Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 507

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух овгийн ийн /РД:/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж ажлын хөлс 6.000.000 төгрөгийг буцаан  гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 6 дугаар сард О.аар барилгын ажил хийлгэхээр тохирч ажлын хөлсөнд Мицубиши Кантег маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгсөн. Гэтэл О. ажлыг чанаргүй, дутуу орхиод явсан тул түүнээс ажлын хөлс 6.000.000 төгрөгийг буцааж гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: О. 1.500.000 төгрөгийн ажил хийсэн. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаад 4.500.000 төгрөг болгож багасгаж байна. Энэ мөнгийг О. 2017 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлнө гэсэн хугацааг зөвшөөрч эвлэрэв гэжээ. 

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******т барилгын ажил хийж өгнө гээд ажлын хөлсөнд 6.000.000 төгрөгийн үнэтэй машин авсан нь үнэн. 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийсэн. Үүнийг хасч тооцоод 4.500.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор буцааж төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд: Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгнөөс татгалзаж, 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг болгон багасгасан ба хариуцагч О. нь 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлнө. Уг хугацааг нэхэмжлэгч Б.******* зөвшөөрөв. Энэхүү гэрээ нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэжээ./хх-30/      

Шүүх энэ хэрэгт ИХШХШТ хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч О.аас ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж ажлын хөлс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/  төгрөг болгожээ. /хх-29/

Хариуцагч О. нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дутуу биелүүлсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд ажлын хөлс 4.500.000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч  төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөх хугацаа заасан. Нэхэмжлэгч уг хугацааг зөвшөөрч зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-28/

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй зүйлийн талаар зохигч хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээ нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О. нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь өөрсдийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлд заасан журмын дагуу хялбаршуулан шийдвэрлэв.  

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.ы зөвшөөрсөн 4.500.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийн тал хувь болох 43.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн ХААН банкны тоот данснаас үлдэх 43.475 төгрөгийг буцааж нэхэмжлэгч Б.*******т олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2.,  75 дугаар зүйлийн 75.1.-75.5., 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ын *******ийн нэхэмжлэлтэй овгийн ийн д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж ажлын хөлс 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг буцаан  гаргуулах  шаардлагыг хариуцагч О. хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлбөрийг төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн нөхцөлөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.аас 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, ХААН банкны тоот данснаас 43.475 /дөчин гурван мянга дөрвөн зуун далан тав/  төгрөгийг буцааж  нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                                              ШҮҮГЧ                               Л.ЭНХБИЛЭГ