөргөсөн, тэгээд дараа нь юу болсон талаар санахгүй байна. Ослоос болж 2 хөлийн өвдөг зөөлөн эдийн гэмтэлтэй, удаан явахаар өвддөг, дунд чөмөг хугарсан, 1 хавирга хугарсан, элэг няцралттай, хүзүү хөдлөхгүй байгаа, хамар хугарсан, нүүрний баруун талын яс хэсэг няцралттай, нүдэнд цус хурсан, мэдрэлд дахин үзүүл гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Д-ий өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Хермес төвийн хашаан дотор байдаг саравчинд найз Солонгын хамт сууж байтал, машин тоормозлох дуу гарсан, би зам руу эргээд хартал явган хүний гарц дээр эрэгтэй, цагаан өнгийн хувцастай хүн Тоёота Приус 20 маркийн 15-52 УББ улсын дугаартай машинд мөргүүлээд газар өнхрөөд унаж байсан. Тэгээд би өөрийн 88703197 дугаарын утаснаас түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ослын газар луу очиход машинд мөргүүлсэн хүний толгойноос цус гарсан, цус алдсан байдалтай хэвтэж байсан. Удалгүй түргэн тусламж ирээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Солонгын өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Хермес төвийн хашаан дотор саравчинд найз Д-ий хамт сууж байсан чинь машины хүчтэй дуу чимээ гарахаар нь хартал нэг машин хүн мөргөж байсан. Д- цагдаа болон түргэн тусламж руу дуудлага өгсөн. тэгээд 103 ирээд нөгөө машинд мөргүүлсэн хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 7635 тоот:

1. Л.Б-н биед элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, зүүн дунд чөмөгний их төвгөрийн хугарал, нүүрний шарх, зулгаралт, цус хуралт, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 37/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 5-6/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 67-72/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 52/ 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 97/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Hermes” төвийн зүүн замд Тоёота Приус маркийн 15-52 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад ХөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Л.Бийг мөргөж, биед элэгний урагдал, няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, зүүн дунд чөмөгний их төвгөрийн хугарал, нүүрний шарх, зулгаралт, цус хуралт, мөчдийн зулгаралт гэмтэл учруулж Авто тээврийн хэрэгслийн жолооч хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Бын “...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийн Тоёота приус маркийн 15-52 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 10-р хорооллоос Вокзал руу явах санаатай Хэрмэс төвийн урд явж байтал хажуу талаас гэнэтхэн хүн гүйж гарч ирээд миний машины зүүн талын толинд цохигдоод газар унахдаа баруун тохой хэсгээрээ машины зүүн урд шилийг цохиод газар унасан, газар унаад толгойноос нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Л.Бийн “...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад хадам аав Бат-Очирын гэр буюу Богд ар хороололд оччихоод буцаад гэрлүүгээ харих санаатай Хермес төвийн зүүн талын явган хүний гарцаар зүүнээс баруун чиглэлтэй гараад явж байтал машин мөргөсөн, тэгээд дараа нь юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Д-ий “...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Хермес төвийн хашаан дотор байдаг саравчинд найз Солонгын хамт сууж байтал, машин тоормозлох дуу гарсан, би зам руу эргээд хартал явган хүний гарц дээр эрэгтэй, цагаан өнгийн хувцастай хүн Тоёота Приус 20 маркийн 15-52 УББ улсын дугаартай машинд мөргүүлээд газар өнхрөөд унаж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Солонгын “...2019 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд Хермес төвийн хашаан дотор саравчинд найз Д-ий хамт сууж байсан чинь машины хүчтэй дуу чимээ гарахаар нь хартал нэг машин хүн мөргөж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 7635 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч З.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З.Быг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Л.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Б “...2019 оны 08 сарын 17-ны өдөр зам гарч байгаад машинд мөргүүлсэн. Хохирлоо бүрэн барагдуулсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулах оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр   01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 393038 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 00826144 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч З.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.  

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрг үйлдсэн бол хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

     4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 393038 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 00826144 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ