Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 764

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

           2019        10          07                                2019/ШЦТ/764

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаантугууд овгийн Сэртээгийн Оюунаад холбогдох эрүүгийн 1911017240955 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 89-68 тоотод амьдардаг, ял шийтгэлгүй, Цагаантугууд овогт Сэртээгийн Оюунаа, /РД: ОЭ71061903/,

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Зэт” караокед иргэн Ө.Лхагвасүрэнгийн толгойн тус газарт нь архины шилээр цохиж Ө.Лхагвасүрэнгийн биед дух баруун зулай, зүүн сарвуунд шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн хацарт зулгаралт, бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Шүүгдэгч С.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэртээ нэг шил пиво уусан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед найз болох Энхмаа над руу залгаж хүрээд ир гэж хэлсэн. Би 23 цагийн үед “Нисдэг машины” урд байрлах нэг караокед орсон. Энхмаа намайг буухад тосч авсан. Намайг ороход Увс аймагт манай ангийн Эрдэнэчимэг, Энхмаа, Баярхүү болон Хишигжаргал, Чимгээ, Болдоо, Оюундэлгэр болон Лхагвасүрэн гэх эрэгтэй байсан. Би ороход саарал өнгийн том шилтэй архи байсан. Намайг орохоос өмнө архи уусан үгүйг мэдэхгүй байна. Намайг тухайн үед архиар шахаад байсан. Тухайн үед би сэтгэл хөөрсөн байсан учир архи их уусан. Намайг анх ороход Лхагвасүрэн гэх эрэгтэй миний хэлсэн зүйлийг үл тоосон шинж өнгө аястай харьцаад байсан. Би өмнө нь төгсөлтийн групп нээж админ нь хийж байсан. Энэ нь миний сэтгэл санааг дэмждэг байсан. Сэтгэл санааны гутрал өвчнөөс болоод уг ажлаа хийхээ больж өөр хүнд хүлээлгэн өгсөн. Энэ талаар би Лхагвасүрэнд хэлсэн. Лхагвасүрэнгийн ярьсан зүйл нь намайг доош нь хийх, үл ойшоох маягтай байсан. Тэр зүйлээс болоод миний сэтгэл санаа хүндээр тусч авсан байх. Мөн би архиндаа согтож сэтгэл санааны байдлаас болоод Лхагвасүрэн гэх эрэгтэйн толгойн тус газар шилээр цохиж гэмтээсэн байсан. Тухайн үед маш согтуу байсан учир яагаад Лхагвасүрэнг цохисон талаар санахгүй байсан. Маргааш өдөр нь найз Энхмаатай очиж уулзахад болсон зүйлийн талаар надад хэлж Лхагвасүрэнг шилээр цохиж гэмтээсэн талаар хэлсэн...” гэх /хх-ийн 19х/,

Хохирогч Ө.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн 87,89 оны төгсөлтийн уулзалт болсон. ...”, “...Үйл ажиллагаагаа дуусгаад 7-8 хүн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Зэт” нэртэй караокед орцгоосон. Бид хэд 2 шил архи, бас пиво хувааж уугаад 12 цаг хүртэл байцгаасан. Бид нар байх үед хэрүүл маргаан ерөөсөө болоогүй. Намайг сууж байхад гэнэт миний толгой руу “Eden” нэртэй архины шилээр цохисон. Тэгээд нэг нь 103-т дуудлага өгсөн байсан...”, “...Цохьсон эмэгтэй нь бид нарыг байхад сүүлд ирсэн...”, “...Намайг яг хэн цохьсныг би хараагүй ээ. Оюун гэх эмэгтэй л гэж бодож байна. Тэр цохисон гэх хүнтэй хэрэлдсэн зүйл байхгүй...” гэх /хх-ийн 7-8х/,

Гэрч Н.Энхмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...”, “...үйл ажиллагаа дуусч 8 хүн Чингэлтэй дүүргийн 5 хороонд байрлах “Зэт” нэртэй караокед орцгоосон. “Зэт” караокед орохоос өмнө хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Караокед орж бид нар 3 шил “EDEN“ нэртэй архи ууцгаасан. Гэтэл Оюун гэх арван жилийн ангийн эмэгтэй гэнэтхэн EDEN нэртэй архины шилээр манай төгсөлтийн Лхагвасүрэн гэх эрэгтэйн толгойн тус газар цохисон. Ямар нэгэн хэрэлдсэн зүйл байхгүй гэнэт цохисон. Тэр үед бүгд гараад явцгаасан. Би үлдэж яаралтай түргэн тусламж дуудаж эхнэрийг нь бас дуудсан. Яаралтай түргэн тусламж ирж толгой руугаа цохиулсан гэх Лхагвасүрэнгийн цусыг боож байх хооронд эхнэр нь ирсэн. Эхнэр нь ирсний дараа би тэр караоке дотроос гарч явсан...”, “...Оюун элдэв янзын муухай ааш араншин байхгүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар элдэв муухай ааш араншин гаргаж байгаагүй ээ. Хавдар судлалын хяналтанд байдаг. Хэрэг болох тэр үед ямар нэгэн сэтгэл санааны таагүй үед л байсан байх...” гэх /хх-ийн 13х/,

Гэрч Б.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Зэт” караокед Увс аймгийн 40-н  жилийн төгсөлтийн уулзалт гэж очсон. Намайг очиход Лхагвасүрэн, Энхмаа гэж эмэгтэй Оюун гэх эмэгтэй байсан. Намайг караокед ороход тэд нар дуулж мөн архи ууцгааж байсан. Ороход ямар нэгэн хэрүүл маргаан байгаагүй. Бид нар дуулж байхад гэнэт л Оюун гэх эмэгтэй Лхагвасүрэнгийн толгойн тус газар шилээр цохьсон. Тэгээд Оюун гэх эмэгтэй түрүүлээд гараад явчихсан. Би Энхмаа бид 2 үлдэж түргэн тусламж дуудан мөн Лхагвасүрэнгийн эхнэрийг дуудаж хүлээлгэж өгөөд явсан...”, “...Тухайн үед ямар нэг хэрэлдэж муудсан зүйл байгаагүй. Би Оюун гэх эмэгтэйг уулзалтын үед танилцсан. Өмнө нь ямар нэг байдлаар уулзаж байгаагүй...” /хх-ийн 16-17х/

Гэрч Ц.Номин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний орой хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна. “Зэт” караокед 6 хүн орж ирсэн. 2 эрэгтэй бусад нь эмэгтэй хүн байсан орж ирцгээж “EDEN” нэртэй архи ундаа авсан.  Би эхлээд 1 шил архийг оруулж өгөөд дараа нь өөрсдөө текэн дээр ирж 1 шил архи нэмж авсан. Тэр архийг би бас оруулж өгсөн. Эхний архийг аваад цаг гаран болсон. Архи оруулж өгөхөд хоорондоо муудалцсан зүйл харагдаагүй. Текэн дээр цохиулсан гэх ах бас нэг эгчтэй ирсэн. Туранхай шар өндөр эгч байсан. 2 дахь архийг оруулж өгөөд 20-30 минутын дараа шил хагарах чимээ гарсан. Тэгээд очтол толгойгоо хагалуулсан эрэгтэй хүн бас цагаан өнгийн хувцастай нэг эмэгтэй байсан. Толгойгоо хагалуулсан эрэгтэйн толгойноос их цус гарч байсан санагдаж байна. Хамт байсан эмэгтэй нь хажууд нь байсан. Тэгээд би 103-т дуудлага өгсөн. Би эхнэр лүү нь залгаад нөхрөө ирээд аваарай гээд хаягаа хэлсэн. Эхнэр нь 10-15 минутын дараа толгойгоо хагалуулсан эрэгтэйг аваад явсан...” /хх-ийн 11х/

Гэрч Тэргэлсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Анх орж ирэхдээ хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй ээ. Манай ажлын зөөгч залуу 4 тоот өрөөнд шил хагарчихлаа, ороод цэвэрлэ гэж хэлсэн. Би цэвэрлэхээр тамхины өрөөнөөс гарч 4 тоот өрөөнд орох гээд явж байхад тэднээс сүүлд ирсэн эмэгтэй миний хажуугаар хамгийн түрүүнд зугтааж байгаа аятай гараад явсан. Тэгээд би 4 тоот өрөөнд ороход шил хагарсан том биетэй нэг эрэгтэйн толгой хагарч цус гарсан байсан. Бусад орж ирсэн хүмүүс зөрөөд гараад явцгаасан. Тэр хүмүүс хоорондоо сүүлд ирсэн эмэгтэйг яах гэж дуудсан юм гэж яриж байсан... 20-30 минутын дараа эхнэр нь ирж толгойгоо хагалуулсан эрэгтэйг аваад явсан...” /хх-ийн 14-15х/,

Шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар  сарын 19-ний өдрийн 7448 дугаартай дүгнэлт:

- Ө.Лхагвасүрэн-н биед дух, баруун зулай, зүүн сарвуунд шарх, дух, зүүн дээд зовхи, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрхи гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх ба хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

...” гэх /хх-ийн 22х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 966 дугаар сэтгэцийн дүгнэлт: 

  1. С.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.О нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. С.О нь урьд өмнө нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хяналтанд байсан баримт мэдээлэл үгүй байна.
  3. С.Од эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  4. С.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 24-26/,

Шүүгдэгч С.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/,

Хохирогч Ө.Лхагвасүрэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 57х/,

Шүүгдэгч С.О хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 56х/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 59х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч С.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.О 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав.

Шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цагаанууд овогт Сэртээгийн Оюунааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ог 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          П.АРИУНБОЛД