| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0520/И |
| Дугаар | 506 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 506
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.650.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Х.д 1.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, бичгээр гэрээ байгуулж зээлдүүлсэн. Гэтэл Х. өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул 4.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Х.тай ярилцаад түүний эрүүл мэндийн байдал муу байгаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 төгрөг болгож байна. Мөн түүний төлбөр төлөх хугацааг зөвшөөрч эвэрлэе гэжээ.
Хариуцагч Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.*******ээс 1.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг эргэж төлөөгүй нь үнэн. 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлнө гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 төгрөг болгов. Уг шаардлагыг хариуцагч Х. зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх хугацаа заасан. Үүнийг нэхэмжлэгч Ш.******* зөвшөөрч эвлэрэв. Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт ИХШХШТ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Х.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.650.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 /хоёр сая/ төгрөг болгожээ. /хх-8/
Хариуцагч Х. үйл баримт болон шаардлагад маргаагүй. Тэрээр 2.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч Ш.******* зөвшөөрч, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг /хх-21/ бичгээр байгуулсан байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй учраас шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.
Хэргийг хялбаршуулан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.гаас 2.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23.474 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн данснаас 23.474 төгрөгийг буцааж нэхэмжлэгч Ш.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75 дугаар зүйлийн 75.1.-75.5., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй гийн д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Х. бүхэлд нь зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлөх нөхцөлөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.350 /наян есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгосугай.
3. Энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.гаас 23.474 /хорин гурван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, Хас банкны тоот данснаас 23.474 /хорин гурван мянга дөрвөн зуун далан дөрөв/ төгрөгийг буцааж нэхэмжлэгч Ш.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ