| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1497/Э |
| Дугаар | 1527 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц. Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1527
2019 10 02 2019/ШЦТ/1527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уяач овогт Аюушийн Жамбалжамцад холбогдох эрүүгийн 1906 05228 1953 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А.Ж
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Өсөхбаярын биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05228 1953 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
Бм 2019 оны 08 сарын 31-ний орой 21 цаг 30 минутанд БЗД-ийн 16 хороололд байх гэрээсээ гараад тус хорооллын 10-р байрны урд талын сагсны тайлбай руу найз Энхмандахын хамт явж байтал байрны ах Жамбалжамц таарсан. Ингээд хажуугаар нь зөрөх гэтэл зам хааж зогслоо гээд хэл амаар доромжилж байснаа зодож эхэлсэн. Ингээд би цагдаад хандах болсон гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр найз Сүхээ, Жамбалжамц нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны орцны үүдэнд 5 литр айраг уусан. Дараа нь хоёр том пиво уусан. Тухайн хорооны 10 дугаар байрны орчим танил Өсөхбаяр болон түүний найзтай маргалдсан. Тухайн үед маргаан юунаас болж эхэлсэнийг би санахгүй байна. Тэгээд маргалдаж байгаад нэг нэгнийгээ “үзэх үү, үзье” гээд Жамбалжамц, Өсөхбаяр хоёр ноцолдсон. Жамбалжамц нь Өсөхбаярыг газар унагаагаад дээр нь гарсан. Жамбалжамц нь “чи гай болно би хаана чинь цохих юм бэ” гэж гараа далайж орилсон. Тэгээд тэр хоёр салсан. Би нилээн согтсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Э.Энхмандахын мөрдөн байцаалтад өгсөн:
Би тэр орой 21 цагийн үед найз Өсөхбаяртай уулзаж тэдний гэрт орж хоол идчихээд гарсан. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 70 дугаар байрны Жамбалжамц хоёр найзын хамт пиво уугаад 70 дугаар байрны орцны үүдэнд сууж байсан. Бид хоёр 71 дүгээр байр орчихоод тэндэхийн дэлгүүрээс ундаа аваад гарч байх үед Жамбалжамц найзын хамт ирсэн. Жамбалжамц “ахынхаа замыг таглаад зодох гэж байгаа юм уу яасан том болчихсон юм гэр бүлээр чинь ална шүү” гээд Өсөхбаярыг заамдаад духаараа нүүрлүү нь мөргөж, үсдсэн. Жамбалжамцын нэг найз түүнийг салгасан. Өсөхбаярыг бид хоёр тэд нараас салаад 72 дугаар байрны орцны урд сууж байтал Жамбалжамц араас дахиж ирээд Өсөхбаярыг зодоод эхэлсэн. Өсөхбаярыг газар унагааж дээр нь гарч нилээн цохисон. Би салгасан. Тэгээд цагдаад Өсөхбаяр өөрөө дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 10637 дугаартай:
Б.Өсөхбаярын биед баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох жухмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,
Шүүгдэгч А.Жын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз Энхсүх, Эрдэнэбт нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 2 дугаар орцны гадаа 5 литр айраг, 2 том пиво хувааж уусан. Би найз нарааасаа салаад дэлгүүр явах замд манай байрны хөрш залуу Өсөхбаяр 2-3 найзтайгаа явж байхтай нь таарсан. Би тэд нарт “хажуугаар чинь зөрчих үү” гэсэн. Тэрнээс болж маргасан. Өсөхбаяр надруу “хоёулаа үзэх үү” гээд гадуур хувцасаа тайлж шидсэн. Тэгээд уураа барьж дийлэлгүй цохисон. Харилцан зодолдсон. Энэ үед манай найз нар араас ирж намайг саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 тал/, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид жолооч ажилтай Аюуш овогтой Жамбалжамцын цалангийн тодорхойлолт /хх-ийн 34 тал/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан гэх баримт, /хх 39-41тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Жын иргэн Б.Өсөхбаярыг бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Ж нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон