| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00276/И |
| Дугаар | 103/ШШ2016/00316 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2016/00316
| 20*******6 оны 07 сарын *******8 өдөр | Дугаар *******03/ШШ20*******6/003*******6 | ******* хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэгт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны 05 тоотод оршин суух, ******* овогт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******5 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 20************** оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2*******0.000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20.000 төгрөг өгч, *******2 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Иймд гээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг гаргуулан өгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* Мобайл Багануур салбараас ИР*******0 төхөөрөмж *******2 сарын хугацаатай сар бүр 20.000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр худалдан авсан. ******* Мобайл ХХК-ийн нэхэмжилсэн 90.000 төгрөгнөөс 60.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч алданги 30.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* Мобайл ХХК нь хариуцагч ******* овогт Дуламсүрэнгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 90.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь :
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 30.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, 60.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
*******. Нэхэмжлэгч ******* Мобайл ХХК нь шүүхэд анх нэхэмжилсэн 90.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 30.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 60.000 төгрөгийг хариуцагч ******* овогт Дуламсүрэнгээс нэхэмжилснийг хариуцагч нь зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг улсын орлогоос, 2.275 төгрөгийг хариуцагч гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-Мобайл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ