Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1585

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 2019        10          17                                  2019/ШЦТ/1585    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Ариунаа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэзэгт овогт Сэр-Одын С.Сд холбогдох эрүүгийн 1906 05324 2100 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.С.    

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харилцааны улмаас Н.Алтанцоожийг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 05324 2100 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Н.Алтанцоожийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Зоригт бид хоёр караокед ороод хүн тус бүр 3 ширхэг Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво уусан. Тэгтэл хажуу талын ширээнд сууж байсан 3 залуу бид хоёр руу муухай хараад байсан. Тэгээд Зоригт бид хоёр 3 шил пивоноос хэтрэлгүй харьж амарцгаая гэж ярьсан болохоор пиво уучихаад караокенаас гараад явсан. Гараад явж байтал араас нөгөө гурван залуу ирээд хэрүүл өдөөд муудалцсан бөгөөд нэг залуу нь Зоригттой үлдээд нөгөө залуу нь намайг татаад тунель дээр байх түцний ойролцоо авч ирснээ шууд нүүр рүү цохиод газар унагаасан. Газар унасан байхад нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгж байхад Зоригт ирээд салгасан ба цагдаа нар ч хүрээд ирсэн. Тэр залуутай юунаас болж маргалдсанаа санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Гэрч С.Самандын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгаас найз Нэмэхбаяр, Отгонбаяр нар ирсэн. Тэгээд бид гурав уулзалдаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг караокед орсон. Нэрийг нь сайн санахгүй байна. Караокед байхад 2 хүнтэй маргасан юм шиг байсан. Тухайн үед архи их уусан байсан болохоор согтуу байсан. Гадаа тамхи татаад зогсож байсан. Өөр зүйл санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Гэрч Б.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Эмээлт зах дээр махны үйлдвэр дээр шулааны ажил хийж байгаад тарсан. Тухайн үед хамт ажиллаж байсан Алтанцоожийн хамт Сансар орж караокед суухаар болоод тунелын дээр байрлах жижигхэн нийтийн караокед орж суусан. Сууж байх хугацаанд хажуу талын ширээнд сууж байсан 3 залуу бид хоёр луу муухай харж, хэрүүл өдөөд байхаар нь  Алтанцоож  бид хоёр явахаар болоод гарсан. Гараад явж байтал араас нөгөө 3 залуу дагаж гарч ирээд бид хоёр дээр ирээд хэрүүлийн чанартай юм яриад байсан. Би тэр залуучуудад хандан “зүгээр байцгаа, бид хоёр ингээд явчихна” гэж хэлэхэд Алтанцоожийг хоёр залуу нь дагуулаад явсан. Надтай нэг залуу нь үлдээд “боль” гэж хэлээд байж байхад Алтанцоож нэг түцний дэргэд нэг залуу нь цохиж газар унагаасан залуу дахин нүүр лүү нь өшиглөж харагдсан. Би шууд тэд нар дээр очиж холдуулсан ба энэ мөчид цагдаагийн эргүүлийн машин ирж таараад Алтанцоож болон түүнийг цохисон танихгүй залуугийн хамт аваад явсан. Надтай үлдсэн танихгүй залууд хандан “Танай найз ингэж цохиогүй байсан бол цагдаа сэргийлэх гэж явахгүй” хэн хэн нь гэртээ хариад амрах байсан” гэж хэлээд салаад би шууд гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 10705 дугаартай:

Н.Алтанцоожийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний сулрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч С.С мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 09 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгаас найз болох Нэмэхбаяр, Отгонбаяр нар нь ирсэн. Бид гурав уулзалдаагүй уулзахаар болоод Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед орсон. Караокены нэрийг нь санахгүй байна, ямарчил гэсэн тунелын дээд талд байсан. Уг караокед ойролцоогоор 2-3 цаг суусан, яг хэдэн шил пиво уусангаа мэдэхгүй байна. Караокед сууж байгаад бид нарын нөгөө талд 2 залуу сууж байсан бөгөөд тэр хоёр залуутай маргалдсан. Тэр хоёр залууг караокенаас гараад явахаар нь  араас нь очоод нэг залуутай маргалдсан. Би тэр залуутай муудалцаж байгаад нүүр лүү нь  баруун гараа нэг удаа цохисон. Тэр залуу доош тонгойх үед нь нүүр лүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.  Тэгтэл тэр залуу газар хэвтээд өгсөн. Хамарнаас нь цус гарсан харагдсан. Цагдаа нар гарч ирээд намайг дагуулаад хэлтэс рүү яваад, эрүүлжүүлэх байранд хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 тал/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан гэх баримт, /хх 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.С иргэн Н.Алтанцоожийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон