| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0547/И |
| Дугаар | 500 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******инд байрлах *******ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Т.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, прокурор С.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь татвараа төлөхгүй, татвар төлөх үүргээ биелүүлэхгүй Нэмэгдсэн өртгийн албан татварын өрийн үлдэгдэл 8.261.263 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өрийн үлдэгдэл 263.280 төгрөг, нийт 8.524.543 төгрөгийн татварын өртэй. Гэтэл одоо байрлах хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул “*******” ХХК-ийн захирал *******гийн *******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт ИХШХШТХ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, прокурорын дүгнэлт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “*******” ХХК-ийн захирал *******гийн ******* “хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй” үндэслэлээр эрэн сурвалжлуулахыг шаардсан.
Дээрх шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2. болно.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлын үндэслэлээ нотолж татварын тооцооллын жагсаалт /хх-4/, татвар төлөгчийн карт /хх-5/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 00/000119 дугаартай байнга оршин суугаа газрын тодорхойлолт /хх-6/, ярилцлагын тэмдэглэл /хх-6-9/, мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл /хх-10-14/, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангийн хуулбар /хх-15-16/, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн хуулбар /хх-17-19/, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Налайх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 365 дугаартай тодорхойлолт /хх-20/, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-21/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 24337 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-28-29/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 27114 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн захирамж /хх-30/ зэрэг баримтуудыг ирүүлсэн. Эдгээр баримтаар “*******” ХХК-ийн захирал *******гийн ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг этгээдийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд шүүх эдгээр баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, прокурорын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих “*******” ХХК-ийн захирал *******гийн *******г Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс эрэн сурвалжилж олох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлж буй байдал, үр дүнгийн талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид мэдэгдэж байх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Т.*******гийн оршин суугаа газрыг олж тогтоох, эрэн сурвалжлах ажиллагаа хийхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
4. Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь ажиллагааны явц, үр дүнгийн талаар нэхэмжлэгч Налайх дүүргийн Татварын хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* /утас:/ нарт мэдэгдэж байхыг даалгасугай.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн ******* нь эрэгтэй, 47 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, ******* регистрийн дугаартай, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй, “*******” ХХК-ийн захирал, Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 17 дугаар гудамж 18 тоотод үйл ажиллагаа явуулдаг байсан, ийн байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй байсан тухай мэдээллийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс авсныг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ