Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00329

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, ******* нарт тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******, Хаппи виллэж // хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч *******, Чингис корпорэйшн ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Би *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр *******-ийн барьж буй Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах " хаус хорооллын ******* хаягт байрлалтай 425 м.кв талбайтай, 8 өрөө бүхий амины орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Харин ******* нь констракшн ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу констракшн ХХК-ийн ашиглалтын эрхтэй газарт орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа талаар тайлбарласан. Үүний дагуу констракшн ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн амины орон сууцны гэрээний тодорхойлолт гаргасан. Уг тодорхойлолтод 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №21/04 дугаартай хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах гэрээний дагуу ******* хотхоны ******* амины орон сууцны газар дээр Дэвшиж төгс хийц ХХК нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гээд гүйцэтгэх захирал гарын үсгээ зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан.

1.2. Гэрээгээр барилгыг нийт 620,000,000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй, улмаар гүйцэтгэгч нь орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт захиалагч нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай, Subaru legacy маркийн асфалтан өнгөтэй суудлын автомашиныг 40,000,000 төгрөгт, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн улсын дугаартай MAZDA СХ-9 маркийн сувдан цагаан өнгийн дунд оврын жийп автомашиныг 80,000,000 төгрөгт, мөн өдөр 92,000,000 төгрөгийг бэлэн бусаар, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөгийг бэлэн бусаар, нийт 412,000,000 төгрөгийг төлсөн. Харин гэрээний 2.2.5-д үлдэх 208,000,000 төгрөгт ,*******лол, ы ,од байрлалтай, 90.27 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг энэ гэрээний зүйл болох захиалан бариулсан орон сууцаа гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон боловч гүйцэтгэгч барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй.

1.3. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******-аас нэхэмжлэгчид хүсэлт гаргасан бөгөөд амины орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж, энэ тохиолдолд үнийн дүнгийн үлдэгдэл болох 3 өрөө үл хөдлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг авахгүй буюу уг хаус ажлыг 85 хувийн гүйцэтгэлд хүргэж хүлээлгэж өгөх хүсэлтэй байх ба энэ нь урьд өмнө байгуулсан гэрээний нэгэн адил хүчинтэй байна гэсэн. Миний зүгээс тус нөхцлийг хүлээн зөвшөөрсөн боловч барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэй болгож хүлээлгэн өгөлгүй өнөөг хүргэсэн. Харин энэ хавар барилгын ажлыг гүйцэтгэж дуусаж байх боловч *******-ийн захирал нь утсаа авахгүй зугтаж барилгыг хүлээлгэн өгөлгүй байсаар байна. Гэтэл тус барилгын ажлыг ******* гүйцэтгэж байсан бөгөөд *******-тай хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл дээр маргаан гарч улмаар тус орон сууцыг өөрсдөө эзэмшин авч гүйцэтгэж байгааг болохыг олж мэдсэн. ******* нь миний төлбөрөө төлж захиалан бариулж байсан орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр өөрөө хууль бусаар авч, улмаар барилгын дутуу ажлыг гүйцээж өөрийн өмчийн хөрөнгө мэтээр бусдад худалдан борлуулахаар зарын сайт дээр зар байршуулсан байсан.

1.4. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх гэж зааснаар хариуцагч ******* нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй. Гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д зааснаар барилгыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөх үүргээ 30 сараар хэтрүүлсэн. Тиймээс гэрээний 3.2-т гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д заасан хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний 2.1-д заасан гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 30 сарын хугацаанд харьцуулан тооцоход 558,000,000 төгрөг байх ба үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээгээр хязгаарлаж 310,000,000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

1.5. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чингис корпорэйшн ХХК, ******* нарт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагадаа Компанийн тухай хуулийн 89.1, 89.1.2-т зааснаар "Чингис корпорэйшн" ХХК болон констракшн ХХК-ний хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хувьд эрх бүхий албан тушаалтан нь гэх нэг этгээд байна. Тодруулбал, уг 2 компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа этгээд болон хувьцаа эзэмшигч нь өөрөө өөртэйгөө хэлцэл хийж байх бөгөөд уг хэлцэл нь сонирхлын зөрчил бүхий хууль зөрчсөн хэлцэлд хамаарах үндэслэлтэй. Дээрх хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.2-т А тал нь тухайн барилгыг барих газрыг нийт 820,000,000 төгрөгт үнэлж, хөрөнгө оруулах ба тус үнийн дүнд тухайн барилгыг ашиглалтад ороход 1 ширхэг хаусыг ашиглалтад ороход 100 хувь бартераар тооцож, Б талаас хүлээн авч захиран зарцуулах эрхтэй болно гэх агуулгаар гэрээг байгуулж, улмаар хожим энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх хөрөнгийг Чингис корпорэйшн ХХК нь захиран зарцуулах эрхтэй мэтээр *******т 600,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан мэтээр 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр худалдсан. Энэхүү нэг хувьцаа эзэмшигч нартай 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.2-т заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарах үндэслэлтэй, уг хэлцлийн үр дагавраас үүдэн нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлж хохироож байна.

1.6. Чингис корпорэйшн ХХК нь *******тай 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл Чингис корпорэйшн ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй буюу сонирхлын зөрчилтэй хэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй болсон бөгөөд уг харилцаа бодитой байсан эсэх нь эргэлзээтэй. Хариуцагч нар нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхийг нуун далдах зорилгоор өөр бусад этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан мэтээр гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлүүдээр дамжуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг ******* нэр дээр шилжүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3-т гэрээний хавсралт нь уг гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй байна. / коснтракшн ХХК, *******-ний хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Нарру villagе хаус хорооллыг барьж байгуулах хамтран ажиллах гэрээ энэ гэрээний салшгүй хэсэг болно.

Мөн констракшн ХХК-ний баталгаа энэхүү гэрээний салшгүй нэг хэсэгт тооцогдоно/ гэж заасан бөгөөд коснтракшн ХХК нь дээрх гэрээг байгуулснаас 2 өдрийн дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/02 тоот тодорхойлолтоор ******* орон сууцны тодорхойлолт гаргаж өгсөн. Уг тодорхойлолт болон гэрээний дээрх заалтаас үзэхэд констракшн ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр бусад этгээдэд аливаа хамтран ажиллах гэрээний үүрэгт өгөөгүй болох нь харагддаг хэдий ч хожим уг цаг хугацаанаас өмнө гэрээ хэлцэл хийсэн мэтээр өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр гаргасан. Тиймээс Чингис корпорэйшн ХХК болон констракшн ХХК-иудын хууль зөрчсөн, дүр үзүүлсэн цаг хугацааны хувьд урагшлуулж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд дээр үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан *******ын хүчин төгөлдөр бус хэлцлийг тооцуулж, үр дагаврыг нэг мөр шаардах нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамааралтай нэхэмжлэгчийн эрх бодитоор сэргэх ач холбогдолтой.

Иймд *******,*******, Хаппи виллэж // хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

*******той 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Харин алдангийн хэмжээ хэт өндөр буюу 310,000,000 төгрөгийг шаардсан. Тухайн 8 өрөө амины орон сууцны нийт үнэ 612,000,000 төгрөг байхад 4 өрөөнд ногдох өндөр үнийн дүнгээр алданги шаардсан байгаа нь үндэслэлгүй.

2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгье гэж хүсэл зоригоо илэрхийлсэн боловч ******* нь констракшн ХХК-тай маргаан үүсч цаг тухайн үед хүлээлгэн өгөх боломжгүй болж цагдан хоригдсон.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******, Чингис корпорэйшн ХХК-иудын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Ашиг сонирхлын зөрчилтэй талууд хуралд орж ирээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэнэ. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.8-д зааснаар зөвшөөрөл авах шаардлагатай байсан. ******* болон *******, Чингис корпорэйшн ХХК нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, анхнаасаа ******* нь биднээс орон сууцыг зарах талаар зөвшөөрөл аваагүй. ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.1-т хэрэв орон сууцыг зарж борлуулах гэж байгаа бол зөвшөөрөл авна гэж тодорхой заасан. Энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар эрх нь хязгаарлагдсан. ******* нь гэрээнд заасан зөвшөөрөл авах энэ үүргээ хэрэгжүүлээгүй. *******-аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тодорхойлолт гаргасан нь гэрээний 3.2.1-т зааснаар амины орон сууцыг бариад дууссан буюу биелсэн гэсэн тодорхойлолт байхгүй, ******* нь ажлаа хаяад явсан.

3.2. *******ын хувьд түүний эхнэр н.гийн компаниар дамжуулан манай компанид ажил гүйцэтгэсэн. *******-ийн хийх ёстой байсан ажлуудыг хийгээд түүний хөлсөнд 101 дугаар байрыг шилжүүлэн авсан. Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт хохирлыг нэхэмжлэх боломжтой этгээдийг тодорхойлохдоо сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэрээ хийсэн бол тухайн компанид учирсан хохирлыг нэхэмжлэх, тухайн хийсэн этгээд хариуцах гэж заасан. Гэтэл нэг этгээд орж ирээд би энэ гэрээнээс хохирсон гэх зүйлийг Компанийн тухай хуулиар зохицуулаагүй. ******* болон *******, мөн Чингис корпорэйшн ХХК болон ******* нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй. *******, Чингис корпорэйшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *******-аас тодорхойлолт ямар шалтгаанаар хийсэн талаар асуухад надад тодорхойлолт гаргаад өгөөч гэж хүссэн учраас өгсөн, би бодохдоо банкнаас зээл авах гэж байгаа бодсон, харин өөр хүнтэй гэрээ хийх гэж байгаа гэсэн үүднээс надад ерөөсөө хандаж байгаагүй, хэрэв тэгж хэлсэн бол зөвшөөрөхгүй гэж хэлсэн. ******* нь *******той нэг ч удаа харилцаж байгаагүй, төлбөр тооцоо авч байгаагүй. ******* нь ******* болон ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээтэй гэсэн байхад *******-д хандах ёстой байсан. *******-д олон шаардлага хүргүүлж байсан ба үүнд *******ын талаар байхгүй, бид шүүхэд ирж байж гэрээ байгуулагдсан талаар мэдсэн. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байх үед ******* төлбөрийн чадваргүйгээс болсноос хоёр компани, нэг иргэнийг хариуцагчаар татсан. *******ын зүгээс хариуцагч Чингис корпорэйшн ХХК болон констракшн ХХК нарын барьж байгаа Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 15 ширхэг амины хауст гадна фасадын ажлыг эхнэр болон компаниар хийж гүйцэтгүүлсэн тул ажлынхаа хөлсөнд Чингис корпорэйшн ХХК-аас маргааны зүйл болж буй орон сууцыг авсан. 2024 онд байрны гэрчилгээ гаргахтай холбоотойгоор хэрэгт авагдсан Улсын бүртгэлд *******ын зүгээс гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр өмчлөх эрхийг олж авсан. Харин орон сууц төвийн дулааны шугамд холбогдоогүй байсан тул 98 хувийн дуусаагүй үл хөдлөхийн гэрчилгээ авсан.

4.2. Чингис корпорэйшн ХХК болон констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль хүчин төгөлдөр тус хэлцэлд хамаарахгүй. Учир нь хоёр компанийн хооронд Компанийн тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж байгаа энэ журмыг зөрчсөн гэж тайлбарласан боловч Компанийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж болохгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэхгүй. констракшн ХХК-д газар эзэмших эрх юм уу, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга, ажлын гэрээ байгаагүй. Хуулиар барилгын ажлын бүх бичиг баримтууд, Чингис корпорэйшн ХХК дээр А даалгавар, техникийн нөхцөл, газар эзэмших эрх, барилга ажлыг биелүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл бүх зүйл байдаг. Тиймээс манайх улсын бүртгэлээс гэрчилгээ авахдаа Чингис корпорэйшн ХХК тодорхойлолт, итгэмжлэлээр улсын бүртгэлээс холбогдох гэрчилгээ гаргуулж авсан. Чингис корпорэйшн ХХК болон констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.2-т заасан хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь эрх бүхий этгээдүүд гэрээ байгуулж баталгаажуулсан тул хууль зөрчсөн хэлцэл биш.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан сонирхогч этгээд гэх үндэслэлээр тайлбарлаж байна. Улсын дээд шүүхийн тайлбараар сонирхогч этгээд гэдэг нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх бүхий сонирхогч этгээдэд хэлцэл хийсэн тал эсхүл хэлцлийн улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонирхогч этгээдэд хамааруулна. Гэтэл хэлцэл хийсэн тал хэлцлийн улмаас *******ын эрх ашиг зөрчсөн гэж маргадаг боловч нэхэмжлэгчийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Учир нь нэхэмжлэгч нь констракшн ХХК, Чингис корпорэйшн ХХК-иудтай байгуулсан гэрээ байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар сонирхогч этгээдэд хамааруулах үндэслэл болохгүй.

Энэ утгаараа хариуцагч *******ын зүгээс Чингис корпорэйшн ХХК-тай гэрээгээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээнд хамаарахгүй. Харин констракшн ХХК болон *******-иудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь гэрээнд шаардах эрх зөвшөөрөлгүйгээр шилжүүлж болохгүй, байраа барьж дууссаны дараа өмчлөх эрх, захиран зарцуулах эрхтэй. Үүнийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зөвшөөрөл авахгүйгээр хийсэн хэлцэл юм. ******* тайлбартаа маргааны зүйл болж буй орон сууцыг барьсан гэж хэлээгүй.

Иймд *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч *******-аас 412,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******,*******, хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Чингис корпорэйшн ХХК, ******* нарт холбогдуулан 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,193,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Иргэн ******* нь *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр *******-ний суурийг эхлүүлээд байсан Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах, хаус хорооллын ******* хаягт байрлалтай, 425 м.кв талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож гэрээнд заасны дагуу урьдчилгаа 412,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр болон 2 ширхэг автомашин оролцуулан төлсөн. Гэрээгээр барилгыг нийт 620,000,000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан бөгөөд гүйцэтгэгч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулахдаа *******-тай байгуулсан гэрээний дагуу тус компанийн нэг газар дээр орон сууц барих эрхийг олж авсан гэж тайлбарласан бөгөөд *******ын хувьд энэ талаар тодорхойлолт гарган авахыг хүссэн бөгөөд үүний дагуу контсракшн ХХК-иаас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний тодорхойлолт гэх баримтыг үйлджээ. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээний дагуу ******* хотхоны ******* амины орон сууцны газар дээр ******* нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт гаргаж өгсөн. Иймээс тухайн тодорхойлолт гарсны дараа тус тодорхойлолтонд итгэж гэрээний төлбөрөө *******-д шилжүүлсэн.

Улмаар ******* нь хаус хорооллын ******* хаягт байрлалтай 425 м.кв талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг *******ын төлсөн. Орон сууцыг 412,000,000 төгрөгөөр 85 хувийн гүйцэтгэлтэй болтол барьж *******од шилжүүлж өгөхийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******-наас нэхэмжлэгчид хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтдээ Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах хаус хорооллын ******* хаягт байрлалтай 425 м.кв талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж, энэ тохиолдолд үнийн дүнгийн үлдэгдэл болох бартерийн 90.27 м.кв ,*******лол, ы ныод байрлалтай 90.27 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх орон сууцны зориулалттай үл хөдпөх хөрөнгийг авахгүй гэх хүсэлт ирүүлсэн. *******ын хувьд тухайн гүйцэтгэлээр барилгыг хүлээн авахыг зөвшөөрсөн байтал хожим ******* болон *******-ийн хооронд маргаан гарснаас гэрээг цуцласан. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ юм.

*******-ийн зүгээс орон сууцны барилгыг хүлээлгэн өгөөгүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, мөн зүйлийн 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах хаус хорооллын ******* хаягт байрлалтай 425 м.кв талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг *******ын хөрөнгөөр барьж байгуулсан тул ******* өөрийг тухайн орон сууцны зориулалттай байрны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээс *******ын нэхэмжлэлийн дээрх шаардлагын гол үндэслэл болгож буй *******-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд санаачлагаараа тооцож нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон.

Шүүх ******* болон ******* нарыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахдаа коснтракшн ХХК-аас зөвшөөрөл авах шаардлагатай, зөвшөөрөл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд: шүүх констракшн ХХК *******-ийн гэрээний талаар зөв дүгнэлт хийж чадаагүй. Тус гэрээгээр констрашн ХХК-ийн газар дээр Дэвших төгс хийц ХХК нь 10x10 хэмжээтэй 250.м.кв нэг ширхэг амины орон сууц барих эрхийг олж авсан. Иймд тус эрх авсан газартаа өөрийн хөрөнгөөр тухайн орон сууцыг барих, эсвэл бусад этгээдтэй гэрээ байгуулж бусдын хөрөнгөөр тус орон сууцыг барьж байгуулах нь *******-ийн өөрийн шийдвэрлэх асуудал юм. Тиймээс ч ******* нь Дэвших төгс хийц ХХК-д тухайн 1 ширхэг орон сууцны тухайд гэрээ байгуулах боломжийг олгох үүндээс энэ талаар контсракшн" ХХК-иаас 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн амины орон сууцны 21/04 дугаартай гэрээний тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх *******-ыг тухайн орон сууцны газарт бусадтай захиалгын гэрээ байгуулах үедээ *******-аас дахин зөвшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулах эрхтэй мэтээр өрсөөлгөл дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.5-д уг зүйл, хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж заасан. Хуульд тухайн төрлийн гэрээ хийхэд зөвшөөрөл авах талаар зохицуулалт байхгүй тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэх үндэслэл байхгүй. Мөн тухайн харилцааны хувьд констракшн ХХК нь Чингис корпорашн ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20/04 дугаартай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр олж авсан газар дээр барилга барих эрхээс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 тоот гэрээгээр нэг байшин барих эрхийг Дэвшиж төгс хийц ХХК-д олгосон.

Иргэний хуулийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах, худалдан авахад эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Дэвшиж төгс хийц ХХК болон констракшн ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 тоот гэрээ нь нэг байших барих эрхийг 350,000,000 төгрөгийн үнэлгээтэй 10 хаусны гадна фасад, 16 давхар орон сууцны газар шороо, нил суурийн угсралт, карказ угсралтын ажил үйлчилгээгээр арилжих шинжтэй байх тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байна. Иймд иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.3-д арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан тул тус гэрээгээр арилжиж /худалдаж/ буй эрхийг хэрэгжүүлэхэдээ шилжүүлсэн этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

Харин ******* Дэвшиж төгс хийц ХХК-ын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 тоот гэрээгээр эсвэл тус гэрээний 3.2.1-д дурдагдаж буй талуудын хооронд урьд байгуулсан 2021/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр *******-ийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар, хэмжээний зөрчил болон хугацааны алдагдал байгаа бол энэ талаар талууд тус 2 гэрээнд болон хуульд заасны дагуу хоорондоо маргаж шийдвэрлүүлэх ёстой. Түүний төлөө *******ын зохих ёсоор төлбөрөө төлж түүний хөрөнгөөр бий болсон Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах хаус хорооллын ******* хаягт байрлалтай 425 м.кв тапбайтай, 8 өрөө бүхий амины орон сууцыг ******* шууд өөртөө шилжүүлэн авч *******ын өмчлөх эрхийг зөрчиж болохгүй. ******* болон *******-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээг шүүх санаачлагаараа хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй. Хэрэв зөвшөөрөл шаардлагатай гэж үзвэл констракшн ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №2021/21 дүгээр №******* амины орон сууцны 21/04 дугаартай гэрээний тодорхойлолтоор тус зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т ...тухайлбал зөвшөөрөл гэдэг нь хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэхэд нөлөөлдөгөөрөө эрх зүйн хувьд ач холбогдол бүхий хүсэл зоригийн илэрхийлэл байдаг. Тиймээс зөвшөөрөл нөгөө талын эрх ашгийг хөндөж байгаа тул угтаа констракшн ХХК-д мэдэгдэн зөвшөөрөл авснаар хэлцэл хүчинтэй болох юм. Хариуцагч контсракшн ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №2021/21 дүгээр №******* амины орон сууцны 21/04 дугаартай гэрээний тодорхойлолт гэх баримтыг үйлджээ. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №21/04 дугаартай хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээний дагуу ******* хотхоны ******* амины орон сууцны газар дээр ******* нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гэжээ. Энэхүү тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч ******* болон хариуцагч Дэвжих төгс хийц констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнээс хожим 2 хоногийн дараа үйлдсэн байх ба уг тодорхойлолт нь нэхэмжлэгч *******од хандсан болон хариуцагч *******-д маргаан бүхий амины орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон зөвшөөрөл буюу баталгааны баримт гэж үзэхээргүй байна гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлт илт үндэслэлгүй болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Угтаа шүүх констракшн ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2021/21 тооттодорхойлолт дээр нэхэмжлэгч *******ын нэр байхгүй учир үүнийг констракшн" ХХК-аас олгосон зөвшөөрөл гэж үзэхгүй гэж үндэслэсэн буруу байна. Учир нь дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нэхэмжлэгч *******од хадгалагдаж байсан ба уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх үүний шалтгаан хамаарлыг бүрэн дүгнэлгүй явцуу хүрээнд дүгнэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Үүнээс гадна констракшн ХХК-аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******од хандан түүнд бодитоор бичмэл хэлбэрээр гаргаж өгсөн тодорхойлолтод заавал зөвшөөрөл олгосон гэх агуулгыг тусгах ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн №2021/21 тоот гэрээний тодорхойлолт ямар учиртай тодорхойлолт болох, яагаад уг маргааныг шийдвэрлэхэд зөвшөөрөл баталгаа байх шинжийг агуулахгүй байгаа, шүүх дээрх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг ямар учир шалтгааны улмаас үнэлэхгүй байгаа талаар шүүхийн шийдвэртээ дурдаагүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болгож чадаагүй байна.

6.2. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд Өмчлөх эрхийг шударгаар олж авах тухай хуульчилсан бөгөөд 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зохицуулсан. Өмчлөх эрхийг шударгаар олж авах буюу шударга өмчлөгч байхын тулд зайлшгүй шаардлага нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шударгаар ямар нэгэн эрхийн маргаантай гэдгийг мэдэхгүйгээр үнийг бүрэн төлж, худалдан авсан тохиолдолд түүнийг шударга өмчлөгч гэж үзнэ. Гэтэл хариуцагч констракшн ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цаг хугацааны хувьд *******тай байгуулсан гэрээг хожим хойно байгуулж, бодит бус цаг хугацааг гэрээнд нөхөж бичсэн талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, ******* нь Чингис корпорэйшн ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдана.

Энэхүү хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь бодитоор 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан эсэх талаар шүүх хуралдааны явцад Чингис корпорэйшн ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Отгонбаатараас асуухад цаг хугацааг 2 жил гаруйн дараа нөхөж байгуулсан талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, бодитоор уг өмчлөх эрхийн гэрчилгээ олж авч буй хэлцэл нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаагүй гэдэг нь илт тодорхой болсон. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой хэдий ч давж заалдах гомдол гаргах үед хуралдааны тэмдэглэл албажаагүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд дор дурдсан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ******* болон Чингис корпорэйшн" ХХК-ний хооронд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасан хэлцэлд хамаарна гэж шаардлагын үндэслэлээ болгож байсан. Харин дээрх хариуцагч констракшн ХХК болон Чингис корпорэйшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Отгонбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараас үзэхэд *******ын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан гэрээ нь дүр үзүүлж хийсэн гэрээ болох нь нотлогддог.

Хариуцагч нар нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхийг төөрөгдүүлэх замаар гэрээ хэлцлийн цаг хугацааг нөхөн хийж 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулагдсан мэт гадаад илрэлийг бий болгох үүднээс дүр үзүүлэн анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх хуралдаанд ******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийн хуудас 5-д *******ын зүгээс хариуцагч Чингис корпорэйшн ХХК болон констракшн ХХК нарын барьж байгаа Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 15 ширхэг амины хауст нь надна фасадын ажлыг эхнэр н. болон компаниар хийж гүйцэтгэдэг байсан. Тухайн ажлын хөлсөнд маргааны зүйл болоод байгаа орон сууцыг худалдан авсан гэж тайлбарласан. Үүнээс үзвэл дээрх 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Чингис корпорэйшн ХХК болон ******* нарын хооронд хооронд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ бодитоор байгуулагдаагүй гадаад илрэлийг бий болгох үүднээс хийгдсэн хууль бус гэрээ юм. Харин хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар бол тусдаа бие даасан арилжааны гэрээ н. гэх хүнтэй байгуулсан болох нь харагдаж байна. Гэтэл ******* нь 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхий гэрчилгээг гарган авах уг үндэслэл болсон гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ болох тодорхой байна.

Түүнээс гадна 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.1.2-т Б талын хөрөнгө оруулалт хийсэн төсөв нь 600,000,000 төгрөг бөгөөд НӨАТ орсон болно гэж заасан. Гэтэл ******* 600,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь нотлогдоогүй, бодитоор бий болоогүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа бопохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно" гэж хуульчилсан бөгөөд эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд болох ******* нь улсын бүртгэлд тэмдэглүүлж байгаа 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг мэдсээр байж бүртгүүлсэн учир дээрх хуулийн заалтын дагуу бүртгэл үнэн зөв байх зарчим үйлчлэн *******ыг хамгаалахгүй.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалт нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн тэр нь өмчлөгч байх агуулгыг тусгасан. Үүнээс үзвэл *******ын нэхэмжлэлтэй, *******, констракшн ХХК, Чингис корпорэйшн ХХК, ******* нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн этгээд нь ******* болох нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтуудаас харагдах учир өмчлөгчөөр тогтоогдох шаардлага хангагдах нь зүйтэй юм. Харин *******ын хувьд баримт бичгийн хувьд өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан боловч энэ тохиолдолд шударга өмчлөгч болж чадахгүй, тухайн хөрөнгийн үнийг төлсөн нь харагдахгүй.

Хариуцагч *******ыг төлөөлсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр хариуцагч болох констракшн ХХК болон *******-ийн хооронд өөр шүүх дээр болсон хэргийн талаар тэр хэрэг доторх үйл баримтыг шүүх хуралдаан дээр асуулт хариултын шатанд хэлдэг. Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд талууд нэг ашиг сонирхолтой бүр тодруулбал хуйвалдсан байж болзошгүй нөхцөл байдал бий болсон. Хөрөнгө оруулагч ******* нь хуулийн асуудалд орсон бол констракшн ХХК-аас хохирлоо шаардах, эсхүл эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн харилцан эсрэг байр суурьтай байх нь ойлгомжтой. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар тухайн обьектын хувьд шударгаар төлбөрөө төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* шударга өмчлөгчөөр тогтоогдох бүрэн боломжтой.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******, Чингис корпорэйшн ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Давж заалдах гомдол ...******* нь тухайн барилгыг еөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолт гаргаж өгсөн тул уг тодорхойлолтод итгэж гэрээний төлбөрөө *******-д шилжүүлсэн гэж дурьдсан. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс анхан шатны шүүх хуралдаанд хүртэл дээрх 2021/21 дугаартай тодорхойлолтыг үндэслэж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж ирсэн. Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа дээрх үндэслэлээс 180 градус эргэсэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлөөлөгч миний бие 2021/21 гэх тодорхойлолт нь яаж танай гэрээг байгуулах үндэслэл болоод байгаа юм бэ, учир нь, эрх шилжүүлэх 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ 2 хоногийн өмнө байгуулагдсан. Нэг бол гэрээ хуурамч эсхүл та нар гэрээг байгуулахдаа ирээдүйд гарах тодорхойлолтод итгэж гэрээ байгуулсан гэж үзэх юм уу гэх асуултад хариулж чадаагүйтэй холбоотой хэмээн үзэж байна. Нэг тодорхойлолт нэгэн зэрэг гэрээ байгуулах үндэслэл, зөвшөөрөл болон гэрээ хэрэгжих баталгаа болохгүй тул ийнхүү нэхэмжлэгч нь байр сууриа тодорхойлж чадахгүй байна хэмээн үзэх үндэслэлтэй.

7.2. Давж заалдах гомдолд ******* нь маргааны зүйл болсон орон сууцыг 85 хувь хүртэл гүйцэтгэсэн гэх боловч хариуцагч нараас гаргаж өгсөн баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тэрхүү нөхцөл байдал нь тогтоогдоогүй бөгөөд гэрч ийн өгсөн мэдүүлгээр ******* нь констракшн ХХК-ийн бетон зуурмагаар 30 хүртэлх хувийн ажлыг гүйцэтгэсэн, тэгээд ажлаа хаяад явсан, хүлээлцсэн зүйлгүй гэх утгаатай мэдүүлгийг өгсөн. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд 30 хувийн гүйцэтгэлийн бетон зуурмаг буюу манай компаниас тэрхүү барилгыг манай хөрөнгөөр болгосон байхад ямар баримт, нотолгоо, хууль зүйн үндэслэлээр 30 хувь нь 85 хувь болж түүнийг барьсан этгээд ******* болоод байгаа нь нотлогдоогүй.

7.3. Давж заалдах гомдолд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3-г зааж тэрхүү хөрөнгө нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэх хөрөнгөөр боссон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлж төлөх ёстой гэжээ. Гэвч хэргийн баримтаар ******* нь иргэн *******оос шилжүүлэн авсан хөрөнгөөр маргааны зүйл болсон орон сууцыг барьсан гэх баримтгүй. Харин ч манай бетон зуурмагаар барьсан, мөн ******* нь бусад ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа гүйцэтгээгүй боловч хөрөнгө шилжүүлэн авсан үйл баримт дурьдагддаг. Нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол шүүхийн дээрх дүгнэлт зөв болохыг нотлож байна. Дээр дурьдсанчлан нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нар гэрээний он сар, тодорхойлолтын он, сар хооронд үүссэн гажуудлыг засах аргаа олоогүй учраас гомдолдоо ...иймээс тухайн тодорхойлолт гарсны дараа тус тодорхойлолтод итгэж гэрээний төлбөрөө Дэвжих констракшн" ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 дугаартай хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээний 3.2.1-т ...100% чанартай хийж гүйцэтгэсэний дараа өмчлөх эрхийг хүлээн авч, захиран зарцуулах эрхийг эдэлнэ, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-123.3 хүртэл заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрөл байх ёстой боловч хэргийн материалд гэрээ байгуулах, гэрээний эрх шилжүүлэх, худалдахыг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй.

7.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар Иргэний хуулийн 260 дугаар зүйлийг дурьдаж байх боловч гол зохицуулалт болох Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэхгүй байгааг анхаарч үзнэ үү. Учир нь, Иргэний хуулийн 123.1-123.4 хүртэлх заалтууд нь гэрээний дагуу шаардах эрх, үүргийг шилжүүлэх тохиолдолд зөвшөөрөл авахыг заасан бөгөөд мөн зүйлийн 123.8-д заасан ...уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэх заалтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч *******- ийг гэрээний эрх, үүргээ констракшн" ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх боломжгүй болохыг мэдсэн боловч зөвшөөрөлгүй хийсэн, нөгөө талаар гэрээг хууль ёсоор хнйсэн хэмээн үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан шаардлагын дагуу констракшн ХХК-тай гэрээ хийгээгүй вэ гэх асуултад унах юм. Учир нь ******* болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 6.3-т Дэвжих төгс хийц" ХХК болон констракшн ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь энэхүү салшгүй нэг хэсэг байхааар заасан буюу ******* нь заавал зөвшөөрөл шаардлагатайг, мөн ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн гэх тодорхойлолт шаардлагатайг мэдсэн, мэдэх боломжгой байсан байна. Гэвч өөрийн хайхрамжгүй байдал эсхүл *******-ийн үгэнд хууртаж залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон байхыг үгүйсгэхгүй. Шаардлагын хүрээ хязгаараар хязгаарлагдах гэдэгтэй санал нийлэх боловч шаардлага нь өөрөө хүчин төгөлдөр бус бол түүнийг хангах боломжгүй учраас үр дүнг шүүх шийдвэрлэх нь харин ч нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэх юм.

7.5. Давж заалдах гомдолд ...гэтэл шүүх Дэвжих төгс хийц" ХХК-ийг тухайн орон сууцны газарт бусадтай захиалгын гэрээ байгуулах үедээ контракшн" ХХК-аас дахин зөөшөөрөл авсны үндсэн дээр гэрээ байгуулах эрхтэй мэтээр өрөөсгөл дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэжээ. Тус хэсэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь дахин гсмдолд дурьдсан үндэслэлээ эсэргэцүүлж байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. 2021/21 дугаартай тодорхойлолт нь нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулах зөвшөөрөл эсхүл гэрээний хэрэгжилтийн баталгаа эсэх нь тодорхойгүй тул энэхүү гомдол нь өөрөө өөртөөгөө зөрчилдсөн гомдлын үндэслэл болж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр аливаа нэг танхимаас гаргасан тайлбар нь тайлбар биш болохыг заасан.

7.6. Давж заалдах гомдолд Иргэний хуулийн 114 дугаар зүйлд заасны дагуу ******* нь шударга өмчлөгч гэжээ. Гэвч тэрхүү зохицуулалтын урьдчилсан нөхцөл нь ....этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй... гэх юм. Гэвч ******* нь ямар ч өмчлөх эрхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байдлаар олж аваагүй болох нь тодорхой. констракшн ХХК болон ******* хоорондын байгуулсан гэрээг дүр үзүүлсэн, нөхөж хийсэн гэжээ. Дүр үзүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус болох боловч гэрээний он сарыг талууд тохиролцож хийх нь гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцлийг бурдүүлэхгүй. Төлөөлөгч миний зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу ******* нь өөрийн эхнэр н. болон өөриин кпмпаниар хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт авсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг бүрттүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлиин тухай хуулиин 10 дугаар зүйлийн 10.6.8-т тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх зэрэгцээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуупбар, захиапагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт гэж заасан шаардпагын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хөрөнгө оруулаптын дагуу босож бий болж байгаа бол түүнийг гэрчилсэн баримт шаардагдана.

Энэхүү хөрөнгө анх 2021 оны зунаас хойш босож эхэлсэн бөгөөд үүнийг он сараар баталгаажуулсан бопохоос ******* нь 2021 оноос хойш ажиллаж босгосон гэж тайлбарлаагүй. Үүнийг анхан шатны шүүхэд ч тайлбарласан болохыг цохон тэмдэглэж байна. Мөн ******* болон ******* нар нэхэмжпэгчийн өмнө төлбөр тооцоо дууссан эсэхийг нотлох үүрэггүй болно. Анхан шатны шүүх анхнаасаа ******* болон Чингис корпорэйшн ХХК нарыг хариуцагчаар татах ёсгүй байсан бөгөөд нэхэмжлэгч талаас өөрсдийгөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.3-т заасан сонирхогч этгээд гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ирганий хуулийн 57 дугаар зүйл нь сонирхогч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалах бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус бөгөөд харин сонирхогч этгээд нь үр дүнг арилгуулахаар шаардах эрхтэй болох нь хуулийн заалтуудаас илт тодорхой боловч нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар илт үндэслэлгүй тайлбарыг шүүхэд гаргасан.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ...хариуцагчаас гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргаагүй байхад шүүхээс санаачилгаараа гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл гэж дүгнэсэн нь Үндсэн хууль, Иргэний эрх зүй дэх мэтгэлцэх зарчим, диспозитив зарчмыг зөрчсөн... гэжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ын нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болж буй хариуцагч *******-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс аливаа хэрэг маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхдээ тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээ, хэлцлийг хуулийн хүчин төгөлдөр эсэхийг нэн тэргүүнд шалган тогтоох нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй тухайн гэрээ хууль зөрчсөн, хуульд хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэлд хамаарч буй бол тухайн хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжгүй. Энд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо дурдсан Үндсэн хууль, Иргэний эрх зүйн зарчим зөрчигдөхгүй бөгөөд хууль тогтоогчоос ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор тусгайлан нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж хуульчлаагүй. Харин Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг л шүүх санаачилгаараа хүчин төгөлдөр төгөлдөр бусд тооцох боломжгүй.

Энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу анх байгуулагдсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Түүнчлэн, нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо хариуцагчаас гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж мэтгэлцээгүй гэх боловч анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч *******, Чингис корпорэйшн ХХК, ******* нараас нэхэмжлэгчээс гэрээ байгуулах зөвшөөрөл авсан эсэх, *******, Чингис корпорэйшн ХХК-иудтай уулзаж тодруулсан эсэх талаар тодруулж мэтгэлцсэн, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул энэ талаар дүгнэлт хийлгэх талаар уралдааны явцад тайлбарласан зэргээс үзвэл 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаж, мэтгэлцээгүй байхад шүүхээс санаачилгаараа гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн дүгнээгүй. Иймд шүүхийн шийдвэрт заасан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт болно.

8.2. Нэхэмжпэгчээс давж заалдах гомдолдоо ...гэрээ байгуулахдаа зөвшөөрөл авах шаардлагагүй байсан...зөвшөөрөл шаардлагатай байсан гэж үзсэн ч *******-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2021/21 дүгээр №******* амины орон сууцны 21/04 дугаартай гэрээний тодорхойлолтоор зөвшөөрөл олгосон гэж үзнэ... гэжээ. Энэхүү хэргийн маргааны зүйл болсон ******* амины орон сууцыг гэрээний зүйл болгож анх хариуцагч ******* болон *******-иудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/04 дугаартай хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээг байгуулсан. Тус 21/04 дугаартай гэрээний 2.1, 3.1-т тус тус зааснаар А тал болох ******* нь 2 давхар 250 м.кв 1 айлын ******* амины орон сууц барих ажлыг Б тал болох Дэвжих төгс хийц" ХХК-ийг гүйцэтгэх боломжоор хангах, Б тал ******* нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тухайн барилгыг эзэмшинэ гэж заасан.

Мөн 21/04 дугаартай гэрээний 3.2.1-т Б тал нь тус барьж буй барилгыг 2021/03 дугаартай амины орон сууц барих ажпыг 100 хувь чанартай хийж гүйцэтгэсний дараа өмчлөх эрхийг хүлээн авч захиран зарцуулах эрхийг эдэлнэ гэж зааснаас үзвэл хариуцагч ******* нь 21/04 дугаартай гэрээний үүргээ биелүүлэхээс өмнө тухайн маргааны зүйл болсон ******* амины орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байтал нэхэмжлэгч *******той гэрээ байгуулж өөрийн захиран зарцуулах эрхгүй амины орон сууцыг бусдад худалдан борлуулж буй нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардпагын үндэслэлээ констракшн ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2021/21 дүгээр №******* амины орон сууцны 21/04 дугаартай гэрээний тодорхойлолтыг үндэслэн гэрээг байгуулсан буюу *******-ийг эрх бүхий этгээд болохыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн. констракшн ХХК болон *******-иудын хооронд байгуулагдсан 21/04 дугаартай гэрээг мэдэж байсан гэж үзнэ. Улмаар тус иргэний хэрэгт констракшн ХХК-ийг хариуцагчаар татаж ******* амины орон сууцыг миний хөрөнгөөр бүтсэн хэмээн түүнээс шаардаж буй нь 21/04 дугаартай гэрээгээр үүсэх шаардах эрхийг *******-иас шилжүүлэн авсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлд шаардах эрх шилжих агуулгыг хуульчилсан ба мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно., 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж зааснаас үзвэл шаардах эрхийг гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шилжүүлж болохоор байна. Гэтэл 21/04 дугаартай гэрээний 3.2.1,4.2.3-т тодорхой нөхцөл биелэхээс нааш ******* ******* нь орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байх тул үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр шаардах эрхийг шилжүүлэх боломжтой. Мөн ******* ******* орон сууцыг шаардах эрхээ *******од шилжүүлсэн гэж үзвэл энд *******-ийн эрх ашиг хөндөгдөх тул түүний зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8.3. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан хариуцагч *******- ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2021/21 дугаартай тодорхойлолт нь зөвшөөрөл олгосон агуулгатай гэжээ. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-иудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгчийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гэж мушгин тайлбарлаж буй хариуцагч *******-ийн тодорхойлолт нь тухайн гэрээ байгуулагдсанаас даруй 2 хоногийн дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичигдсэн байх тул тус тодорхойлолтыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ байгуулагдах үндэслэл, гэрээ байгуулах зөвшөөрөл хэмээн үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримт бүрийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, анхан шатны шүүхээс тухайн албан бичигт зөвшөөрөл олгосон гэх агуулга зайлшгүй тусгагдах ёстой гэж хуулийг тайлбарлаагүй.

Харин үүрэг гүйцэтгуүлэгч буюу *******-д огт мэдэгдээгүй байгаа нь түүний зөвшөөрлийг авсан гэж үзэхгүй, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтод гэрээний шаардах эрхээ *******од шилжүүлсэн агуулга огт байхгүй болох талаар үндэслэлтэй дүгнэсэн. Зүй нь нэхэмжлэгч ******* нь эрх бүхий этгээд болох констракшн ХХК-аас зөвшөөрөл авахаар бол, констракшн ХХК-ийн тодорхойлолтод итгэж гэрээ байгуулж байгаа бол, бүхэл бүтэн 400,000,000 гаруй төгрөгийг төлж өөрийн амьдрах амины орон сууцыг худалдаж авч байгаа бол ядаж барилгын талбайд очиж тодруулах, констракшн ХХК-аас асууж тодруулах нь тодорхой байсан гэж үзэж байна. Гэтэл ******* нь гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл бүтэн 3 жилийн туршид констракшн ХХК эсхүл Чингис корпорэйшн ХХК-тай уулзаж, тодруулаагүй болох нь анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дурдаад буй 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №2021/21 дүгээр тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлсэн тул нэхэмжлэгчийн шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэхгүй байна гэх гомдол үндэслэлгүй.

8.4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч нь шударга өмчлөгч мөн ...*******ын өмчлөх эрх олж авсан гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул түүнийг шударга өмчлөгч гэж үзэхгүй..., ******* нь *******ын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сонирхогч этгээд мөн... гэжээ. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд өмчлөх эрхийг шударгаар олж авах талаар зохицуулсан ба өмчлөх эрх олж авч буй этгээд нь эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх бопомжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохоор, харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий ******* амины орон сууцны өмчлөх эрх бүхий этгээд нь ******* биш болохыг мэдэж байсан тул 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтыг үндэслэж гэрээ хийсэн, мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний 6.3-т гэрээний хавсралт нь уг гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй байна. констракшн ХХК *******-ийн хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах хаппи виллаж хаус хорооллыг барьж байгуулан хамтран ажиллах гэрээ энэ гэрээний салшгүй хэсэг болно.

Мөн *******-ийн баталгаа энэ гэрээний салшгүй нэг хэсэгт тооцогдоно гэж зааснаас үзвэл эрхээ шилжүүлж байгаа этгээд болох ******* өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан гэж үзнэ. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо ...шударга өмчлөгч байхын тулд зайлшгүй шаардлага нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шударгаар өмчлөх эрх олж авна... буюу өөрт нь өмчлөх эрх үүсгэсэн гэх 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ нь юун түрүүнд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ёстой талаар мэдэж байгаа гэж үзэхээр байх ба тухайн гэрээ нь бодит байдалд Иргэний хуулийн 56 дугаар эүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар дээр дурдсан. Нэхэмжлэгч нь гомдолдоо хэд хэдэн удаа ...нэхэмжпэгч *******ын хөрөнгөөр ******* амины орон сууц бий болсон... гэж хэрэгт авагдаагүй, бодит байдалд нийцээгүй худал тайлбарыг шүүхэд гаргаж байна. Тодруулбал, ******* амины орон сууцыг хариуцагч *******, Чингис корпорэйшн ХХК нь 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж дуусган хариуцагч *******т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Харин ******* амины орон сууцыг нэхэмжпэгч *******ийн хөрөнгөөр бий болсон гэх нэг ширхэг ч баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч миний хөрөнгөөр ******* амины орон сууц бий болсон гэх тайлбараа хариуцагч *******-ийн түүнд гаргаж байсан 2022.05.09-ны өдрийн ...85 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэж өгөх хүсэлтэй байна... гэх албан бичгийг үндэслэн тайлбарладаг боловч ******* нь ******* амины орон сууцыг 85 хувийн гүйцэтгэлтэй болтол нь өөрөө барьсан гэх баримт хэрэгт авагдаагүй зөвхөн өөрсдийнх нь амаар хэлж буй тайлбараас өөр баримт байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй.

Хариуцагч ******* нь маргаан бүхий ******* амины орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Тухайн өмчлөх эрхийг үүсгэж буй үндэслэл нь ******* болон Чингис корпорэйшн ХХК-иудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн огноотой хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь тус гэрээг Иргэний хуульд заасан дүр үзүүлсэн хэлцэл хэмээн дурджээ. *******ын байгуулсан гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус буюу ******* орон сууцыг өмчлөх эрхийг олж авах зорилгоор байгуулагдаагүй, гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Учир нь ******* болон Чингис корпорэйшн ХХК-д ******* орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлэх бодит хүсэл зориг байсан, иймээс ч улсын бүртгэлд хүсэлт гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулан авсан. Нэхэмжпэгчээс гэрээний гагцхүү гэрээний огноог баримталж тухайн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл хэмээн тайлбарладаг ба *******ын төлөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад ...огноог 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэж бичсэн нь амаар байгуулагдсан хэлцлийг улсын бүртгэлээс өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичгэн хэлбэрээр баталгаажуулсан болохоос биш бий болоогүй харилцааг *******ыг хууран мэхлэж, хохироох гэж байгуулаагүй болохыг тодорхой тайлбарласан.

Мөн ******* нь ******* орон сууцыг үндэслэлгүйгээр олж аваагүй, харин 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээнд дурдсаны дагуу 600,000,000 төгрөгийн төсөв бүхий ажил хийж гүйцэтгэн хөрөнгө оруулалт байдлаар үнийг төлж, өмчлөх эрхтэй болсон бөгөөд энэ талаараа нотлох шаардлагагүй буюу *******ын байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар нэхэмжпэгч маргах эрхгүй гэж үзсэн.

Тодруулбал, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж, Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 5.8-д Энэ зүйлийн 56.3, 57дугаар зүйлийн 57.3- т заасан сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарна гэж заасан байх ба гуравдагч этгээд гэдэгт ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй, хамааралгүй гуравдагч этгээд болгоныг хамааруулахгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх бүхий сонирхогч этгээдэд хэлцэл хийсэн тал эсхүл хэлцлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд хамаарна. Гэтэл *******ын гэрээний улмаас нэхэмжлэгч *******ын эрх, ашиг сонирхол ямар ч байдлаар хөндөгдөхгүй. Учир нь *******ын гэрээ нь өөрөө хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний эрх хөндөгдсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь *******ын гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн маргах эрхгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг ...өөр хэргийн талаар, хэрэг доторх үйл баримтыг мэдэж байсан... хуйвалдсан...үнэхээр хуулийн асуудалд орсон бол хохирлоо шаардах ёстой байсан гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэрэгт авагдсан иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн агуулгаас ...2021/04 дугаартай гэрээний маргаан бус 2021/03 дугаартай гэрээний маргаан тус шүүхэд хянагдаж байна... гэж, мөн 2021/04 дугаартай гэрээний маргааны харьяалал нь шүүх бус арбитрын харьяалал байх тул шүүхийн маргаан байх боломжгүй гэж тайлбарласан. Нөгөөтэйгүүр, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өөр маргааны талаар мэдэж буй нь хариуцагч *******ыг буруутгах үндэслэл болохгүй.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхзмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй харин ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу энэ бүх маргааны эхлэл болсон буруутай этгээд болох *******-аас гэрээний үүрэгт төлсөн 412,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгчийг хохиролгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан *******,*******, ******* // хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингис корпорэйшн ХХК, ******* нарыг хамтран хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Хариуцагч Чингис корпорэйшн ХХК нь *******-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-г байгуулж, Чингис корпорэйшн ХХК нь Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тоот шийдвэрээр олгосон нэгж талбарын 0160883 дугаартай барилга барих газар болон уг газрын гадна бүх дэд бүтэц шугам сүлжээг бүрэн шийдэн өгч, нийт дүн 820,000,000 төгрөгт үнэлж хөрөнгө оруулах, ******* нь 18*8 харьцаатай 15 ширхэг амины орон сууцны хорооллын хаус барилга барих, тухайн барилга барих нийт зардлыг 100 хувь хариуцаж, үнийн дүнд тухайн барилгыг ашиглалтанд ороход 1 ширхэг хаусыг бартераар тооцон Чингис корпорэйшн ХХК-д хүлээлгэн өгснөөр захиран зарцуулах эрхтэй болохоор харилцан тохиролцжээ. /1-р хх-ийн 116-119/

 

3.2. Хариуцагч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн*******ны нутаг дэвсгэрт арцатын аманд байрлах газарт 10*10 харьцаатай зоорьтой 2 давхар 250 м.кв 1 айлын ******* дугаартай амины орон сууц барих ажлыг саадгүй зохион байгуулах, уг эдэлбэр газарт дэд бүтэц шугам сүлжээ, зам талбайн тохижилтод 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, энэ үнийн дүнд ******* нь 10 ширхэг амины орон сууцны металл фасадны ажлыг материалтай нь 91,485,000 төгрөгт хийж гүйцэтгэх, үлдсэн 258,515,000 төгрөгт Эко ногоон газар ХХК-ийн захиалгаар *******-ийн барьж гүйцэтгэх 16 давхар орон сууцны барилгын газар шороо, суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, нийт 350,000,000 төгрөг байх, *******-д тус барьж буй 10*10 харьцаатай харьцаатай зоорьтой 2 давхар 250 м.кв ******* 1 айлын амины орон сууцны барилгыг №2021/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж буй амины орон сууц барих ажлыг 100 хувь чанартай хийж гүйцэтгэсний дараа өмчлөх эрхийг хүлээн авч, захиран заруулах эрхийг эдлэхээр тохиролцсон. /2хх35-38/

 

3.3. Үүнээс хойш нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалан гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* нь *******,*******, ******* хаус хорооллын ******* хаягт байршилтай, 425 м.кв талбай бүхий 8 өрөө амины орон сууцыг барьж захиалагчид өгөх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт төлөх 620,000,000 төгрөгөөс 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3066 УБЭ дугаартай, Subaru legacy маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн өмчлөлийн 6963 УАА улсын дугаартай MAZDA СХ-9 маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт тус тус тооцон шилжүүлэх, бэлэн бусаар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 92,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөг, үлдэх 208,000,000 төгрөгт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,*******лол, , 32А байр, хаягт байршилтай, 90.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

 

3.4. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч *******-д 2 ширхэг автомашиныг 120,000,000 төгрөг тооцон шилжүүлж, мөн дансаар 292,000,000 төгрөг, нийт 412,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна. /1-р хх-ийн 13-14,

 

3.5. ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №******* амины орон сууцны №21/04 дугаартай гэрээний тодорхойлолт гэх албан бичиг хэрэгт авагдсан байх бөгөөд уг албан бичигт 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №21/04 дугаартай хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээний дагуу ******* хотхоны №******* амины орон сууцны газар дээр ******* нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гэжээ. /хх-ийн 11/

 

3.6. Мөн ******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22/13 тоот албан бичгээр иргэн *******од хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд манай байгууллага нь *******той 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ******* хаус хотхоны 101-р блок барилгыг барьж өгөх гэрээний блокыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлээр хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Хэрэв дээрх заасан хугацаанд ажил гүйцэтгэл хүрээгүй бол гэрээнд тусгасан үнийн дүнгийн үлдэгдэл төлбөр болох бартерийн 90.27 м.кв бүхий Баянгол дүүргийн 18-р хороонд байрлалтай орон сууцыг авахгүй буюу тус хаусын ажлыг 85 хувийн гүйцэтгэлд хүлээлгэж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

3.7. Чингис корпорэйшн ХХК нь *******тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр *******,*******ны нутаг дэвсгэрт арцатын аманд байрлах архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эдэлбэр газарт 18*8 харьцаатай 430 м.кв талбайтай 1 ширхэг амины орон сууц барих хөрөнгийг ******* нь хөрөнгө оруулалт хийх, оруулсан хэмжээгээр тухайн барилгыг эзэмшихээр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 51-53/

 

3.8. Хан-Уул дүүргийн , Арцатын ам /17100/, 1250/1 тоот хаягт байршилтай, 430 м.кв талбайтай, Аялагч түр буудлах, орон байрны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүргэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнээд мөн хуулийн 56.5-д зааснаар хариуцагч *******-аас 412,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, *******той ******* нь гэрээ байгуулахдаа *******-д мэдэгдэж зөвшөөрөл олгоогүй байхад хэлцэл хийсэн байх тул тэдгээрийн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл, *******-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгийг маргаан бүхий амины орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон зөвшөөрөл буюу баталгааны баримт гэж үзэхээргүй, мөн нэхэмжлэгч нь *******-ийг маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхгүй болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

5. Хариуцагч Чингис корпорэйшн ХХК нь хариуцагч *******-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний тухайд:

 

5.1. Чингис корпорэйшн ХХК нь *******-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан компаниудын хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нэг хүн байна. Энэ гэрээний 2 тал нь дээрх 2 компанийн хувьцаа эзэмшигч нар байх бөгөөд тэдгээрийн хооронд маргаан гарсан нөхцөлд Компанийн тухай 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл хийсэн этгээдийн талаарх зохицуулалт хэрэглэгдэх юм. Харин нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байхаас гадна тусдаа өөр гэрээ тул нэхэмжлэгч *******ын эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй.

 

5.2. Нэхэмжлэгч ******* нь Чингис корпорэйшн ХХК *******-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул шаардлага гэж шийдвэрлэхгүй.

 

6. Хариуцагч Чингис корпорэйшн ХХК нь *******тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний тухайд:

 

6.1. Нэхэмжлэгч ******* нь Чингис корпорэйшн ХХК-ийн *******тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл дээр хийсэн хэлцэл гэж үзэх тухай гэж нэхэмжлэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул шаардлага гэж шийдвэрлэхгүй.

 

7. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний тухайд:

 

7.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалан гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* нь *******,*******, ******* хаус хорооллын ******* хаягт байршилтай, 425 м.кв талбай бүхий 8 өрөө амины орон сууцыг барьж захиалагчид өгөх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт төлөх 620,000,000 төгрөгөөс хугацаа тохирч, үнийг хэсэгчлэн 2 автомашин, 1 орон сууц, бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон.

 

7.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч *******-д 2 ширхэг автомашиныг 120,000,000 төгрөг тооцон шилжүүлж, мөн дансаар 292,000,000 төгрөг, нийт 412,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна. /1-р хх-ийн 13-14/

 

7.3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******той орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах үед *******-аас ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг авахаар урьдчилан тохиролцсон байсан, улмаар *******-аас тухайн орон сууцыг ******* өөрийн хөрөнгөөр барьж байгаа талаар албан бичгээр тодорхойлолт гаргасан. Хариуцагч тал уг тодорхойлолтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид зориулж хийж өгөөгүй гэж тайлбарласан боловч хуулийн этгээдийн зүгээс буюу *******-ийн үйлдсэн баримт бичиг байх тул энэ хэрэгт хамааралтай гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******-д маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх нь үүсээгүй байсан ч энэ тодорхойлолт гэх баримтыг үндэслэн захиран зарцуулах эрхийг олж авсан, улмаар уг тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

7.4. Иймд хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

7.5. Нөгөөтэйгүүр, хариуцагч Чингис корпорэйшн ХХК нь *******-аас гэрээгээр маргаан бүхий орон сууцыг хүлээж авсан гэж тайлбарласан боловч талуудын байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр маргаан бүхий ******* орон сууцыг шилжүүлэхээр нэрлэн заагаагүй, мөн Чингис корпорэйшн ХХК нь *******тай 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнд гэрээний зүйл болох орон сууцны тоотыг тодорхой заагүй байхаас гадна гэрээг хожим байгуулан цаг хугацааг нөхөж бичсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Иймд *******-аас Чингис корпорэйшн ХХК-д маргаан бүхий ******* орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгоогүй байх тул Чингис корпорэйшн ХХК-аас *******т маргаан бүхий ******* орон сууцыг шилжүүлэх эрхтэй байсан гэж үзэхгүй.

 

7.6. Харин ******* болон *******-иудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээнд заасан ажлыг дутуу хийснээр маргаан үүссэн, ажлын хөлсөнд маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх байсан эсэх асуудал эдгээр компаниудын хоорондын тусдаа шийдвэрлэх маргаан байх тул энэ хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй болохыг дурдав.

 

8. Талуудын байгуулсан гэрээний 2.2.5-д гэрээний үлдэх 208,000,000 төгрөгт захиалагч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо,*******лол, , 32А байр, хаягт байршилтай, 90.27 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэрээний зүйл болох захиалан бариулсан орон сууцаа гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа шилжүүлэхээр заасан.

 

8.1. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар *******-аас ХХК-аас анз авах эрхээ алдана. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 310,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар *******,*******, хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч *******оос 208,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар *******,*******, хаус хорооллын ******* хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоож, өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч *******оос 208,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...56.1 гэсний дараа ...56.2 гэж нэмж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******-аас 3,257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн нийт 4,965,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ