| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00297/И |
| Дугаар | 103/ШШ2016/00320 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2016/00320
| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2016/00320 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхмэжлэгч: ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 онд тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч жил хүрээгүй хувь тэнцүүлснээр гарсан. Би 1976-1980 он хүртэл маллаж байгаад, 1980 оны 6 дугаар сард шалгалт өгч тэнцээд, Дархан хот руу сургуульд суралцахаар явсан. Тэр жилийнхээ 9 дүгээр сараас эхлэн суралцаж эхэлсэн. 1979, 1980 онуудын 1, 6 дугаар саруудын цалинг бичээгүй байгааг одоогийнхоор бол 13 дахь сарын цалинг хувааж өгөөд, би туслах малчин байсан учраас миний аавын нэр дээр мөнгийг нь өгдөг байснаас бичигдээгүй юм болов уу, гэж боддог. 1980 оны 9 сараас хойш би мал маллаагүй.
Иймд тэтгэврээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул 1979 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 1980 оны 2, 3, 4, 5, 7, 8 дугаар саруудад ******* аймгийн ******* сумын Хэрлэн баян нэгдэлд малчнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц.******* нь 1979 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 1980 оны 2, 3, 4, 5, 7, 8 дугаар сар хүртэл Хэрлэн баян нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ц.******* ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байгаа тул нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын Хэрлэн баян нэгдэлд 1979 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 1980 оны 2, 3, 4, 5, 7, 8 дугаар сарыг хүртэл малчнаар ажиллаж байсан нь ******* аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаартай Ц.******* цалингийн түүвэр, гэрч У.*******, Д.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г ******* аймгийн ******* сумын Хэрлэн баян нэгдэлд 1979 оны 2 дугаар сараас 12 дугаар сар, 1980 оны 2, 3, 4, 5, 7, 8 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА