| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00503/И |
| Дугаар | 130/ШШ2016/00590 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00590
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, К банкны Баян-Өлгий салбар /захирал Ө.М, утас ******, *****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, утас *******, РД:*******Т овогт Сын Ш, РД:***** Ж овогт Шгийн З нарт холбогдох иргэний хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 /арван найман сая долоон зуун хорин нэгэн мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ш овогтой З, хамтран зээлдэгч С овогтой Ш нар нь анх 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус банктай №ЗГ-208 тоот зээлийн гэрээ байгуулж, №БГ208 барьцааны гэрээ байгуулан 19000000 /арван есөн сая төгрөгийг/-ийг 36 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9 дүгээр багт байршилтай 82,56 м.кв талбайтай хувийн сууц, 956 м.кв талбайтай өмчлөх эрхийн газар, 40 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай дэлгүүрийн байр, 30 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр, 2000 онд үйлдвэрлэгдсэн, **** улсын дугаартай, Уаз-469 маркийн машиныг тус тус барьцаалсан. Зээлдэгч Ш.З, хамтран зээлдэгч С.Ш нар нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 3056972 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 15943027 төгрөг, зээлийн хүү 2634515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13788 төгрөг, нийт 18591331 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч Ш.З, С.Ш нар нь гэрээний үүргээ зөрчин зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2634515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13788 төгрөг, нийт 18591331 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ш, Ш.З нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.З, хамтран зээлдэгч С.Ш бид К банкнаас анх 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус банктай №ЗГ-208 тоот зээлийн гэрээ байгуулж, №БГ208 барьцааны гэрээ байгуулан 19000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Үүнээс 8 сарын зээлийг төлсөн юм. Сар бүр тогтмол 745000 төгрөгийг хийж байсан. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт хүчтэй усархаг мөндөр орсон. Уг гамшигт ослын улмаас хамтран зээлдэгч Сын Шы 82,56 м.кв хэмжээтэй байшинд ус орж нурах аюултай амьдрах боломжгүй болсон, 7*4 хэмжээтэй граж, 4*8 хэмжээтэй хүнсний дэлгүүр эд материалын хамт, 13*18 метрийн хэмжээтэй ногооны талбай зэрэг өмч хөрөнгө нь нурж үгүй болсон тул зээлийг одоохондоо төлөх боломжгүй байна. Барьцаанд тавьсан 2000 онд үйлдвэрлэгдсэн, **** улсын дугаартай, УАЗ-469 маркийн машиныг задалж зарж байх үед Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч Ч.Ганцэцэг үзэж байцаалт авсан. Үлдсэн зээл болох 15943027 байсан 6 сар зээлээ төлөөгүй гэж 18591331 төгрөг болгосон байна. Зээлийн хүү 2634515 төгрөг байсан нэмэгдүүлсэн хүү нь 13788 төгрөг болсон байна. Нэгэнт надад зээл төлөх чадвар болон хөрөнгө байхгүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд: С.Ш, Ш.З нараас өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 гаргуулж өгөхийг хүсье. Барьцаа хөрөнгө болон хувийн сууц болох газар нь бүр мөсөн устаж үгүй болоогүй, одоогийн байдлаар ашиглах боломжтой тул цаашид янзалж, засварлах боломжтой юм. Иймд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ
Хариуцагч Ш.З, С.Ш бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие С.Ш эхнэр Ш.З бид хоёр К банкны нэхэмжилсэн үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед барьцаанд тавьсан хөрөнгүүд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгалийн гэнэтийн аюул болох үерт өртөж ашиглах амьдрах боломжгүй болсон гэхдээ барьцаат хөрөнгө устаагүй тухайн газарт байгаа тул зээлийн барьцаанд өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд асуудлыг бид хоёрын зөвшөөрснөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ талаар ямар нэгэн маргаангүй, гомдол гаргахгүй гэдгээ бид ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.З, С.Ш нарт холбогдох үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.З, С.Ш нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд энэ хэргийн хариуцагч Ш.З, С.Ш нар нь нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-208 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, К банкны зээлийн хооронд гаргасан өргөдөл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд зэрэг нотлох баримтаар хариуцагч Ш.З, С.Ш нар нь зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин, үйлчилгээний зориулалттай дэлгүүр, газрын хамт тавьсан болох нь нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ш.З, С.Ш нар нь зээлийн төлбөрөө сайн дураар төлөхгүй бол Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1, 181-р зүйлийн 181.1-ийг баримтлан хариуцагч Ш.З, С.Ш нарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000229365 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад 44-22 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000238168 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад ***** тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 82.56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, С.Шы Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000238890 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад 44-22 тоот хаягт байршилтай 031305630 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 956 м.кв газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255466 төгрөгийн тал нь болох 127733 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн 020000941 дугаартай данснаас 127733 төгрөг, мөн хариуцагч Ш.З, С.Ш нараас 127733 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч РД:*******Т овогт Сын Ш, РД:***** Жадик овогт Шгийн З нар нь нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 15943027 төгрөг, зээлийн хүү 2734515 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43788 төгрөг, нийт 18721331 /арван найман сая долоон зуун хорин нэгэн мянга гурван зуун гучин нэгэн/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255466 төгрөгийн тал нь болох 127733 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн 020000941 дугаартай данснаас 127733 төгрөг, мөн хариуцагч Ш.З, С.Ш нараас 127733 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6, Монгол Улсын Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1-ийг баримтлан хариуцагч Ш.З, С.Ш нарын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000229365 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад 44-22 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 30м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000238168 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад 44-22 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 82.56 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, С.Шы Монгол Улсын Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Гэрчилгээний 000238890 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-***** дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9-р баг Хөх хад 44-22 тоот хаягт байршилтай 031305630 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 956 м.кв газрыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК