| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00313/И |
| Дугаар | 103/ШШ2016/00319 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2016/00319
| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2016/00319 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ч.******* нь Хилийн цэргийн ******* дугаар ангид жолооч ажилтай байхдаа 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Модем, Alcatel, ZTE-ийн гар утсыг 12 сарын хугацаатай сар бүр 55000 төгрөг төлөхөөр авсан.
Ч.*******оос гар утасны төлбөр болох 495000 төгрөг нэхэмжлэх гэтэл оршин суугаа хаяг нь тодорхойгүй, Багануур дүүргийн 3 дугаар хорооны хилийн цэргийн 1-21 тоот хаяг дээр улсын бүртгэлд бүртгэлтэй боловч уг хаяг дээр амьдардаггүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан сурагтай. Тухайн үед энэ байгууллагын ажилчид манай байгууллагатай гэрээ хийж гар утаснуудыг авсан байдаг. Бид хэд хэдэн удаа хайсан боловч олдохгүй байна.
Иймд ******* овогт Чимэдоржийн ******* эрэн сурвалжилж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт Чимэдоржийн ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэв.
******* овогт Чимэдоржийн ******* регистрийн дугаар УГ*******, утасны дугаар нь 9605, 9606, 8900 зэргийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт Чимэдоржийн ******* эрэн сурвалжилсугай.
2. Тахарын Албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Тахарын Ерөнхий газрын Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА