Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 1594

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн 1906 01985 1896 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус бунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, тоотод оршин суух  бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1992 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 7 дугаар сарын сарын 30-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуупм-тусгай ангийн 146 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих

ялаар шийтгүүлж, 2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тэнсэн суллагдсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 7 дугаар

сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 28 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Д.М .

    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын урд талын зам дээр байсан иргэн Б.Хүрэлсүхийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн 79-05 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээс "I Phone XS max" маркийн rap утас хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Хүрэлсүхийн өгсөн мэдүүлэг /хх-6-7/, гэрч Д.Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-26/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12-13/, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30-31/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-32/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-28-29/, эд зүйлийн үнэлгээ /хх-35-36/ шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын урд талын зам дээр байсан иргэн Б.Хүрэлсүхийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн 79-05 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээс "I Phone XS max" маркийн rap утас хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Хүрэлсүхийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 50 минутын орчим “Өгөөмөр” захын урд байрлах дугуй худалддаг контейнорын гадна машинаа байрлуулчихсан байсан ба хүн ирээд 6 дугуй авахаар ирэхэд нь машины голын хайрцаган дээр “I Phone XS max” хар өнгийн, ард талдаа шил нь цайж цагаарсан утсаа тавиад машинаас буугаад хаалгаа цоожлолгүй, хажуугийн дугуй засвар орж 5-10 минут болчихоод уг хүн миний данс руу мөнгө шилжүүлсэн гэхээр нь гар утсаа шалгаж үзэх гээд хайгаад олоогүй. Тэгээд

цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би уг утсыг 3.300.000 төгрөгөөр худалдаж авч

байсан.” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батдэлгэрийн өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би “Хангай” хотхоны гадна машинаа арчаад зогсож байхад Мягмардорж гэх зүс таних залуу миний машиныг гуйгаад “Дорнодын унаанд хүн суулгаад ирье” гэж хэлсэн. Тухайн үед манай ах Моломжамц хамт явж байсан бөгөөд Мягмардоржтой хамт миний машинд суугаад явсан. Тэгтэл 3-4 хоногийн дараа цагдаагаас дуудаад уулзахад “таны машинтай явж байсан хүн гар утас хулгайлсан байна” гэхээр нь би Мягмардорж гэж хүн миний машиныг аваад явсан гэж хэлсэн. Тэгтэл 2019 оны 4 дүгээр сарын эхээр Моломжамц ах манай гэрт усанд орохоор ирсэн бөгөөд тэр үед надад хэлэхдээ дээр “би Мягмардоржтой чиний машинд сууж яваад “Нарантуул” захын тэнд буугаад үлдсэн юм, би чамд үнэн учрааа хэлье, би “Нарантуул” захын зүүн талын автобусны буудал дээр зогсож байсан Приүс-20 маркийн машинаас дөрвөлжин хар өнгийн утас хулгайлж авсан. Тэгээд тэр утсыг зарах гээд зарж чадаагүй байсан юм гэж хэлээд утас гаргаж ирэхээр нь би Ганбаяр гээд байцаагчид өгсөн юм. Тэгэхэд Ганбаяр байцаагч Жадамба гэж байцаагчид өгсөн байсан. Тэгээд сүүлд Жадамба байцаагч ахыг дуудаад нөгөө утсыг нь харуулаад хохирогчид нь хүлээлгэн өгсөн гэж байсан.” /хх- 20-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбаярын өгсөн: “...Батдэлгэр үдээс хойш буцаж ирээд надад “I Phone XS max” маркийн rap утсыг авчирч өгөөд “удахгүй хулгай хийсэн хүнийг нь авчирч өгье” гэж хэлээд явсан. Би Жадамбад уг утсыг хүлээлгэж өгсөн.” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Моломжамцын яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Авсан гар утсаа эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгч хохирлыг барагдуулсан.” /хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-28-29/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30-31/,  

Эд зүйлийн үнэлгээ /хх-35-36/,

 Шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэрэг болно.

        

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Хүрэлсүх, гэрч Д.Батдэлгэр, Д.Ганбаяр нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Д.Моломжамцын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” захын урд талын зам дээр байсан иргэн Б.Хүрэлсүхийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн 79-05 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээс "I Phone XS max" маркийн rap утас хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

         Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.М гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.М нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Д.М ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалахаар тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.М 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.М нь энэ хэрэгтээ

цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.      

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС