Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1489

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019        09         26                                  2019/ШЦТ/1489

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Д.Удвал,

Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 1906 00961 1951 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О.Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-657 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.Удвалыг худгаас ус авахаар явж байхад нь хэл амаар доромжлон, авч явсан усны тэрэг, савтай усыг хөмрөж унагаан усны савыг хагалж, гар, толгой, хөл рүү нь цохин зодсон,

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр согтуугаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-657 тоотод салсан эхнэр Д.Удвалд агсам тавьж, хэл амаар доромжлон, та нарыг хумсалж ална, гэрийг чинь гаднаас нь шатаана гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, айлган сүрдүүлсэн,

2018 оны 10 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 26-657 тоотод салсан эхнэр Д.Удвалын үснээс нь зулгааж, хацар руу нь алгадаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон,

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Жанжины 26-657 тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий салсан эхнэр Д.Удвалд хутга гарган айлган сүрдүүлж, хэл амаар доромжлон, зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.    

                                                      /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00961 1951 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Удвалыг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Удвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр хашааныхаа айлд боорцог хийж байгаад гэрээсээ усны сав авахаар орж ирэхэд О.Э согтуу гэрт ирчихсэн байж байсан. Тэгээд намайг худгаас ус авахаар явахад миний хойноос гарч ирээд намайг хэл амаар доромжлоод, миний гар, толгой, хөл рүү гараа атгаж байгаад цохиод байсан. Би тэгэхээр нь түлхээд унагачихсан чинь босож ирээд усны тэрэг хөмрөж унагаагаад устай сав хагалаад хаячихсан. Би тэгээд нөгөө айлдаа орж боорцогоо хийж дуусгачихаад гэрт буцаад 23 цагийн орчим гэртээ орж ирэхэд О.Э гэрт унтаж байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаж өгсөн.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн автобусны буудлын М.А.Н-ын 24 цагийн  эмийн санд ажлаасаа гараад ирсэн чинь салаад 7 сар болж байгаа манай нөхөр О.Э  нь намайг гэр рүүгээ харих гэж явахад дагаад хэрүүл хийж явсаар байгаад гэрийнхээ гудамжинд явж байсан чинь гутлын түрүүнээсээ хутга гаргаад намайг ална гэхээр нь би зугтаад гэртээ ирсэн чинь араас гэр олоод хүрч ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь манай дүү Д.Рэнцэнханд хаалга тайлж өгсөн чинь газар унагаагаад хутга гаргаж ирээд ална гэхэд нь цагдаа дуудсан чинь гараад зугтсан гэх мэдүүлэг /хх-ийн 12, 62 тал/,

 

Гэрч Д.Рэнцэнхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 11 дүгээр сарын 08-ны орой өөрийн 7 сартай, 1 ой гарантай хоёр хүүхэд хараад гэртээ сууж байсан чинь манай эгч Д.Удвал гэрт орж ирэхдээ нөхөр дагаад байна гээд ороод ирсэн. Тэгэхээр нь гэрээ цоожлоод байж байсан чинь төд удалгүй хаалга нүдээд манай эгч Д.Удвалын нөхөр Очирпүрэв овогтой О.Э согтуу ирээд хаалга нүдээд би ормоор байна гээд чанга, чанга нүдээд байхаар нь хаалга тайлаад өгсөн чинь гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр суугаад манай эгч Д.Удвалтай хэрэлдээд байхаар нь гар гэсэн чинь гарч өгөхгүй аниатай хэрэлдээд байхаар нь аниатай цуг ноцолдож байгаад гарсан чинь надруу дайраад намайг газар унагаад хутга гаргаад ална гэхэд эгч дуудлага өгсөн. Тэгсэн зугтаад гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

 

Шүүгдэгч О.Эы мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Нарантуул зах дээр таньдаг хүнтэйгээ тааралдаад нэг шил архи хувааж уугаад гэртээ ирсэн юм. Тэгээд гэрт ус байхгүй байхаар нь би Удвалтай хамт худаг руу усанд явж байгаад хоорондоо хэрэлдтэл Удвал тэрэгтэй усаа булааж авах гэж байгаад савтай усаа газар унагаагаад хагалчихсан. Тэгээд бид хоёр гэртээ орж байж байгаад би гараад явчихсан юм. Би Удвалыг цохиж зодоогүй. Хэл амаар доромжилсон нь үнэн. Удвал бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 2014 онд танилцаж хамт амьдрах болсон. Би өмнө нь Удвалыг цохиж зодож байсан. Би архи уухаараа агсам тавиад зодчихдог юм гэх мэдүүлэг /хх-ийн 26, 67 тал/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

-аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 34, 98 тал/,

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 57 тал/,

-гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 93-97 тал/,

-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 29-30/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1541, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэвэр, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 490 дүгээр шийтгэвэр, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1849 дүгээр шийтгэвэр /хх-ийн 31-33, 90-92 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс О.Эы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 83-84 тал/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-104 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Э нь хамтран амьдрагч Д.Удвалтай байнга хэрцгий харьцаж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан.

 “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч О.Э нь тусдаа амьдарч байгаа ч хохирогч Д.Удвалын сэтгэл санаанд дарамт учруулан агсам тавьж хэл амаар доромжлох, бие махбодод халдсан буюу цохиж зодсон, агсам тавьсан, сэтгэл санааны зовиур, шаналал байнга бий болгож, айдас түгшүүртэй байлгасан үйлдэл, эс үйлдэхүйг олгоно.

 

Иймд шүүгдэгч О.Эы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга хэрцгий харьцаж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан эд материалын хохиролгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс баримтаар хохирол нэхэмжлээгүй байх тул О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Эы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Эы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон