Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1487

 

 

 

 

 

 

 

 

   2019        09          26                                  2019/ШЦТ/1487

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Оод холбогдох эрүүгийн 1706 02234 1409 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.О,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан сургуулийн ард байрлах цахим тоглоомын газрын урд насанд хүрээгүй иргэн А.Баянжаргалын Самсунг Эс-6 маркийн гар утсыг, утсанд чинь мессежээр дансны дугаар ирнэ гэж хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг холбогджээ.

            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706 02234 1409 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Т.О нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 09 дүгээр сарын 19-ний  өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Амгалан цогцолбор сургуулийн  урд талд байдаг РС тоглоомын гадаа ангийнхаа хүүхдүүдтэй зогсож байхад зүс таних  Жижгээ гэдэг ах ирээд надаас ахдаа 2000 төгрөг байвал өгчих гэсэн. Би байхгүй гэсэн. Тэгтэл Жижгээ ах “тэгвэл ахдаа утсаа өгч бай, ах нь  хүнээс асуугаадхая” гэсэн. Би өөрийн Samsung S6 маркийн, цагаан өнгийн утсаа Жижгээ ахад өгсөн. Миний утсыг аваад хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Тэгж байгаад надаас “чамд мөнгө шилжүүлээд авчих данс байгаа юу” гэсэн. Би байхгүй гэсэн. Тэгээд миний утасыг эргүүлж өгсөн. Би найзуудын хамт РС тоглоомын газарт орсон. Жижгээ  ах тоглоомын газраас гараад явчихсан. Төд удалгүй Жижгээ ах буцаж орж  ирээд  надад хандаж “ахдаа утсаа өгч бай, чиний утас руу  мессежээр  дансны дугаар ирнэ” гэж хэлсэн. Би утсаа Жижгээ ахад өгсөн. Жижгээ ах миний утсыг аваад тоглоомын газраас гарсан. Эргэж орж ирэх байх гэхэд  эргэж орж ирээгүй. Тэгээд араас нь гарсан чинь гадаа байгаагүй. Тэр хавиар хайгаад олоогүй. Өөрийнхөө утас руу  залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтад өгсөн:

2017 оны 09 дүгээр сарын сүүлд БЗД-ийн 8-р хороо Амгалан цогцолбор сургуулийн урд талд байрлах Цахим тоглоомын газар орж зүс таних нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуугаас Самсунг Галакси  эс-6  маркийн гар утсыг нь ярьчихаад өгье гэж хэлээд авч гараад автобусанд сууж гараад Тэди төв дээр аваачиж нэг эрэгтэй хүнд 120000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,

 

-“ТОД ҮНЭЛГЭЭ” ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №05/212 дугаар: Samsung S6 маркийн гар утас 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 33 тал/,

 

-Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Т.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43-44 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

           

Шүүгдэгч Т.О нь хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Т.О нь насанд хүрээгүй иргэн А.Баянжаргалын Самсунг Эс-6 маркийн гар утсыг, утсанд чинь мессежээр дансны дугаар ирнэ гэж хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Т.О нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Т.Оыг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч А.Баянжаргал нь хэдийгээр нэмэмжлэх зүйлгүй гэх боловч гэмт хэргийн улмаас учирсан 350.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Т.Ооос гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Т.Оод ял оногдуулахад дээрх төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа нөхцөл байдал, насанд хүрээгүй хүнээс эд хөрөнгийг авч байгаа байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдал, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Оын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал цагдан хоригдсон нийт 9 хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцох нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон