| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00299/И |
| Дугаар | 103/ШШ2016/00314 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2016/00314
| 20******* оны 07 сарын 18 өдөр | Дугаар **************/ШШ20*******/00*******14 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******7 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.470.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр барьцаат зээлийн гэрээ хийж А дансанд бүртгэгдсэн 94 хонийг барьцаалан 1 сарын хугацаатай ******* хувийн хүүтэй 1.*******00.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч одоог хүртэл зээл, хүүгээ төлөөгүй тул үндсэн зээл 1.*******00.000 төгрөг, хүү 1.170.000 төгрөг нийт 2.470.000 гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч тай эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч 2.470.000 төгрөгийг 20******* оны 08 дугаар сарын 1-ний өдөр багтаан төлөхөөр эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.470.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.470.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2.470.000 төгрөгийг 20******* оны 08 дугаар сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.470.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 54.470 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 27.2*******5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ээс 27.2*******5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ