| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00563/И |
| Дугаар | 130/ШШ2016/00583 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2016/00583
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, РД:*****, УБД:******, М ХХК /захирал Х.Х, утас ******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг Даргын Тамгын Газар /дарга Ш.К, утас ******/-т холбогдох иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газраас гүний худаг гаргаж ашиглалтад оруулан ажил гүйцэтгэсний хөлс болох 18389552 төгрөг, алданги 1838955 төгрөг, нийт 20228500 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газартай 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нийт 28089552 төгрөгийн ажил хийхээр гэрээ байгуулан манай компани нь гэрээний дагуу сумын төвд 2 гүний худаг гарган ашиглалтад оруулсан боловч Бугат сумын Засаг даргын тамгын газар нь гэрээ ноцтой зөрчиж манайд олгох мөнгөнөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5000000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3200000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 1500000 төгрөг, нийт 9700000 төгрөгийг олгож үлдэгдэл 18389552 төгрөгийг олгохгүй манай компанийг хохироож байна. Иймд 18389552 төгрөгийн алданги 1838955 төгрөг, нийт 20228500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ш.К шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 17-нд ЗДТГ-ын даргын ажилд томилогдсон орон нутгийн хөгжлийн сангаар орон нутагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд тухайн үеийн ЗДТГ-ын дарга гэрээ хийсэн байна. ОНХС-ийн хөрөнгийн зарцуулалтыг эрэмбэлсэн дарааллын дагуу гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэлийг ажлын хэсэг дүгнэж сумын ажлын хэсгийн комиссын акт болон улсын комиссын актын дагуу ажлаа бүрэн гүйцэтгэсэн компанид олгох ёстой байтал ОНХС-ийн хөрөнгийг ажлын гүйцэтгэлийн тодорхой хувиар олгосноос болж Бугат сумын ОНХС-аас олгогдох хөрөнгийн тухайн үед бүрэн гүйцэд олгож чадаагүй байна. Иймд М ХХК-ийн нэхэмжилж буй 18389552 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг ОНХС-ийн санхүүжилт ирсэн нөхцөлд төлөх боломжтой. Хэрэв ОНХС-ийн санхүүжилт зогсоогдсон нөхцөлд нэхэмжилж буй мөнгийг төлөх боломжгүй. Одоогийн байдлаар сумын бүтээн байгуулалтад оролцсон дөрвөн ХХК, аж ахуйн нэгж байгууллага авах ёстой санхүүжилтээ 30-аас 50 хувиар дутуу авсан байна. Санхүүжилт ирсэн нөхцөлд бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн дүнгээр сар бүр хуваарилж өгөх зарчим баримтална гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ш.К шүүхэд гаргасан хүсэлтэд: М ХХК-ны нэхэмжилсэн 20228500 төгрөгөөс үлдэгдэл болох 18378500 төгрөгийг санхүүжилт ирэх болгонд хуваарилан олгох болно. М ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ асуудлыг шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Өөр ямар нэгэн гомдол саналгүй болно гэжээ
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: Манай компаниа гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Бугат сумын ЗДТГ-ын дарга хүлээн зөвшөөрч үлдэгдэл 18378500 төгрөгийг төлж өгвөл болно. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахад манай компани 20228500 төгрөг нэхэмжилсэн боловч манайд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1850000 төгрөгийг шилжүүлэн хүлээн авсан болно. Иймд энэ асуудлыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол саналгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ны нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу сумын төвд 2 гүний худаг гаргаж ашиглалтад оруулсан ажил гүйцэтгэсний хөлс болох 18389552 төгрөг, алданги 1838955 төгрөг, нийт 20228500 төгрөгөөс хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар нь сайн дураар төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд 1850000 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд шилжүүлэн өгсөн ба үлдсэн 18378500 төгрөгийг санхүүжилт ирэх болгонд хуваарилан төлж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 165 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259093 төгрөгийн тал нь болох 129546 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 129546 төгрөгийг, мөн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Бугат сумын Засаг даргын тамгын газраас 129546 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар нь гүний худаг гаргаж ашиглалтад оруулан ажил гүйцэтгэсний хөлсний үлдэгдэл болох 18378500 /арван найман сая гурван зуун далан найман мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259093 төгрөгийн тал нь болох 129546 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 129546 /нэг зуун хорин есөн мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг, мөн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Бугат сумын Засаг даргын тамгын газраас 129546 /нэг зуун хорин есөн мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК