Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 130/ШШ2016/00582

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дүгээр багт оршин суух, Б овогт Аын Еын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид С.Н, К.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Ст тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгаж, 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл 24 сард ногдох 5280000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Ешүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2002 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн С нь төрсөн цагаас эхлэн эцэг Л.Х, эх К.З нар асарч, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байсан юм. Сийн эх нь К.З 2005 онд нас барсан, эцэг Л.Х нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. Сийн эцэг Л.Х. эх К.З нар нас барснаас хойш тэдний асрамжид байсан хүү С нь миний нөхөр Х.С болон А.Е миний асрамжид одоо хүртэл эрүүл саруул өсч Цэнгэл суманд ерөнхий боловсролын ахлах сургуульд суралцаж байна Манай хадам аав Л.Х нас барсны дараа Цэнгэл сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А\67 дугаар захирамжаар миний нөхөр Сыг Х.Сийн асран хамгаалагчаар албан ёсоор тогтоосон юм. Гэтэл сүүлд миний нөхөр Х.С нь тодорхой бус шалтгаанаар Монгол улсын харьяатаас гарсан учраас Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А\75 дугаар захирамжаар Х.Сийн хууль ёсны асран хамгаалагчаар төрсөн бэр эгч болох А.Е намайг тогтоосон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй" гэсний дагуу бүтэн өнчин хүүхэд болох Сд тэжээгч алдсаны тэтгэмж тогтоож өгөхийг хүсэж миний нөхөр X С Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.Аэд холбогдох материалыг бүрдүүлэн 2014 оны 06 дугаар сард өгсөн юм. Нийгмийн даатгалын байцаагч А.А уг материалыг хүлээн авч өөрт нь олон сар хадгалж байгаад нэг өдөр манай нөхрийг дуудан "Та С нь Л.Х, К.З нарын хүүхэд мөн болохыг буюу төрөлтийн байдлыг бүртгүүлсэн байдлыг шүүхээр тогтоолгож ир" гэдэг шаардлага тавьсан юм. Энэ үед Сийн тэжээгч алдсаны тэтгэмжтэй холбоотой материал буюу хувийн хэрэг нь Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А.Аийн гарт байсан юм. Ингээд манай нөхөр Х.С Сийн төрөлтийн байдлыг бүртгүүлсэн байдлыг тогтоолгохоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан юм. Х.Сын хүсэлтийг шүүхээс хянан шалган үзээд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 131 дүгээр шийдвэр ёсоор Сийн эцэг Лн Х, эх Кн З гэж төрөлт бүртгэгдсэн гэдгийг албан ёсоор тогтоосон юм. Ингээд манай нөхөр Х.С шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Сийн тэжээгч алдсаны тэтгэмжийг авах зорилгоор өгөхөд К.З гэгч мэргэжилтэн элдэв шалтаг заан тэжээгч алдсаны тэтгэмж тогтоохоос татгалзсан хариу өгсөн. Үүний дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газарт энэ асуудлаар миний нөхөр Х.С гомдол гаргасан юм. Х.Сын гомдолд хариу өгсөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн № 6\136 дугаар албан бичигт " Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 12 дугаар зүйлд "Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй" гэж заасны дагуу Х.Сд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй байна. Иймд Л.Хийн асрамжид байсан Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох асуудлыг хүсэлт гаргасан өдрөөс эхлэн шийдвэрлэх нь зүйтэй..." гэсэн хариу өгсөн юм. Ингээд Х.Сийн тэжээгч алдсаны тэтгэмжийг түүний асран хамгаалагч А.Е би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн К.Зд хандахад бас л татгалзсан хариу өгсөн юм. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн К.Зд маш их гомдолтой байна. Өнөөдөр тэрээр үхсэн хүн босож, үг хэлэхгүй байдлыг далимдуулан, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн миний хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэхээс татгалзан бүтэн өнчин хүүхэд Сийн тэжээгч алдсаны тэтгэмжийг тогтоож өгөхгүй 2 жил чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Иймд Хийн Сэд тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх, 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл нийт 2 жил буюу 24 сард ноогдох тэжээгч алдсаны тэтгэмж 5280000 /таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Х.Сэд олгож өгөхийг тус тус хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэнгэл сумын иргэн А. Еын нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад доорх тайлбар гаргаж байна. Е нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 5280000/ Таван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1 "хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн болон үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд"-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр авна гэж заасан бөгөөд X.С нь Л.Х, К.З нарын төрүүлсэн , мөн хууль ёсоор үрчлэн авсан хүүхэд нь биш байна. Энэ нь Нэгдсэн эмнэлгийн 2002 оны 420 тоот төрөлтийн түүх, мөн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.26 ний өдрийн 131 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт X.Сийг төрсөн цагаас эхлэн эцэг Л.Х, эх К.З нар асарч авсан" гэсэн хүсэлтээр тус тус батлагдаж байна. Тухайн үед сумын Иргэний бүртгэлийн ажилтны буруугаар эцэг Л.Х, эх К.З нар шууд төрүүлсэн эцэг эх мэт бүртгүүлж авсан байна. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь X.Сийг эцэг Л.Х, эх нь З гэж төрөлтөд бүртгэгдсэнийг тогтоосон байна.

2. Хэрвээ X.С нь төрүүлсэн болон хууль ёсоор үрчлэн авсан хүүхэд нь мөн бол түүний эх болох К З гэдэг хүн 2005 онд нас барахад яагаад тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож аваагүй гэдэг асуудал гарч байна.

3. Цэнгэл сумын Нийгмийн даатгалын байцаагч 2014.06.06-ны өдөр 328277 дугаартай тэжээгчээ алдсаны хувийн хэргийгнээж тэтгэвэр тогтоолгохоор хувийн хэргийг аймагт ирүүлсэн боловч тухайн үед нь хяналт шалгалтын байцаагч нь эх болох К.З нь 52 настай байсан төрөлтийн талаар эмнэлгээс лавлагаа авахыг сумын байцаагчид үүрэг болгон хувийн хэргийг буцаасан байна. Гэтэл уг баримтыг бүрдүүлж өгөөгүй байна. Иймд X. Сийг хууль ёсоор үрчлэн аваагүй мөн шаардсан анхан шатны баримтыг бүрдүүлээгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй болно.

4. X.С нь Л.Хийн том хүү X.Х, бэр Ш.А нарын хүүхэд болох нь төрөлтийн түүхээр нотлогдожбайна X.Х, Ш.А нар нь Цэнгэл суманд амьд сэрүүн байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарыг дуустал аваагүй тэжээгчээ алдсаны тэтгэмж 6379000 сая төгрөгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Х.Сийн хууль ёсны асран хамгаалагч А.Ет олгож өгөхийг даалгах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х.С нь 2012 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн. Эцэг нь Х, эх нь З гэж хүн байгаа. 2005 онд эх нь нас барсан, эцэг нь 2014 онд нас барсан. Х.С нь Е түүний нөхөр С нарын асрамжид байгаа, бүтэн өнчин хүүхэд. Нэгэнт тэжээгчээ алдсан тул тэжээгчээ алдсаны тэтгэвэр тэтгэмж авахаар холбогдох материалаа бүрдүүлж 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн. Хувийн хэрэг дотор өгсөн материал дотор Х.Сийн төрсний гэрчилгээ байгаа бөгөөд эцэг Х, эх З гээд бичиж төрсний гэрчилгээ олгосон. Нийгмийн даатгалын байцаагч А нь уг материалыг хүлээж аваад тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд тэтгэвэр тогтоов, материал хожимдуулж ирүүлсэн учраас 06 дугаар сарын тэтгэврийг олгох боломжгүй гээд дугуй тэмдгээ дараад ирүүлсэн байдаг. Хувийн хэрэг дотор хангалттай материал авагдсан бөгөөд эцэг нь тэтгэвэр авч байсан материал түүнийг нас барсны дараа тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад материал болдог байна лээ. Тэгээд энэ асуудал аймаг дээр ирээд гацсан, өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариу мэдэгдээгүй. Дараа нь сонсож байхад энэ хүмүүсийн төрөлтийн бүртгэл асуудалтай байна. Өөрөөр хэлбэл настай хүмүүсээс төрсөн гэдэг нь эргэлзээтэй байна, тийм учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж олгогдохгүй байгаа гэсэн. Тэгээд энэ асуудал дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр шүүхийн шийдвэрээр Х.Сийн эцэг Х, эх Зй нараар төрөлт бүртгэгдсэн болохыг тогтоож өгсөн. Шүүхийн шийдвэр гарсны дараа бид Нийгмийн даатгалын хэлтэст дахин хандсан боловч З байцаагч хүлээж аваагүй тул Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан. Тус газраас 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн болон ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан хүүхдүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй гэж заасны дагуу Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох үндэслэлтэй байна. Иймд Хийн асрамжид байсан Х.Сийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хүсэлт гаргасан өдрөөс нь эхлэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн бичиг ирсэн. Энэ нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Энэхүү гомдлын хариуг хүлээж аваад байцаагч Зддахиж очиход бас л хүлээж аваагүй. Тийм учраас бид 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандсан, шүүгч нар ээлжийн амралттай байсан тул шүүх хуралдаан өнөөдөр хийгдэж байгаа. ЗГ-ын тогтоол, Нийгмийн даатгалын хууль судлахад 3 удаа өөрчлөн тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байгаа. Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн хэлтсээс албан ёсны төрөлтийн журнал авсан. Улсын бүртгэлийн төрөлтийн бүртгэлд Сийн эцэг нь Х, эх нь Зй гэж бүртгэгдсэн. Хариуцагч байгууллагын зүгээр бидэнд төрөлтийн бүртгэл асуудалтай байна гэж тайлбар хэлж байгаа. Холбогдох байгууллагаас албан ёсны гэрчилгээ олгосон, түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газраас бичиг ирүүлсэн байхад энэ хүмүүс хүлээж авахгүй байгаа. Бид үүнд гомдолтой байна. 2014 оноос хойш 3 жилийнх хугацаа болж байна, сумын нийгмийн даатгалын байцаагч нь албан ёсоор хүлээж авсан, өөрсдийн халааснаас гаргаж өгөх мөнгө биш байхад энэ хүмүүс яагаад олгохгүй байгааг ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газарт дахин хандсан боловч өмнө нь өргөдлийн хариуг өгсөн, энэ хүмүүст үүрэг өгсөн учраас дахин хариу өгөхгүй гээд хариу өгөөгүй. 10 дугаар сарын нэгнээс олго гэсэн боловч олгоогүй байна. Эцсийн эцэст тэжээгчээ алдсан, бүтэн өнчин болж байгаа Сийн эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул хууль ёсны асран хамгаалагчаар нь тогтоогдсон Е түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бүх материалууд хавтаст хэрэг дотор бүрэн байгаа. Өнөөдөр хүртэл хариуцагч байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Хамгийн сүүлд арга ядаад дарга нь Шаяхметэд гомдол гаргахад олгох боломжгүй гэж хариу мэдэгдсэн. Тийм учраас үнэн мөнийг тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхийг хүсэж байна. Гомдлын маргаан хянан шийдвэрлэх маргаан шийдвэрлэх комисс байдаг бөгөөд энэ хүний тэтгэврийг тогтоож болохгүй гэсэн энэ талаар албан ёсоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Дээд шатны байгууллага нь болох Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэврийг нь тогтоож өг гэсэн хүсэлтийг хариуг бид нарт ирүүлсэн. Дээрх олон нотлох баримтууд байгаа, дээд шатны байгууллага нь үүрэг өгч байхад Сийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоож өгөхгүй байгаа нь хууль ёсны биш гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. НДС олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн болон ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд түүний асрамжид байсан гэр бүлийн доорх хүмүүс тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож авах эрхтэй гэж заасан. Талийгаач ердийн өвчний улмаас нар барсан, С нь тэжээгчээ алдсан, түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүүхэд нь байгаа. 12.1.1-д Хууль ёсоор өөр тэжээх хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр түүний төрүүлсэн болон үрчилж авсан 16 нас хүрээгүй / суралцаж байгаа бол 19 нас/ хүүхэд , мөн түүнийг нас барсны дараа төрсөн хүүхэд хамаарна гэж заасан, энэ шаардлагыг С бүрэн хангаж байгаа. Эцэг эх нь хоёулаа нас барсан, одоогийн байдлаар Сын гэрт байгаа. Гэхдээ хуульд тэжээн тэтгэх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүй гэж заасан. Х гэх хүн Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл НДШ-ийг нийт 20 доошгүй жил төлж өндөр насны тэтгэвэр авч байсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 7.1, 12.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр материал өгсөн боловч өнөөдөр хүртэл тэтгэвэр тогтоогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: К.Ень шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2002 онд төрсөн С нь төрсөн цагаас эхлэн эцэг Х, эх Зй нарын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байгаа гэж бичсэн байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ... өөр асран хамгаалах хүн байгаа эсэхийг үл харгалзан төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд... гэж заасан. Тухайн үед Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагч А холбогдох материалыг хүлээж аваад тэтгэвэр тогтоолгох журмын дагуу аймгийн төвд ирээд мэдээллийн санд оруулаад тэтгэвэр тогтоолгох хуудас нь хэвлэгдэж гараад журмын дагуу хяналтын байцаагчид очиход Зй гэх хүн 52 настай байна, төрөлтийн насны хүн биш байна. Тийм учраас төрөлтийн түүхийг хавсаргаарай гээд сумын байцаагчид үүрэг өгөөд явуулсан. Улмаар асран хамгаалаг нь болох Сбек гэх хүнд дамжуулж хэлсэн боловч тэр хүн төрөлтийн түүхийг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй. Тийм учраас хувийн хэрэг нь тогтоогдоогүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно. 2010 оны 05 дугаар сарын 30-ныд өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 163 дугаар тушаалаар баталсан төв байгууллагын тэтгэвэр, тэтгэмж тогтоох журамд тэтгэврийг сум хорооны нийгмийн даатгалын байцаагч хүлээж аваад компьютерын нэгдсэн системд оруулаад тэтгэвэр тогтоолтын хуудас хэвлэгдээд, уг хуудсанд хэлтэс, тасгийн нягтлан бодогч нар хянаад гарын үсэг зурж баталгаажуулаад тэтгэвэр авах эрх үүснэ. Эрх үүссэний дараа тухайн хүнд тэтгэврийн дэвтэр бичигдээд сар бүр тэтгэвэр нь олгогдоно гэж заасан. Тухайн үеийн хяналтын байцаагчаас буцаасны дараа нэхэмжлэгч материалаа бүрдүүлж чадаагүй. Тэтгэвэр тогтоолтын хуудас хэвлэгдсэнээс өөр ямар нэгэн ажил хийгдээгүй. Тийм учраас хариуцагч бид тэтгэвэр тогтоох эрх үүсээгүй, тэтгэвэр тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Ийнхүү тэтгэвэр нь тогтоогдоогүй байхад 2014 оноос хойших тэтгэврийн мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.З шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: 2016 оны 02 дугаар сард нэхэмжлэгчийн тэтгэврийн материалаа дахиж ирүүлсэн. Тухайн үед материалыг нь дахиж хянаж үзэхэд өмнөх материалаа яг тэр хэвээр нь дахиж ирүүлсэн байсан. Эцэг нь Х гэх хүн нас барсан байсан бөгөөд тэжээгчээ алдсан тэтгэвэр тэр хүний нэрээр орж ирсэн. Тэр үед би үзээд 52 настай хүн байна, төрөлтийн бүртгэл байхгүй байна гээд буцаасан. Тэгэхдээ дотор байсан материалууд нь дутуу байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад тухайн хүний нас барсны гэрчилгээ, гэр бүлийн баталгаа, үрчлэлтийн захирамж байхыг шаарддаг. Тэгээд би төрөлтийн бүртгэлээ хавсаргаарай гээд буцаасан. Тийм учраас энэ хүний тэтгэврийг тогтоогоогүй. Дараа нь байгууллагын даргад танилцуулахад тэтгэвэр тогтоох ямар ч үндэслэлгүй байна гэж хэлсэн гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Ень Хийн Ст тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 07 дугаар сар хүртэл 2 жил буюу 24 сард ноогдох 5280000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэврийн мөнгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан Х.Ст олгож өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Я.Съезд нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, Хийн Ст 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 6379000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын сангаас Х.Сийн хууль ёсны асран хамгаалагч А.Ет олгож өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сийн эцэг Лн Х, эх Кн З гэж төрөлт бүртгэгдсэнийг тогтоожээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.1-д "хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн болон үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авна" гэж заасан бөгөөд хариуцагч талаас ...Х.С нь Л.Х, К.З нарын төрүүлсэн, мөн хууль ёсоор үрчлэн авсан хүүхэд нь биш гэж тайлбарлаж байгаа боловч Х.Сийн эцэг Лн Х, эх Кн З мөн болох нь Улсын бүртгэлийн төрсний бүртгэлийн журнал, төрснийг бүртгэх анкет, шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс нь Х.С Л.Хийн том хүү Х.Х, бэр Ш.А нарын хүүхэд болох нь төрөлтийн түүхээр нотлогдож байна гэх боловч энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй, хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийнхээ дагуу гаргаж өгч чадаагүй болно.

Х.Сийн эцэг Лн Х нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, эх нь К.З нь 2005 онд тус тус өвчнөөр нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 0000115805 дугаартай нас барсны гэрчилгээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/75 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 1-т Тус сумын 9 дүгээр багийн иргэн бүтэн өнчин Хийн С /БЛ02252017 регистрийн дугаартай/-гийн асран хамгаалагчаар төрсөн бэр эгч нь болох Аын Е/*****регистрийн дугаартай/-г тогтоосугай гэснийг үндэслэн нэхэмжлэгч А.Ень Х.Сийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, 2014 оны 07дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны 6379000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэврийн мөнгийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын сангаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч А.Еын нөхөр Х.С нь Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг хүсэж 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргдөлийг Цэнгэл сумын Нийгмийн даатгалын байцаагч А.А хүлээн авч, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бурмаагийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6/136 дугаартай албан бичигт ...Л.Хийн асрамжид байсан Х.Сэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох асуудлыг хүсэлт гаргасан өдрөөс эхлэн шийдвэрлэх нь зүйтэй гэснийг үндэслэж Х.Ст тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3-т Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж зааснаар Х.С нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор сар бүр тэжээгч алдсаны тэтгэвэр авах эрхтэй гэж үзлээ.

Х.Сийн эцэг Х нь улсад 39 жил 10 сар шимтгэл төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын байцаагч А.А тэмдэг дарж баталгаажуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид гаргасан өргөдөл болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Монгол улсын Засгийн газрын 15 дугаартай тогтоолоор Х.С нь тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 207000 төгрөг, 2015 оны 153 дугаартай тогтоолоор сар бүр 230000 төгрөг, 2016 оны 292 дугаартай тогтоолоор сар бүр 250000 төгрөг авах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч А.Еын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хийн Ст тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, 2014 оны 07 сарын 01-нээс 2016 оны 10 сарын 30-ныг хүртэлх хугацааны 6379000 төгрөгийн тэжээгч алдсаны тэтгэвэрийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын сангаас Х.Сийн хууль ёсны асран хамгаалагч А.Ет олгох нь зүйтэй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ень шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 117014 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д заасныг баримтлан Хийн Ст тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Х.Сийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгө 6379000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс гаргуулж, Х.Сийн асран хамгаалагч А.Ет олгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ень улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс 117014 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН