Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00317

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*******17

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах ******* ******* ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэгт байрлах ******* ******* ******* дугаар ангид холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 880.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 0******* дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуурай хог хаягдлын цэг дээр түрэлт, булалт хийх төлбөр болох 2011 оны 1 тонн нь 2080 төгрөг буюу 50 тонн 10.4000 төгрөг, 2012 оны 1 тонн нь 2080 төгрөг буюу 48 тонн 99.840 төгрөг, 201******* оны 1 тонн нь 2080 буюу 171 тонн *******55.680 төгрөг, 2014 оны 1 тонн нь 2080 төгрөг буюу 167 тонн *******82.096 төгрөг, 2015 оны 1 тонн нь 2080 буюу *******4 тонн 70.928 төгрөг, мөн модны суулгац 427 ширхэгийг зээлээр авсан 427.000 төгрөг нийт 1.4*******9.544 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна гэжээ

Хариуцагч ******* ******* ******* дугаар анги нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь ************** ОНӨААТҮГазрын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ************** ОНӨААТҮГ, хариуцагч ******* ******* ******* дугаао анги нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ************** ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.4*******9.544 төгрөгийн зарим хэсэг болох 20*******.840 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* дугаар анги нь үлдэх 1.2*******5.704 төгрөгийг 2016 оны 10 дугаар 01-ний дотор төлөхөөр эвлэрсэн тул эвлэрийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************** ОНӨААТҮГ нь хариуцагч ******* ******* ******* дугаар ангиас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.4*******9.544 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүх хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр талуудын хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн бөгөөд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилттай явагдаж талууд 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрүүлэн зуучлагчаас хэргийг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.************** ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* дугаар ангид холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.4*******9.544 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ************** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 20*******.804 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* дугаар анги нь шаардлагаас үлдэх 1.2*******5.704 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.2*******5.704 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******4.207 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 18.675 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ******* ******* дугаар ангиас 18.675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ