| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/19491/И |
| Дугаар | 210/МА2026/00042 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00042
2026 01 02 210/МА2026/00042
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/15571 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: О.Р*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Г*******-т холбогдох,
Гэм хорын хохирол 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Р*******, хариуцагч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч О.Р******* нь хариуцагч Б.Г*******-т холбогдуулан гэм хорын хохирол 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...би 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хамтран амьдрагч Б.Г*******-т удаа дараа зодуулсны улмаас хамар ясны хугарал гэх гэмтэл авсан. Одоо хамрын хагалгаанд орох шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулна... гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Би О.Р*******-г зодсон зүйл байхгүй. Надад холбогдуулж өргөдөл гаргасан ч шалгаад намайг буруугүй байна гээд гомдлыг нь хаасан. Нөхөртөө зодуулчхаад надаас мөнгө нэхээд байгаа юм. Тийм учраас би эмчилгээний төлбөр төлөх үндэслэлгүй, тийм төлбөр гараагүй... гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Хэрэгт авагдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн хуудаснууд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13594 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Гомдлын хариу мэдэгдэх хуудас зэргээр хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгч О.Р*******тай хамтран хамтран амьдарч байх хугацаандаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар биед нь халдаж, хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон байна. /хх-13-14, 17-18х/
3.2. Хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгч О.Р*******г зодсон зүйл байхгүй. Надад холбогдуулж өргөдөл гаргасан ч шалгаад намайг буруугүй байна гээд гомдлыг нь хаасан. Нөхөртөө зодуулчхаад надаас мөнгө нэхээд байгаа юм гэх үндэслэлээр гэм буруугийн талаар маргасан боловч өөрийгөө гэм буруугүй болохыг баримтаар нотлоогүй мөн дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
3.3. Иймд анхан шатны шүүхийн хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгчийг зодож, хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
4.1. Нэхэмжлэгч О.Р******* нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгахтай холбоотойгоор хамрын хагалгааны зардал болох 6,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн.
4.2[U1] . Улсын нэгдсэн төв эмнэлгийн чих хамар хоолойн тасагт нэхэмжлэгч О.Р******* нь 2025 оны 06 дугаар сарын 18, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд үзүүлж, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд О.Р*******д хамрын хэлбэр засах, хамрын амьсгал сэргээх мэс засал хийхээр 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дараалалд оруулсан болох нь тус эмнэлгийн эмчилгээний картын эмчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-14, 14 ар тал/
4.3[U2] . Нэхэмжлэгч О.Р******* нь Улсын нэгдсэн төв эмнэлэгт хамрын хагалгааны төлбөрөө төлж чадаагүйн улмаас мэс засал хийлгэж чадаагүй, хамрын амьсгал сэргээх мэс заслыг улсын эмнэлэгт даатгалаас гадна 3,000,000 төгрөгөөр, хувийн эмнэлэгт 6,000,000 төгрөгөөр хийдэг гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч О.Р******* нь хамрын амьсгал сэргээх мэс заслын зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийг нь хэвийн байдалд оруулахтай холбоотой зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.
5. Анхан шатны шүүх хариуцагч Б.Г******* нь зөвхөн гэм буруугийн талаар маргаж, мэс заслын зардлын хэмжээнд маргаагүй байхад нэхэмжлэгчийг хагалгааны зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь: нэхэмжлэгчийн улсын эмнэлэгт хамрын амьсгал сэргээх мэс заслыг хийлгэхэд 3,000,000 төгрөг, хувийн эмнэлэгт бол 6,000,000 төгрөг гэж тайлбарласныг хариуцагч Б.Г******* няцаагаагүй, ямар нэгэн баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар 3,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 197/ШШ2025/15571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г*******с 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Р*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж өөрчлөн хариуцагч Б.Г*******с 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Р*******д олгосугай гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Р*******с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА