Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1560

 

 

 

 

 

 

 

 

   2019       10          10                                   2019/ШЦТ/1560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч С.Амарсанаа, С.Баярхүү,

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03719 1788 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 03 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутан С.Амарсанаагаас "Манай салааны хүүхдүүдийн мэдүүлгийг шивэх гэсэн юм, зөөврийн компьютерээ хэрэглүүлээч, 2 хоноод өгье" хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар 1.169.940 төгрөгийн үнэлгээ бүхий Dell брэндийн зөөврийн компьютерийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17-71 тоотоос Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутан С.Баярхүүгээс “Явуухулан ахмадын юмыг шивээд буцаагаад 2 хоногийн дараа өгье, түр хэрэглүүлээч” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар 690.000 төгрөгийн үнэ бүхий тошиба брэндийн зөөврийн компьютерийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03719 1788 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Ч.Б нь үргэлжилсэн үйлдлээр хоёр хохирогчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

1. Хохирогч С.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 04 сард Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 17-71 тоотоос ҮБХИС-ийн аюулгүй байдлын сургуулийн 3 курсын сонсогч Бат-Эрдэнэ гэх нэртэй ахлагч "Явуухулан ахмадыг юмыг шивээд буцаагаад 2 хоногийн дараа өгье, түр хэрэглүүлээч" гээд миний зөөврийн компьютерийг ганцаараа ирээд авч явсан. Тэгж авсан өдрөөс хойш би өөрийн зөөврийн компьютерийг буцааж авах зорилгоор Бат-Эрдэнэ ахлагчийн 9952-9903 гэх дугаарт залгасан боловч утсаа авахгүй байсан. Эхнэрээс нь асуухад өөр өөр зүйл яриад байснаа одоо сураггүй болсон. Бат-Эрдэнэ ахлагчаас сураггүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Явуухулан ахмадаас "Бат-Эрдэнэ ахлагч таны юмыг шивж өгсөн юм уу?" гэж асуухад тэрээр "Үгүй, би ерөөсөө хүнээр юм шивүүлээгүй" гэсэн. Миний компьютер toshiba satellite pro i670-170 маркийн бага зэргийн эдэлгээний сэв сууснаас өөр эвдрэл гэмтэл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,

 

гэрч Д.Номинхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Баярхүүгээс компьютер авсан гэдгийг 5 сарын сүүлээр манай сургуулийн багш Явуухулангаас мэдсэн. Мөн Баярхүү нь надруу фэйсбүүк хаягаараа юм бичсэн байсан. Тэгж энэ талаар мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

гэрч Ж.Явуухулангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Бат-Эрдэнэ нь ҮБХИС-ийн аюулгүй байдлын сургуулийн 3 дугаар курсын оюутан. Одоогоор 1 жилээр суралцах эрх нь түдгэлзсэн байгаа. Сонсогч нарыг бүлэг болгон хувааж тэр бүлгийг удирдах хүмүүсийг томилдог ба Бат-Эрдэнэ нь бүлэг хариуцдаг байсан ахлагч юм. Би Бат-Эрдэнэд хүнээс компьютер ав гэж огт хэлээгүй. Харин хариуцсан сонсогч нарынхаа товч анкетыг бичээрэй гэж 4 сарын эхээр хэлсэн. Бат-Эрдэнэ нь миний нэрийг бариад Амарсанаа болон Баярхүүгээс компьютерийг нь авсан гэсэн. Хүний нэр барьж худлаа ярьсанд нь уур их хүрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн БЗ1-19-365 дугаартай:

Тошиба про Л670-170 маркийн зөөврийн компьютер нь 2019 оны 04 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр 690.000 төгрөгийн үнэтэй гэх тайлан /хх-ийн 17-18/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Баярхүүгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3-4/

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн:

Би Баярхүүтэй 2018 оны намар танилцаж байсан. Тэгээд холбоотой байж байгаад 2019 оны хавар хээрийн гаралтанд гарахын өмнө Баярхүү нь манай салаанд хувиарлагдсан байсан. 2019 оны 04 дүгээр сард хээрийн гаралтын өмнөх хичээл эхэлсэн байж байтал Явуухулан ахмад намайг салааны бичиг баримтаа бүрдүүлээд өгөөрэй гэхээр нь би өөрийн салааны сонсогч Баярхүүгийн Тошиба брэндийн нөөтбүүкийг түр хэрэглүүлээч гэж хэлээд авсан. Тэгээд би Баярхүүгийн нөөтбүүкийг авч яваад алга болгосон тул буцааж өгч чадаагүй. Цэцэрлэгт хүрээлэнд явж байгаад алга болгосон. Би тэгээд тэрнээс хойш Баярхүүтэй холбоо барих гэтэл би сургуулиас марш тактикын тэмцээнд ороод Шархадны хээрийн сургалтын төвд байрласан. Тэгээд тэндээсээ ирээд Баярхүүтэй холбоо барих гэтэл миний фейсбүүк болохгүй байсан тул холбоо барьж чадаагүй. Тэгээд ер нь тэрнээс хойш холбоо бариагүй. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,

 

2. Хохирогч С.Амарсанаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 сарын сүүлээр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Аюулгүй байдлын сургуульд суралцдаг ахлагч цолтой Ч.Б надаас манай салааны   хүүхдүүдийн   мэдүүлгийг   шивэх   гэсэн   юм,   зөөврийн   компьютероо хэрэглүүлээч, 2 хонуулаад өгье гэхээр нь би өгсөн. 2 хоногийн дараа нөтебүүкээ авая гэтэл найзынхаа машинд мартчихсан байна, найз маань Дархан явсан ирэхээр нь аваад өгье гэсэн. Тэгээд түүнээс хойш сураггүй хичээлдээ ч ирэхгүй байсан. 1 сарын дараа сургууль дээр ирчихсэн байхаар нь авья гэсэн чинь өгнө гээд одоог хүртэл өгөхгүй байгаа. Эхнэртэй нь холбоо барихад марш тактикийн тэмцээнд явсан байгаа ирэхээр нь аваад өгье гэсэн. Тэгтэл маршид яваагүй байсан. мөн эхнэр нь миний нөтебүүкийг ломбарданд тавьчихсан байгаа, хугацаа нь дууссан байгаа одоохондоо мөнгөгүй байна гэх мэтээр яриад өгөхгүй байгаа юм. Ч.Б нь манай сургуулийн цэргийн мэргэжил олгох сургалтын салаан даргаар томилогдон ажиллаж байсан. Тэр хугацаандаа хамт нэг чиглэлийн автобусанд суудаг, их тааралддаг байсан болохоор бие биенээ мэддэг болсон. Надад сайн ханддаг байсан юм. Эхнэр Номинхишиг гэх эмэгтэй нь мөн манай сургуулийн Холбооны Ф20 ангид сурдаг ба тааралдаад асуухаар авч өгнөө гээд л авч өгөхгүй байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/,

 

гэрч Ж.Явуухулангийн мөрдөн байцаалтад өгсөн:

Бат-Эрдэнэ нь ҮБХИС-ийн аюулгүй байдлын сургуулийн 3 дугаар курсын оюутан. Одоогоор 1 жилээр суралцах эрх нь түдгэлзсэн байгаа. Сонсогч нарыг бүлэг болгон хувааж тэр бүлгийг удирдах хүмүүсийг томилдог ба Бат-Эрдэнэ нь бүлэг хариуцдаг байсан ахлагч юм. Би Бат-Эрдэнэд хүнээс компьютер ав гэж огт хэлээгүй. Харин хариуцсан сонсогч нарынхаа товч анкетыг бичээрэй гэж 4 сарын эхээр хэлсэн. Бат-Эрдэнэ нь миний нэрийг бариад Амарсанаа болон Баярхүүгээс компьютерийг нь авсан гэсэн. Хүний нэр барьж худлаа ярьсанд нь уур их хүрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

 

гэрч Д.Номинхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 05 сарын сүүлээр манай сургуулийн багш хошууч Төгсбаясгалан өрөөндөө дуудсан. Бат-Эрдэнэ хүүхдийн зөөврийн компьютер авсан байна. Яасан болохыг нь мэдэж байна уу гэж асуусан. Тухайн үед би мэдэхгүй байсан тул орой нь гэртээ ирээд Бат-Эрдэнээс асуухад компьютерийг нь ломбарданд тавьсан гэж хэлсэн. Тэгээд Амарсанаа надаас асуухаар нь би ломбарданд тавьсан байгаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн БЗ1-19-388 дугаартай:

Делл инсфирон 3576 ай5 маркийн зөөврийн компьютер нь 2019 оны 03 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 1.169.940 төгрөгийн үнэтэй гэх тайлан /хх-ийн 86-87/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч С.Амарсанаагийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 71-72/,

-эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 116/,

 

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтад өгсөн:

Би Амарсанаатай 2018 оны намар танилцаж байсан. 2019 оны хавар хээрийн гаралтанд гарахын өмнө Амарсанаа нь манай салаанд хувиарлагдсан байсан. Тэгээд 03 дугаар сард хээрийн гаралтын өмнөх хичээл эхэлсэн байж байтал Явуухулан ахмад намайг салааны бичиг баримтаа бүрдүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн салааны сонсогч Амарсанаагийн дэлл брэндийн нөтебүүкийг түр хэрэглүүлээч гэж хэлээд авсан. Тэгээд би Амарсанаагийн нөтебүүкийг авч яваад 3 сарын сүүлээр өөрийн найз Дашнямын хамт гадуур явж байгаад алга болгосон. Тухайн үед би согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан тул яаж алга болгосон эсэхээ сайн мэдэхгүй байна. Нэг газар үлдээсэн ч байж магадгүй. Сайн санахгүй байна. Тэр өдрөөс хойш Амарсанаа надаас нөтебүүкээ нэхэхээр нь ах нь тэгж байгаад эргүүлээд өгнө гэж хэлж байсан. Тэрнээс хойш миний фэйсбүүк хаяг алдагдаад би өөрийн фэйсбүүк хаягтаа орж чадахгүй байсан тул Амарсанаатай холбоо бариагүй. Харин Амарсанаа манай эхнэр Номинхишигрүү фэйсбүүкээр Бат-Эрдэнэ ахлагч байна уу, юм асууя гэсэн байсан. Тэгээд тэрнээс хойш би Говь-Алтай аймагруу явчихаад ирсэн. Мөн Амарсанаа нь хээрийн гаралтанд гарсан байсан тул уулзаж чадаагүй. Ер нь тэрнээс хойш холбоо бариагүй. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хх-ийн 108-110/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30, 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, хувийн байдлын талаарх бусад баримтууд /хх-ийн 34-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч,  гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Ч.Б хохирогч нарын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Ч.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, урьд нь харилцаж байсан харилцаагаа ашиглаж өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Б залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч С.Баярхүүд 690.000 төгрөгийн, хохирогч С.Амарсанаад 1.169.940 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Шүүгдэгч нь хохиролд төлөхөөр 1.860.000 төгрөгийг шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан байгааг хохирогч нарт олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч нарт төлөх хохиролыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн хохирол барьцааны 100900005406 дугаарын дансанд байршуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бд ял оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөнийг тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогч нарын гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Бд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон