| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02328/И |
| Дугаар | 210/МА2025/02197 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02197
2025 12 17 210/МА2025/02197
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06936 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох,
Үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 19 дүгээр хороо, ******* хорооллын 2, ******* гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч бөгөөд хариуцагч ******* 2018 оноос хойш тус барилгын давхрыг эзэмшиж, караокены үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэрээр эзэмшиж буй талбайн ус, дулаан, цахилгааны төлбөрийг болоод түрээсийн төлбөр ч төлөлгүй, олон жилийн хугацаанд караоке ажиллуулсан. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авч, үйл ажиллагааг зогсоож, талбайг сайн дураар чөлөөлж өгөхгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс тус барилгын м.кв талбай бүхий, давхрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие уг барилгын давхрын объектыг 2018 онд худалдаж авсан ба тэрээр болон түүний ээж нарт тухайн 3 давхар барилгыг барьж өгөөд хөлсөнд нь давхрын объектыг авсан байсан. Намайг давхрыг худалдаж авахад болон түүний ээж нар байсан ба бүгд хүлээн зөвшөөрөөд би мөнгөө өгсөн. “Бичиг баримт нь одоохондоо гараагүй байгаа, гарахаар нь шилжүүлж өгнө” гэсэн. Худалдаж авснаас хойш гэрчилгээг шаардаж байсан ба нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж авсан байсныг мэдсэн. Ингээд миний бие өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардаж нь тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. Миний бие үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол-2, /1808/, ******* гудамж тоот хаягт байршилтай 187.3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай / давхар, давхар/ үл хөдлөх хөрөнгийн тодорхой хэсэг болох м.кв талбай хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхийг хариуцагч даалгаж, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,800 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 600 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуралдаан нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс "... 2025 оны 06 дугаар сард өмгөөлөгч авсан боловч шүүх хуралдааны тов мэдэгдэх гэсэн ч холбогдож чадаагүй тул өөр өмгөөлөгч авах хүсэлтэй байна" гэх хүсэлт гаргасан. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс "... хариуцагч талаас нэгэнт хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авъя гэж байгаа бол хүсэлтэд тайлбар байхгүй" гэх тайлбар өгсөн.
Гэтэл шүүгч хариуцагчаас гаргасан "өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах" хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хариуцагчийн хуулиар олгосон эрхийг зөрчиж, мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах боломжийг хязгаарласанд гомдолтой байна.
4.2. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох ******* дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол-2, /1808/, ******* гудамж тоот хаягт байршилтай м.кв талбай бүхий хөрөнгийг хариуцагч нь 2018 онд гэж хүнээс 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан. нь нэхэмжлэгч болон түүний ээж нарын зоорийн давхартай, 3 давхар барилгыг барьж өгөөд хөлсөнд нь авсан байдаг.
Дээрх үйл баримтыг нэхэмжлэгч талаас эсэргүүцэж маргадаггүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад "... нэхэмжлэгч болон түүний ээж тай хэлцэл хийсэн нь үнэн, барилгын ажлын хөлсөнд өгсөн нь үнэн гэдгийг нэхэмжлэгчийн ээж хүлээн зөвшөөрдөг" гэх тайлбар хэлдэг.
4.3. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д "... барилгыг захиалан бариулсан гэх нэхэмжлэгч ажлын хөлсөнд тооцож иргэн т м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх, эсхүл нэхэмжлэгчийн зөвшөөрөл олгосон бүрэн эрхийн дагуу иргэн тай м.кв талбайг худалдах, худалдан авах хэлцэл амаар байгуулсан эсэх үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд түүнийг шүүх шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигчийн аль нь болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн тайлбарыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай.
Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө талын баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш, харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь талуудын маргаагүй асуудлыг шүүх өөрөө үгүйсгэж, тэгш эрхийн буюу диспозитив зарчмыг зөрчиж, нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.5. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасан "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэх зохицуулалтыг хэрэглэхийн тулд өмчлөгч шаардах эрхтэй, эд хөрөнгө өөр хүний эзэмшилд байх, тухайн эзэмшил нь хууль бус байх гэх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой. Гэвч эдгээр урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь иргэн нь нэхэмжлэгч болон түүний ээж нарын зоорийн давхартай, 3 давхар барилгыг барьж өгөөд хөлсөнд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авсан үйл баримтыг нэхэмжлэгчээс зөвшөөрдөг, маргаагүй.
4.6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар эзэмшил нь өөрөө хүсэл зоригийн үндсэн дээр байх ёстой, мөн хууль болон гэрээний үндсэн дээр үүссэн байх шаардлагатай. Иргэний эрх зүйн харилцаа өөрөө талуудын чөлөөт байдлын зарчим дээр үүсдэг. Энэ утгаараа иргэн , нэхэмжлэгч , түүний ээж нарын хооронд чөлөөт хүсэл зориг байсан. Талууд үүн дээр маргаагүй.
4.7. Дээрх үйл баримтаас харвал хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа буюу хууль ёсны шударга эзэмшигч юм. Хууль ёсоор буюу хэлцлийн үндсэн дээр эзэмшилдээ авсан. Иймээс анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анх нь т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар энэ хэрэг маргаан үүссэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийг зөв тодорхойлж чадаагүй. Анхан шатны шүүхээр өөр маргааныг шийдвэрлүүлээд шийдвэр гарсан, тухайн шүүх хуралдаанд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “т ажлын хөлсөнд зоорийн давхрыг олгосон нь үнэн, дараа нь хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн” гэж дурдсан. Гэтэл тухайн объектыг ээс нэхсэн нь үндэслэлгүй, хариуцагчаа буруу тодорхойлсон. , нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөг. үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр маргасан нь үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ******* нь ыг хариуцагчаар тодорхойлж, т холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* холбогдуулан “******* дүүргийн 19 дүгээр хороо, ******* хорооллын 2, ******* гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын м.кв, давхрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “уг барилгын м.кв талбай бүхий давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа” гэж тайлбарлан маргажээ.
3. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол-2 /18081/, ******* гудамж тоот хаягт байршилтай, м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэдий ч уг барилгын зоорийн давхрын м.кв талбай бүхий хөрөнгийг хариуцагч ******* эзэмшиж, улмаар караоке ажиллуулж үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон байна.
Маргаж буй барилгын зоорийн давхрын м.кв талбай бүхий хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч ажлын хөлсөнд тооцон иргэн т м.кв талбайг шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх, эсхүл нэхэмжлэгч ******* олгосон зөвшөөрлийн дагуу хариуцагч ******* нь тай уг талбайг худалдах-худалдан авах хэлцэл амаар байгуулсан эсэх үйл баримт нотлох баримтаар нотлогдоогүй. Хариуцагч *******г шударга эзэмшигч, хууль ёсны эзэмшигчийн аль нь болох талаар дүгнэлт хийх боломжгүй. Нэхэмжлэгч , иргэн нарын хооронд м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон, ын өмчлөлийн хөрөнгө гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдохгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
5. Учир нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...тай аман хэлцэл хийж, түүнд ажлын хөлсөнд тооцон уг талбайг өгсөн нь үнэн. Үүнийг нэхэмжлэгч ******* ээж хүлээн зөвшөөрдөг ...” гэж тайлбарласан нь нэхэмжлэгч иргэн аар тухайн 4 давхар барилгыг бариулж, ажлын хөлсөнд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өгөхөөр амаар тохиролцсон болох нь дээр дурдсан тайлбараар нотлогдож байхад анхан шатны шүүхийн “...ын өмчлөлийн хөрөнгө гэх үйл баримт хэргийн баримтаар нотлогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-37/
5.1. Хариуцагч ******* нь тухайн барилгын зоорийн давхрын м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөгийг тус тус иргэн ын эхнэрийн гэх Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон түүний Хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-19-20/
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч тухайн хөрөнгийг хууль ёсны өмчлөгч бөгөөд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бодитой байхаас гадна түүний эзэмшил хууль бус байх тохиолдол бүрдсэн нөхцөлд нэхэмжлэгчийн шаардах эрх хэрэгжих боломжтой.
6.1. Хэргийн 4 дүгээр тал дахь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь нотлогдож байх боловч хариуцагч ******* худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн давхрын м.кв талбайн үнийг төлснөөр уг үл хөдлөх хөрөнгө түүний эзэмшилд шилжин ирсэн байна. Хууль буюу гэрээний үндсэн дээр хууль ёсны эзэмшил үүсэх бөгөөд хариуцагч ******* нь гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу ******* нь тус хөрөнгийн шударга эзэмшигч тул эд хөрөнгийг хууль ёсны шударга эзэмшигчээс шаардахгүй.
6.2. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн татгалзал үндэслэлтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийг үгүйсгээгүй, эсрэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
6.3. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан “... хууль бус эзэмшил” гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй ба хариуцагч ******* нь шударга эзэмшигч тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй. Иймээс маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангана.
7. Харин хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Шүүх хариуцагч ******* нэхэмжлэлийн хувийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өгсөн ба уг хугацаанаас хойш түүний өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нээлттэй байсан.
Мөн шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр товлон хийх үед хариуцагч өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/06936 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдох ******* дүүргийн 19 дүгээр хороо, ******* хорооллын 2, ******* гудамж, тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгын зоорийн давхрын м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Н.ГЭРЭЛТУЯА