Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2016/00318

 

 

 

 

 

*******16 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ*******16/00318

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг *******16 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******1******* оны ******* дугаар сарын 29-ний өдөр ад аман гэрээний дагуу *******.000.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед Д. нь Мама зоогийн газарт ажилладаг байсан. Сүүлд тэрнээсээ гараад, Их суудал зоогийн газар ажиллаж байхад нь нэг удаа очиж уулзахад, надад таны нүүрийг харахад үнэхээр хэцүү байна. Би таньд мөнгийг чинь өгнө гэсэн. Түүнээс хойш уулзахгүй өдий хүрч байна. Би багш хүн. миний шавь. Залуу хүүхдийг дэмжиж мөнгө өгсөн. Гэр бүлийн хүн нь нөхрийгөө гэртээ ирэхгүй байгаа. Мэдэхгүй гэж хэлдэг. Хаяг нь тодорхойгүй, утас нь холбогдохгүй болж зээлсэн мөнгөө төлөхгүй сураг тасарсаар өнөөдрийг хүрлээ. ын хадам ээж, бид 2 нэг сургуульд хамт ажилладаг, шугам зургийн багш хүн байдаг.

Би энэ хугацаанд гэр орон, хадам ээж, аав, эхнэр хүүхдээр нь дамжуулан холбоо тогтоохыг оролдсон боловч ямар ч сураггүй байна.

Иймд Отгонсүрэн овогтой ******* эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогтой ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Д. нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40 мянгатын 23 дугаар байрны 28 тоот хаягтай, эхнэр Баярмаа, хадам ээж Цэцэгмаа нь 66 дугаар сургуульд шугам зургийн багш ажилтай, Уурхайн байранд амьдардаг зэргийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3 дахь хэсэгт зааснаар ******* овогтой ******* эрэн сурвалжилсугай.

2.Тахарын Албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн ******* дахь хэсэгт даалгасугай.

3.Шийдвэрийн хувийг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн ******* дахь хэсэгт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА