Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 504

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Лхагвадоржид холбогдох “Зээлээр  худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 120.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

                                                 Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

    Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Лхагвадорж нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны  өдөр манай компанитай төхөөрөмж “зээлээр худалдах- худалдан авах” гэрээ байгуулан 240.000 төгрөгний үнэтэй “NP10” төхөөрөмжийг  12 сарын хугацаатай урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан.

    Д.Лхагвадорж нь одоогийн байдлаар манай компанид “NP10” төхөөрөмжийн 800.00 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй.

    Иймд Д.Лхагвадоржоос төхөөрөмж “зээлээр худалдах- худалдан авах” гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 40.000 төгрөг буюу нийт 120.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхчимэг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

       ... “Жи-Мобайл” ХХК-ий  нэхэмжлэлтэй хариуцагч Д.Лхагвадоржид холбогдуулан нь төхөөрөмжийн үнэ 120.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

   Хариуцагч Д.Лхагвадорж нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү!. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал, хүсэлт байхгүй тул гэжээ.

 

                                                                Үндэслэх нь:

“Жи- Мобайл” ХХК-ий нь Д.Лхагвадоржид холбогдуулан  “Зээлээр худалдах- худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр, алдангийн хамт 120.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Лхагвадорж нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхчимэгийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгний 50 хувь болох 2275 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 2275  төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.