| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07190/и |
| Дугаар | 102/ШШ2016/05350 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/05350
1. “Хөгжил” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Г.Билгүүнд холбогдох орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал төлбөр 154742 төгрөг, нотариатын зардал 3900 төгрөг нийт 158642 төгрөг гаргуулахтухай иргэний хэрэгт хариуцагч Г.Билгүүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5295 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2647.5 төгрөгийг, хариуцагч Г.Билгүүнээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2647.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.