Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1603

 

 

 

 

 

 

 

 

   2019       10          22                                   2019/ШЦТ/1603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсыэ яллагч Г.Цэрэнжамц,

нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 01700 1727 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түр хурахын аманд байрлах "Төр хуралдай" амралтын газарт манаачаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан амралтын газрын ресторанаас 2 хаалгатай цайвар өнгийн Самсунг брендийн хөргөгч, 5 сандалтай модон ширээ, хоёрдугаар хоолны 20 ширхэг таваг, 5 номерын жижиг гэрээс 2 хүний модон ор, кеннь брендийн таслагч багж 1 ширхэг, кенн брендийн түрдэг цахилгаан хөрөө, Эл Жи брендийн богино долгионы зуух /печь/ 1 ширхэг, хүрэн өнгөтэй төмөр рамтай сүлжмэл сандал 7 ширхэг, хүрэн өнгөтэй төмөр рамтай сүлжмэл ширээ 3 ширхэг эд зүйлийг завшиж нийт 2.352.000 төгрөгний хохирол учруулсан

мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-5 тоотод байрлалтай "Тэргүүн" хүнсний дэлгүүрийн худалдагч С.Наранчимэгийн бэлэн мөнгөтэй түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 380.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.                                          /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Оюунмаагийн мөрдөн байцаалтад:

...амралтын газраа ирэхэд манай амралтын газрын манаач Батжаргал байхгүй байсан. Хажуу талын амралтын газрын манаачаас асуусан чинь мэдэхгүй гэсэн. Манаач амьдарч байсан гэрийн хаалгыг онгойлгож үзсэн чинь архины шил, зэрэг хогоор дүүрсэн, хүн амьдарч байсан шинжгүй удсан шинжтэй байсан. Нөхөр бид хоёр тэнд эд зүйлээ бүртгэсэн чинь амралтын газрын рестораны заалны зүүн талын хана дагуу байсан 2 хаалгатай цайвар өнгийн самсунг брендийн хөргөгч, 5 сандалтай модон ширээ, хоёрдугаар хоолны 20 ширхэг таваг, 5 номерын жижиг гэрээс 2 хүний модон ор, кеннь брендийн таслагч багж 1 ширхэг, хүрэн өнгөтэй төмөр рамтай сүлжмэл сандал 7 ширхэг, хүрэн өнгөтэй төмөр рамтай сүлжмэл ширээ 3 ширхэг эд зүйлийг хулгай хийгээд явсан байсан.

Манайд манаач байсан Батжаргал авсан гэдгээ ярьсан, хүлээн зөвшөөрсөн. Цалиндаа авсан гэдэг зүйл ярьж байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

 

Гэрч Б.Жаргалтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

…би Батжаргалыг хэзээ хаанаас юу хулгай хийсэнийг нь мэдээгүй. Саяхан надад цухас хэлсэн би сайн мэдэхгүй байна. 7 хоногийн өмнө цалингаа өгөхгүй байхаар нь хүний юм авчихсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн БЗЗ-19-048 дугаартай:

Самсунг брендийн 25 хаалгатай хөргөгч 517.000 төгрөг, хоолны модон ширээ 208.000 төгрөг, модон сандал 5 ширхэг нь 140.000 төгрөг, 2 хүний модон ор 159.000 төгрөг, кень маркийн тасдагч багаж 51.000 төгрөг, хоёрдугаар хоолны таваг 20 ширхэг нь 37.800 төгрөг, төмөр рамтай сүлжмэл ширээ 3 ширхэг нь 421.200 төгрөг, төмөр рамтай сүлжмэл сандал 7 ширхэг нь 588.000 төгрөг, нийт 2.122.000 төгрөгний үнэлгээтэй гэх тайлан /хх-ийн 27-30/,

 

Тод Үнэлгээ ХХК-ын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 339 дугаартай:

ЛЖ брендийн богино долгионы зуух 150.000 төгрөг, кень маркийн түрдэг цахилгаан хөрөө 80.000 төгрөг, нийт 230.000 төгрөгний үнэлгээтэй гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-12/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

Би Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Түр хурахын аманд байрлах "Төр хуралдай" нэртэй амралтын газарт манаачийн ажил хийж байгаад 2019 оны 02 сарын 28-ны өдөр 15 цагийн үед Нарантуул ОУХТөв орж портер маркийн автомашиныг 120.000 төгрөгөөр тохирч дагуулж явсан. Амралтын газарт шууд очсон. Ресторанаас цайвар өнгийн хөргөгч, хоёр дугаар хоолны таваг, цахилгаан зуух /печь/, модон ширээ, модон сандал, 2 дугаарын гэрээс модон ор, өөрийн амьдарч байсан гэрээс цахилгаан тасдагч, түрдэг хөрөө, гадна бүжгийн талбай дээрээс төмөр рамтай сүлжмэл сандал, ширээ зэргийг аваад портер дээр ачсан. Тэгээд тэндээсээ Нарантуул ОУХТ-н зүүн талд очоод хуучин тавилга авдаг хүмүүстэй уулзсан. Тэгээд хуучин тавилга авдаг ченжид 240.000 төгрөгөөр бүгдийг зарсан. Зарчихаад зах руу ороод өөртөө хувцас худалдаж авсан. Хэнтий аймаг руу яваад гэртээ 7, 8 хоног байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 08-нд ирээд барилга дээр ажил хийж байгаад согтуу СХД-н цагдаад баригдаж эрүүлжүүлхэд хоносон. Маргааш нь БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирсэн. Би ганцаараа хулгай хийсэн. Би миний ажилдаг амралтын газрын эзэн сүүлийн 3 сарын цалингаа өгөхгүй байхаар нь би эд зүйлийг нь хулгай хийж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

 

Хохирогч С.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 20-ны өглөө дэлгүүрээ 09 цагийн үед онгойлгоод сүүний таг онгорхой байхаар нь барьж явсан түрүүвчээ буузны хөргөгч дээр түр тавьчихаад сүүний таг тавих гээд байж байх үед хүүхэд маань бас зайрмаг иднэ гээд байхаар нь зайрмаг авч өгчөөд дэлгүүрийнхээ хойд талд сүүнийхээ тагыг тавих гээд байж байхад манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних Отгончимэг гэх эмэгтэйн ах болох залуу орж ирээд хиам, зайрмаг авчихаад гарч явсан. Түүний дараа хүн орж ирээд таны данс руу мобайл банкаар 320.000 төгрөг шилжүүлээд та надад бэлнээр өгчихөөч гэхээр нь би за гээд түрүүвчнээсээ мөнгө авах гэтэл хайгаад олоогүй. Тэгээд хяналтын камераа шүүгээд үзтэл Огтончимэгийн ах нь аваад халаасандаа хийгээд гараад явж байсан.

Миний санаж байгаагаар ойролцоогоор 300.000 орчим төгрөг түрийвчинд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 170-172/,

 

Мастер үнэлгээ ХХК-ын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №19/164 дугаартай:

Эмэгтэй хүний түрийвч 20.000 төгрөгний үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 184/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 06 сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас Улаанбаатар хотод ирээд өглөө 08 цагт замын унаанаас буусан. Дроган дээрээс таксинд суугаад Зүүн салааны хуучин эцэст байдаг Тэргүүн нэртэй хүнсний дэлгүүрт орсон. Би тэр дэлгүүрээс хиам авчихаад, зайрмаг авах гээд байж байсан чинь зайрмагны хөргөгчиний шилэн таган дээр эмэгтэй хүний түрийвч байсан. Тэгэхээр нь онгойлгож үзсэн чинь мөнгө байхаар нь өмднийхөө баруун талын арын карманд хийгээд зайрмаг, хиамны тооцоог хийчихээд дэлгүүрээс гараад явсан. Таксинд суугаад дүү Отгончимэгийн гэрт очоод дүүгийн хүүхдүүдэд авсан зайрмаг, хиамаа өгчихөөд буцаад таксиндаа суугаад Эх нялхасын автобусны буудал дээр буугаад түрийвчийг онгойлгож үзсэн чинь бэлэн 360,000 төгрөг байсан. Би тэр эмэгтэй хүний түрийвч байна гэж мэдээгүй. Түрийвч оллоо гэж бодоод авч явсан. Надтай хамт хулгай хийсэн хүн байхгүй би ганцаараа байсан. Түрийвчинд мөнгө байсан, иргэний цахим үнэмлэх байсан, хүүхдийн цэцэрлэгийн урилга байсан, монетон өрөөсөн ээмэг байсан. Өөр зүйл байгаагүй. Би эмэгтэй хүний түрийвчийг монетон өрөөсөн ээмэг, цахим үнэмлэх, цэцэрлэгийн урилга зэргийн хамт буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 208/,

 

-эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 145/,

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 153-154/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 155-157/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 158/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 161-164/,

-эд зүйл хураан авсан болон хүлээлгэн тухай тэмдэглэл /хх-ийн 165-166/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Б.Бын Төр хуралдай амралтын газрын захиргаанаас бүрэн бүтэн байдлыг нь хамгаалуулахаар итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар аван худалдаж, захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн,

бусдын эд хөрөнгө болох түрийвчийг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хохирогчид хор уршиг учруулж, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж өөрөө хүсэж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаагаараа хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.  

 

Хохирогч Эрмүүн санаа ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунмаад 2.352.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Наранчимэгт 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон. Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг нөхөн төлөөгүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг огт биелүүлээгүй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2019,10,08-ны 1/1243 дугаартай албан бичигээр нотлогдож байх учир уг ялыг хорих ялд шилжүүлэн хөрвүүлж эдлэх ялд нь нэмж нэгтгэх нь зүйтэй болно.

 

Шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн эрэн сурвалжлагдаж баригдсанаас хойш цагдан хоригдсон хоногийг эдлэх ялын хугацаанд оруулж шийдвэрлэв.   

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон