| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1377/Э |
| Дугаар | 1427 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г. Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 1427
2019 09 12 2019/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгий хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03981 1730 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газарт зохион байгуулагдаж байх Плей тайм шоу үзэж байсан
1. иргэн Ж.Бямба-Очирыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Айфонэ 7 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. иргэн Ц.Аззаяагийн өмчлөлийн Ай Фонь Экс Эс Макс маркийн гар утсыг майхан дотор байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. иргэн А.Ганцоожийг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Айфонэ 6 маркийн гар утас, эрэгтэй хүний цагаан өнгийн бугуйвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. иргэн Б.Алтантулгыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Самсунг Нот-2 маркийн гар утас, DW брендийн бугуйн цаг, нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүигээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. иргэн Б.Азбаярыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан хар өнгийн арьсан пасктай цүнх, хар өнгийн Iphone 8 Plus маркийн rap утас, бичиг баримт хийдэг арьсан хавтас хар өнгийн зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ж.Бямба-Очирын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 07-ны үүрээр 04 цаг 15 минутанд Монгол шилтгээнд тоглолт үзэж байгаад дотор нь байрлуулсан майхан дотроо ганцаараа орж унтах гэж ороод өөрийнхөө IPHONE 7 PLUS гap утсаа толгойныхоо хажууд тавиад унтсан юм. Тэгээд цаг хэртээ унтаж байгаад 05 цагийн үед байх, манай найз майханд орж ирээд миний гар утсаар ярих гээд намайг сэрээгээд гар утсаа өгөөч гэхээр нь хайгаад үзсэн чинь гар утас маань байхгүй байсан. Тэгээд гар утсаа найзтайгаа майхандаа хайгаад олоогүй. Тэгээд гадуур баахан хайгаад олохгүй байхаар нь буцаж майхандаа ороод унтдаг юм билүү гэж бодоод ороод байж байтал гэнэт найзынхаа гap утсыг гуйж аваад өөрийнхөө утасны ID-гаа фаенд аппликейшнд холбоод үзтэл монгол шилтгээний гадаа байршил нь заасан тэгээд гараад дата байхгүй байсан болохоор хүнээс дата асуусан чинь цагдаад мэдэгд гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд гар утасныхаа байршилыг хайж үзтэл Монгол шилтгээнээс ертөнцийн зүгээр зүүн зүгт бараг 1 km-ийн зайд гэр хороолод гудамжинд зааж байсан. Тэгсэн хоёр цагдаа надтай цуг явж миний утасны байршил зааж байсан газар очсон чинь цагаан өнгийн төмөр хаалгатай 3 гэсэн дугаартай хашааны эзэнтэй цуг явсан хоёр цагдаа уулзсан. Тэгээд гарч ирээд хашааны гадаа гудамжинд цагдаа нар үзлэг хийгээд хоёр гар утасны улаан, хар өнгөтэй кейс нөгөө хашааны ойролцоогоос олсон юм. Тэгээд яг тэр үед миний гар утасны байршил тогтоогдож байсан чинь гэнэт миний хулгайд алдагдсан гap утас унтраад гаднаас удирдах боломжгүй болсон. Тэгээд буцаад монгол шилтгээн рүү явж байхад цагдаа утсаар ярьж нөгөө хулгай хийсэн гэх хүмүүсийн ар гэрийнхэнтэй утсаар ярьж байгаад монгол шилтгээн дээр ирээд цагаан, хар подвольктой хоёр залуутай уулзсан. Тэгээд дагуулаад цагдаа нар байрлаж байсан монгол гэрт орсон гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Эрхэмбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Би өчигдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой 22 цаг 30 минутын үед "Никитон" club-д ажил дээрээ байж байтал манай найз Баянмөнх ирээд хамт “Play time” тоглолт руу явъя гээд “Монгол шилтгээн” рүү танил ах Соронзонболд, Санчир, Баагийнаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нартай хамт явсан. Бид нар явахдаа Соронзонболд ахын саарал өнгийн приус 20 маркын автомашинаар явсан. Тэгээд ороод ууж, идэж байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 07-ны үүр цайж байхад бүгд бие биенээсээ салцгаачихсан байсан ба Баянмөнх, Баагийнаа бид гурав яармагт байдаг хүмүүстэй тааралдаад виски уусан юм. Тухайн үед Баянмөнх хэд хэдэн удаа явж, ирээд л байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Баянмөнх, Баагийнаас бид Монгол шилтгээнээс гараад Баагийнаагийн ногоон өнгийн аксент маркын автомашин руу суусан юм. Баагийнаагийн машинд суухад Баянмөнх хар өнгийн фаск зүүчихсэн харагдаж байсан. Тэгээд Баянмөнх, Баагийнаа бид гурав Баямөнхийн хамаатны эгчийн гэр рүү явсан ба Баянмөнх очиж хонохгүй гэдгээ хэлнэ гэж байсан юм. Тэгээд эгчийнх нь гэр рүү очоод Баянмөнх, Баагийнаа хоёр ороод удаад байхаар нь би ардаас нь ороод хоол идчихээд гарсан юм. Тэгээд буцаад Монгол шилтгээний ойролцоо очсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
Гэрч Г.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 07-ны өглөө эрт 07 цагийн үед босоод цай чанах гээд байж байхад үеэл дүү Д.Б гачууртад манай гэрт орж ирсэн. Жоохон архи үнэртүүлчихсэн байсан. Би яаж явж байгаа талаар acyyxaд найзуудтайгаа шоу үзээд явж байна гэсэн. Манай нөхөр 7 цаг өнгөрөөд бие засах гээд гарахад Д.Б манай нөхөрт 2 ширхэг гар утас өгсөн байсан. Би энэ хоёр утсыг олсон юм гэж хэлсэн ба манай нөхрийг аваад явчих, би таниас очоод авъя гэсэн гэж хэлж байсан. Нөхөр Ичинноров бид хоёр цуг явж байгаад офицер өнгөрөөд 7 цаг 50 минутын үед цагдаагаас ярьж байна гээд манай нөхөр рүү залгасан байсан ба манай нөхөр би сайн мэдэхгүй байна, ямар учиртай утсыг нь мэдээгүй, манай эхнэрээс очоод авчих эхнэрт үлдээчье гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр надад 2 ширхэг ай фон маркийн гар утсыг үлдээгээд явуулсан. Цагдаа нар удалгүй ирээд надаас I phone 7 plus, I phone 8 plus маркын 2 ширхэг rap утас хурааж аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Н.Ичинноровын мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 7 дугаар сарын 07-ны өглөө унтаж байгаад сэрээд 07 цаг өнгөрч байхад манай гэрт эхнэр Г.Сувд-Эрдэнийн хамаатны дүү Д.Б ирээд юу хийж байгаа талаар нь асуухад “Play time” тоглолт үзээд явж байна, өлсөж үхлээ гээд хоол халаалгаж идсэн. Би ажилдаа явлаа гээд гарч ирэхэд миний араас Д.Б гарч ирээд та өнөөдөр морингийн даваанд ажилтай биздээ, би таньд 2 ширхэг гар утас өгье, хадгалж байгаарай шоу үзэж байгаад олсон юм, би таны ажил дээр очоод авъя гэж надад хэлсэн. Д.Бийн гэр нь яармагт байдаг болохоорр би тухайн үед ямар нэгэн зүйл бодоогүй авсан гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
Хохирогч Ц.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим 4 дүүгийн хамт Монгол шилтгээнд тоглолт үзэхээр ирсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 07-ны 04 цагийн орчим майханд унтаж байгаад майхнаасаа шаргал өнгийн I phone XS макс маркийн гар утсаа алдсан. Тэгээд цагдаад хандаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,
Хохирогч А.Ганцоожийн мөрдөн байцаалтын шатанд:
Миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээнд "Play time Fisteval-2019" шоун дээр найз болох Алтантулга, Энхбаатар, Одгариг, Ган-Эрдэнэ нарын хамтаар ирсэн. 07 дугаар сарын 06-ны өдрөөс шоун дээр байж байгаад орой унтах болоод би түрүүлээд майхандаа ороод унтсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний эзэмшлийн Iphone 6 маркийн гар утас болон цагаан өнгийн бугуйвч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 102 тал/,
Хохирогч Б.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Монгол шилтгээн дээр “ Play time” шоун дээр 21 цагийн үед найз болох Халиун, Батдорж хоёрын хамтаар очоод шоудаж байгаад шөнө 07 дугаар сарын 06-наас 07-ны шилжих шөнө шөнийн 03 цагийн үед майхнаа засаад түрүүлээд би унтах гээд хэвтээд хүзүүндээ зүүж байсан хар өнгийн арьсан пасктай цүнхээ дэрлэх гээд хажуудаа тавьчиад дэрлэхээ мартаад унтаад өгсөн байсан. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед сэрэхэд миний хар өнгийн арьсан пасктай цүнх байхгүй бусад найзуудын эд зүйлүүд бүрэн байсан гэх мэдүүлэг / хх-ийн 123 /
Хохирогч Б.Алтантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний бие нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах монгол шилтгээнд "Play time Fisteval-2019" шоун дээр найз болох Ганцоож, Энхбаатар, Одгариг, Ган-Эрдэнэ нарын хамтаар ирсэн. 07 дугаар сарын 06-ны өдрөөс шоун дээр байж байгаад орой унтах болоод хөгжим сонсож байгаад майхандаа ороод унтсан. Намайг орж унтахад найз А.Ганцоож нь ганцаараа унтаж байсан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний эзэмшлийн Samsung Note 2 маркийн rap утас, DW брендийн бугуйн цаг, нүдний шил зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм гэх мэдүүлэг /хх-ийн 148/
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 тал/,
-тээврийн хэрэглэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 тал/
-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №283 дугаартай: Iphone 7 plus гар утсыг 800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 72 тал/
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №285 дугаартай: Iphone XS max гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 86 тал/,
-Хохирогч А.Ганцоожийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 99 тал/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №346 дугаартай: Iphone 6 маркийн гар утас, эрэгтэй хүний бугуйвчийг нийт 340.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 107 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 121 тал/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн №286 дугаартай: Iphone 8 plus маркийн гар утас, саарал өнгийн флаш 8Gb,хар өнгийн арьсан цүнх, арьсан хавтасыг нийт 860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 133 тал/,
-хохирогч Б.Алтантулга цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 146 тал/,
-“Тод үнэлгээ” ХХК-ний 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №347 дугаартай: Самсунг ноте 2 маркийн гар утас, DW Брэндийн бугуйн цаг, Dior брэндийн нүдний шилийг нийт 370.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх 107 тал/,
Шүүгдэгч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Хан-уул дүүрэг 8 дугаар хороо Сонсголын 4-204 тоотод оршин суух гэрээсээ гараад найз болох Эрхэмбаярын ажил дээр буюу Nikiton club дээр очиж уулзаад тэндээ 0.5 литрийн чингис пиво ганцаараа уугаад тэгээд 23 цаг өнгөрч байхад найз болох Эрхэмбаяр, Соронзонболд ах, найз Санчир, Баагий бид хэд Баянзүх дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн дээр ирээд "Play time" шоунд оролцсон. Шоун дотор боргио нэртэй лаазтай пиво гурван ширхэгийг уусан, Valentias нэртэй visky-r цуг явж байсан найзуудын хамт уугаад тэнд найз нөхөдтэйгээ тааралдаад бас нэрийг нь мэдэхгүй Visky 6-уулаа хувааж уусан. Тэгээд согтоод ганцаараа нөгөө хэдээсээ салж яваад төв талбайн майхан дундуур хүн байна уу гэж харж явж байгаад, майхан дотор ил байсан зургаан ширхэг өөр майхнаас өөр өөр төрлийн зургаан ширхэг гар утас, нэг майхнаас хар өнгийн фаск авсан. Фаск дотор нь цаг, нүдний шил, бугуйвч, бичиг баримт хийдэг хавтас зэрэг эд зүйл байсан. Тэр хэдийгээ аваад буцаж Соронзонболд ахын приус 20 маркийн автомашин дотор ирээд авсан эд зүйлээ хар өнгийн фаск дотор хийж тавьсан. Тэгээд найз Эрхэмбаяр, Баагий, жолооч Насаа бид дөрөв Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Гачууртын эцэст байрлах манай эгч болох Сувд-Эрдэний гэрт очоод найз болох Эрхэмбаяр бид хоёр ороод хоол идчээд би хүргэн ах болох Ичинноровт сая шоун дээрээс олсон гээд хоёр ширхэг Iphone маркийн гар утас өгчөөд найз болох Эрхэмбаяртай хамт гарч яваад бид хэд буцаж монгол шилтгээн дээр ирэхэд цагдаа бариад авсан. Прокурорын газраас яллагдагчаас татах тогтоолтой танилцлаа. Асууж тодруулах зүйл алга. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Д.Бийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48 тал/, Д.Бийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 55-64/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн амралтын газарт зохион байгуулагдаж байх Плей тайм шоу үзэж байсан иргэн Ж.Бямба-Очирыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Айфонэ 7 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Ц.Аззаяагийн өмчлөлийн Ай Фонь Экс Эс Макс маркийн гар утсыг майхан дотор байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн А.Ганцоожийг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Айфонэ 6 маркийн гар утас, эрэгтэй хүний цагаан өнгийн бугуйвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Б.Алтантулгыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан Самсунг Нот-2 маркийн гар утас, DW брендийн бугуйн цаг, нүдний шил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүигээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Б.Азбаярыг майхандаа унтахдаа хажуудаа тавьсан байсан хар өнгийн арьсан пасктай цүнх, хар өнгийн Iphone 8 Plus маркийн rap утас, бичиг баримт хийдэг арьсан хавтас хар өнгийн зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Д.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Д.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч нарт учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлүүд, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт зэргээр нэхэмжлэх зүйлгүй болохоо хохирогч нар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Бөд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо төлсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон