Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2024/ХШТ/84

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалын тогтоох хэсгийн Б.Д, Б.Н нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Д, Б.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

2.Шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Б.Алтангэрэлийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                     С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ