| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00171/И |
| Дугаар | 202/МА2026/00004 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 202/МА2026/00004
2026 01 26 202/МА2026/00004
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/00369 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч: Г.О,
хариуцагч: Б.Б,
нэхэмжлэлийн шаардлага: сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 7,144,500 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сар хүртэлх эм тариа, эмчилгээний зардалд 3,382,740 төгрөг, унаа бензин газны төлбөрт 723,291 төгрөг, нийт 11,250,531 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
нэхэмжлэгч Г.О. давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О /цахимаар/, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Тулгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Г.О.ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Г.Од нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний хүү Л.О 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ангийн хүүхэд болох Ш.Ба.таймуудалцаж, дээрээсээ даруулаад нуруу нугасны гэмтэл авч, 2 хөлд саажилт үүсэж, хагалгаанд орсон. Үүний дараа тус сум дундын шүүхэд нэхэмжлэл гарган эмчилгээний зардал болох 5,000,000 төгрөг гаргуулж авсан. 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин хүүхдүүд муудалцсан. Нуруугаа дахиад гэмтээлгэх нь гэсэн айдас төрж Ш.Б.н нүүрэн тус газар цохисон, хэд хэдэн удаа цохисон тухайгаа хэлсэн. Уг зодооноор тархины доргилт авч эмчилгээ хийлгэсэн. Иймд 2023 онд нэхэмжилж авсан эмчилгээнээс хойших бүх зардал буюу эм тариа, эмчилгээ, бензиний төлбөр болох 4,107,031 төгрөгийг төлүүлэхийг хүсэж байна” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “…хүү О-Э.н биед физик эмчилгээ болон сэргээн засах эмчилгээг Улаанбаатар хот руу явж хийлгэдэг байсан эм тариа эмчилгээний зардалд 3,382,740 төгрөг, унаа бензиний зардалд 723,298 төгрөг, нийт 4,160,031 төгрөгийг зарцуулсан. Мөн сэтгэл санаа бие махбодод учирсан гэмтэл буюу 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөгжлийн доод хэмжээ болох 505,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 7,144,500 төгрөг, нийт 11,250,531 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү” гэж нэмэгдүүлсэн.
Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Тулгаа нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “....энэ асуудлаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 284 дугаар шүүхийн шийдвэр гарсан, мөн прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн учир зөвшөөрөхгүй, төлөхгүй, Б нь О.н биед гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байгаа, гэмтэл учруулсан талаарх баримт юу ч байхгүй учраас нэхэмжлэх эрхгүй, гэмт хэрэг үйлдээгүй, хохирол учраагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар маргасан.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О.н нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б.с гэм хорын хохиролд 11,250,531 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.О. “...анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нягтлан үзэлгүй, хэт нэг талыг барьж, шийдвэрлэсэн учир хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх боловч шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөний улмаас үйл баримтыг буруу дүгнэсэн байх ба тогтоогдсон бодит үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнээгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар Г.О.д нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.О.с гаргасан дараах баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах буюу хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хүүхдийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.
Тодруулбал нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г.О.н хүү Л.О.н эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.О.д гэм хорын хохиролд 4,041,164 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэсний дагуу хариуцагч шаардлагыг төлөхийг зөвшөөрч, зохигч талуудын хүсэлтэд үндэслэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 137/ШШ2023/00284 дугаартай шүүгчийн захирамж /хх-41-44/-аар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс дүгнэхэд хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй гэж үзэх бөгөөд хариуцагчийн хүү Ш.Б.н 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Г.О.н хүү Л.О.н эрүүл мэндэд гэм хор учруулсны хариуцлага буюу гэрээний бус үүргийн хариуцлага дээрх шүүхийн шийдвэрээр дуусгавар болсон учир энэ шүүгчийн захирамж гарах хүртэлх хугацааны эмчилгээтэй холбогдох зардлууд төлөгдсөн байна.
Түүнчлэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч нарын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1139 дугаар дүгнэлтэд “..болсон хэргийн товч тогтоолд дурдсанаар, Ш.Б. 2023.05.24-ний өдөр ангийн хүүхэд Л.О.н зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023.06.16-ны өдрийн 04/123 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх142/ эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дурджээ, Л.О.н биед тухайн үед бүсэлхийн 4/5-р нугалмын жийргэвчийн иврэлт, мөгөөрсөн цагирагийн урагдал, хоёр талын мэдрэлийн язгуурын дарагдал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, 2023.06.16-ны өдрийн 04/123 дугаар дүгнэлттэй санал нэг” гэж дүгнэсэн ба Л.О.н амбулаториор эмчлүүлэгчийн картад түүнд учирсан гэмтлийн зовиур, хийгдсэн эмчилгээ, цаашид хийлгэх эмчилгээ, сувилгаа, физик эмчилгээ, эм тарианы талаар эмчээс зөвлөжээ.
Мөн анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэр, магадлал гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй дараах нотлох баримт илэрч, тогтоогдсон бөгөөд тухайлбал Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хулангийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг,
Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Ц.Алдархишиг тогтоол гаргаж, өөрчилсөн буюу “...13 настай хүн гэм хор учруулсны хариуцлага, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нээлттэй гэж дурдаагүй байх тул прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй” гэж дүгнэсэн ба үүнийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, дээд шатны прокурорт гомдол гаргасан.
Гомдлыг Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч М.Чинбатаас хүлээн авч хариу өгсөн ба “...Ш.Б.н үйлдлийн улмаас Л.О.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болон оролцогчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хангаж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар дурдсан байх тул прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ.
5.Нэхэмжлэгч Г.О.д нь 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болсон үйл баримтад үндэслэн хүү Л.О.н эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамж болон эмчилгээ, эм тариа, замын зардлыг нотолсон баримтуудад үндэслэсэн байх боловч эдгээр баримтын зарим нь дээр дурдсан шүүгчийн захирамж гарсан хугацаанд хамааралтай байж болох эргэлзээ төрүүлж байх ба зарим баримтын огноо, үнийн дүн харагдахгүй, дүгнэх боломжгүйгээс тэдгээрийг хохиролд тооцож, гаргуулах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч Г.О.д нь сэтгэцэд учирсан хохирлыг шаардахгүй эрхгүй учир нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдлаас үүссэн харилцаанд хэрэглэхээр хуульчилсан болно.
Иймд эдгээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хүү Л.О.н сэтгэцэд учирсан хор уршиг болох 7,144,500 төгрөгийг хариуцагч Б.Б.с гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зохигчийн эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамжаас хойш хугацаанд хүү Л.О. учирсан гэмтлээс үүдэлтэй хор уршгийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болох төмөр зам, автомашинаар зорчсон баримт /1хх-13х./, НӨАТ-ын баримт /1хх-97/, Г.О.н ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 98-104/ зэрэгт үндэслэн нийт 3,605,828 төгрөгийн ханган, үлдэх 7,644,703 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ агуулгаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний буюу “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Б.с 3,605,828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,644,703 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,
2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.с 137,265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О.д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 137/ШШ2025/00369 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Б.с 3,605,828 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.О.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,644,703 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.с 137,265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.О.д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,924 төгрөгөөс 137,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 72,643 төгрөгийг нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд энэ магадлал эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Д.МӨНХБҮРЭН
Н.БОЛОРМАА