Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05424

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн Ганбилэгийн Батбаярт холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 309484 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-ны татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9940 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4970 төгрөгийг, хариуцагч Г.Батбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4970 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-д олгосугай.

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.