| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1535/Э |
| Дугаар | 1581 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 16.11.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1581
2019 10 16 2019/ШЦТ/1581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Жонон овогт Төмөрбаатарын Т.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04472 1984 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Д нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн төрсөн хүүхэд болох 9 сар 8 хоногтой Г.Алдар нь буцалсан халуун ус татан түлэгдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн эрүүгийн 1906 04472 1984 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Т.Д нь эцэг, эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 9 сартай Г.Алдар хүү нь эцэг, эхийн анхаарал, болгоомжгүй байдлаас болж ийм асуудал үүссэн байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдлын улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хүүхдийн ар гэрийн байдлын үнэлгээг хийж багт нь мэдэгдэж хяналтад авч ажилладаг. Мөн асран хамгаалах үүрэг бүхий хүмүүст нь зөвлөгөө өгч цаашид асран хамгаалах үүргээ сайжруулах, хүүхдийг байнга хараа хяналттай байлгах талаар зөвлөмж өгч ажилладаг. Одоо Г.Алдар хүү нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 59 тоотод оршин суух бөгөөд нөхцөл байдлын үнэлгээ хийхээр гэрт нь очиход хүүгийн биеийн байдал сайн байсан. Төрсөн эх Т.Д нь хэвийн асарч байх тул зөвлөмж, зөвлөгөө өгч ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч М.Ганчулууны мөрдөн байцаалтад өгсөн:
Би ээлжийн амралтаа аваад гэр бүлээрээ хөдөө амарч байгаад 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагт хотод ирсэн ба ирээд өөрийн ээжийн гэр болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 8-81 тоотод ирсэн. Тэгээд машинаас хөдөө явахдаа авч явсан зүйлсээ зөөж байх хооронд хүү Алдарыг хөлд оруулагчид нь үлдээсэн байсан. Эхнэр үүдний амбаарт байсан байх. Би гэрийн хаалганы гадна байх үед гэнэт Алдар хүү уйлж эхэлсэн ба хаалганы үүд хэсэгт байдаг тавиур дээр байсан буцалсан ус буцалгагчтай усыг татаж түлэгдсэн байсан. Тэгээд би сандарч Алдарын өмссөн байсан хувцасуудыг бүгдийг тайлж өөрийнхөө цээжинд нааж Баянзүрх дүүргийн хүлээн авах дээр очиж анхны тусламж авсан. Тэнд боолт хийлгээд эмч дагуулан түргэний машинаар гэмтлийн Түлэнхийн тасагт хүргэгдэн очиход шууд тус тасагт хэвтүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1139 дугаартай:
Г.Алдарын биед цээж, хэвлий, зүүн гарын шуу, хоёр хөлийн гуя, баруун шилбэ тавхай хамарсан IIIAB зэрэг /биеийн нийт 15-18 % /-н түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 тал/,
Шүүгдэгч Т.Дын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр оройн 20 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан Өлгийн 8-81 тоотод байхад би аяга угаахаар ус буцалгагчинд ус буцалгасан юм. Тэгээд буцалсан усаа үүдний намхан шүүгээн дээрээ тавьсан ба тус усыг бүлээн болохоор хүйтэн ус авч ирж хийх хооронд миний хүү Алдар нь тус ус буцалгагчтай усыг өөр рүүгээ татаж, уйлж эхэлсэн. Тухайн үед хүү маань хөлд оруулагч дээр явж байсан ба нөхөр гаднаас орж ирэн гадуур хувцасыг тайлж Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү авч явсан. Тэгээд тэндээ боолт хийлгээд Гэмтлийн эмнэлэг рүү эмнэлгийн машинаар хүргэгдэн очиж хэвтэн эмчлүүлсэн. Хүүгийн гэдэс, зүүн талын гуя, баруун хөлийн тавхай хэсэг түлэгдсэн бөгөөд эмчлүүлэх хугацаанд арьс нөхөх хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 тал/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-ийн 26-35 тал/, эмч нарын зөвөлгөөний шийдвэр, мэс заслын тэмдэглэл /хх-ийн 38 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62, 19, 61, 44 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Дын эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Дын өөрийн төрсөн хүүхэд болох 9 сар 8 хоногтой Г.Алдарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, өөрийн хүүгийн эрүүл мэндийн байдлыг сайжруулахаар өөрөө зардалыг бүрэн гаргасан, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон