Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1494

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2019        09          26                                   2019/ШЦТ/1494    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хахандаг овогт Нарантуяагийн Амарсайханд холбогдох эрүүгийн 1906 04708 1955 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Таван ганга авто тээврийн газарт иргэн Г.Наранбаатараар барилгын засварын ажил хийлгэж дуусаад гүйцэтгэл муу хийлээ гэж маргалдан барьж аваад толгойн тус газраар нь газарт унагаагаад хоолойг нь боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 04708 1955 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Г.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 7 дугаар сарын 25-ны  өдөр би хөлсөөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажил хийсэн юм. Тэгээд манай ажил олгогч мөнгө өгөхгүй байсан. Миний хийсэн ажлыг өөлөөд байсан юм. Тэгээд бид хоёр маргалдаад бид хоёр бие биенийгээ заамдаж аваад намайг мушгиад газар унагаасан. Намайг алчихая гээд дайраад байсан. Тэгээд би толгойгоороо плитан шалан дээр 2 удаа газар савсан гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Гэрч Г.Сайнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Н.А гэх хүнтэй нөхөр бид 2 аман гэрээ хийж засал чимэглэлийн ажил хийсэн. Хэрэг гардаг өдөр ажлын үлдэгдэл мөнгөө авах гээд очиход тухайн ажилын гүйцэтгэл үл ялиг дутуу байсан “тухайн үлдэгдэл ажлыг одоо хийчье, өөрсдөө мөнгөө гаргаад хийчье” гэж хэлэхэд “та нар явцгаа” гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр Н.Атай маргалдаж эхэлсэн. Тухайн үед Н.А гэх залуу манай нөхрийг толгойгоор нь газар савж унагаасан бөгөөд дээр нь гараад хоолойноос боогоод толгойг нь газар мөргүүлээд байсан. Тэгэхэд би айсандаа гарч гүйгээд хүн дуудаж байж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9130 дугаартай:

Г.Наранбаатарын биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох жухмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч Н.Аы мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн өдөр 11 цагийн үед Таван ганга гэх авто тээврийн газар очсон. Тухайн газар нь миний хариуцаж авсан заслын ажил байсан бөгөөд Наранбаатар гэх хүнтэй аман гэрээ хийж 1 өрөө 1 коридорын   эмульсны   ажил   хийлгэхээр   болсон.   Тэгээд  би Наранбаатартай 2 хоногын дотор тухайн ажлыг хийж дуусгана гэж тохирсон байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр би захиалагч талын хүмүүс ирж хийсэн ажлыг шалгах байсан юм. Тэгээд Наранбаатарын  ажлыг  шалгахад  хийх  ёстой  ажилууд  нь  дутуу  хагас  байсан.   Би Наранбаатартай тухайн ажлыг 1000000 /нэг сая/ төгрөгөөр тохирсон байсан ба ажил эхлэх өдөр би Наранбаатарт нэг зуун мянган/ төгрөгийн урьдчилгаа өгсөн байсан. Харин хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр 07/24-ний өдөр 500.000 /таван зуун мянган/ төгрөг өгсөн. Тэгээд хэрэг гардаг өдөр ажил нь дутуу байхаар нь би "Энэ ажилаа хий. Дутуу байна" гэж хэлэхэд Наранбаатар "хүлээн зөвшөөрч, Би яг одоо хийчье" гэсэн тэгэхээр нь би "Одоо хүмүүс ирэх гээд байна чи 2 цагийн дараа хүрээд ир, утсаар чинь яръя" гэж хэлэхэд "Намайг юу хуцаад байгаа  юм бэ?" гэж хэлэхээр нь би "Чи яагаад хараалын үг хэлээд байгаа юм бэ?' гээд бид 2 маргалдсан. Тэгээд би уурлаад Наранбаатар руу баруун гараараа далайхад Наранбаатар миний хоолойноос барьж аваад боосон. Тэгэхээр нь би зөрүүлээд хоолойг нь хувцсаар нь боосон. Тухайн үед кордиор маш нарийхан байсан болохоор бид хажуу талаараа хамт газар унасан. Тэгээд унасаны дараа би дээр нь гарч хоолойноос нь боосон. Тэгэхэд Наранбаатарын эхнэр ирж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 тал/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан гэх баримт, /хх 35-36 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Н.Аы иргэн Г.Наранбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон