Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1562

 

 

 

 

 

 

 

 

  2019         10          10                                   2019/ШЦТ/1562   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

Өсвөр насны шүүгдэгч Т.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Адилбиш, тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 1906 04893 1995 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т.Б.    

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.Б нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүмүүс барьж авч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд подволд хорьж, зодсон гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт  холбогджээ.                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Т.Б нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй гэрч Э.Номин-Одын мөрдөн байцаалтад өгсөн:

Т.Быг би таниж мэднэ. Т.Б бид хоёр 27 дугаар дунд сургуулийн нэг ангид 8 жил хамт сурсан. Тэгээд 2018 онд би тус сургуулиас гарч Домбоскид орж суралцсан. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэртээ л байсан гэж бодож байна. Би Баттулгыг танихгүй. Насанбуян бид хоёр хуучин 27 дугаар сургуульд хамт сурдаг байсан. Одоо ч нэг сургуульд хамт сурч байгаа. Насанбуян бид 2 найз нөхдийн холбоотой. Би Насанбуянтай хамгийн сүүлд хичээл амрах үеэр буюу 6 дугаар сарын дундуур уулзсан. Тэрнээс хойш би Дарханд байдаг өвөөгийн гэр рүү яваад наадмын үеэр Улаанбаатар хотод ирсэн. Би Дарханаас ирсэнээсээ хойш Насанбуянтай уулзаагүй. Зөвхөн бид хоёр чатаар л харилцдаг байсан. Т.Бтай хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сарын эхээр л уулзсан. Түүнээс хойш огт уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Насанбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Т.Быг би таниж мэднэ. Т.Б бид хоёр 27 дугаар дунд сургуулийн нэг ангид 4 жил хамт сурсан. Тэгээд 2018 онд би тус сургуулиас гарч Домбоскид орж суралцсан. Би 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдрүүдэд шөнийн захын хажуу талын гутлын лангуун дээр ажиллаж байсан. Би ажил дээрээ ганцаараа байдаг. Өөр худалдагч байхгүй. Намайг хариуцаж ажилладаг ажил олгогч намайг ажил дээрээ байсныг мэдэж байгаа. Би орой ажлаасаа буухдаа ажил олгогчдоо тухайн өдрийн орлого мөнгөө тооцоод буудаг. Би ажлаа тараад гэртээ 23 цаг гээд очдог байсан. Би Баттулгыг танихгүй. Номин-Од бид хоёр хуучин 27 дугаар сургуульд хамт сурдаг байсан. Одоо ч нэг сургуульд хамт сурч байгаа. Би Номин-Одтой хамгийн сүүлд хичээл амрахын үеэр буюу 6 дугаар сарын дундуур уулзсан. Тэрнээс хойш би Өмнөговь аймгийн Даланзадгадад амьдардаг эмээ Ж.Ганцэцэгийн гэр рүү яваад 2019 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдийн хавьцаа Улаанбаатар хотод ирсэн. Би хөдөөнөөс ирсэнээсээ хойш Номин-Одтой чатаар л харилцдаг байсан. Би Т.Бтай хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын эхээр л уулзсан. Түүнээс хойш огт уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

 

Гэрч Э.Оюунтүлхүүрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Т.Б манай гэрт 17:00 цагийн орчим ирсэн. Тэгээд Т.Б, Сүхээ, Ээгийн, Төөгийн, Тамираа, Борхүү манай нөхөр бид хэд Улаанбаатар паласын хажуу талын бууддаг фентбүүль гэх тоглоомын газар очиж тоглосон. Тэр тоглоомыг 8 хүн 2 багт хуваагдаж бие биенийгээ бөөрөнхий резинен бөмбөгөөр буудаж тоглодог тоглоом байгаа юм. Нэг хүний 20000 төгрөгөөр уг тоглоомыг тоглодог юм. Бид нар тэнд тоглож байгаад 24:00 цагий орчим тэндээс гарч шөлөндөө орж хоол идэцгээсэн. Т.Бын дансанд 40.000 орчим төгрөг байсан. Сүхээгийн ааваас Т.Бын данс руу мөнгө ирсэн байсан. Тэгээд Ботаникт байдаг манай ээж аавын гэрээс бид нар манай хүүхдийг очиж аваад, тэндээсээ гараад Төөгий, Сүхээ, Т.Б, нар манай нөхөр бид хоёртой хамт манай гэр рүү явцгаасан. Манай гэрт очоод Сүхээ Төөгий хоёр Сүхээгийн гэр рүү орж унтахаар явсан. Харин Т.Б манай гэрт унтсан. Би Т.Быг гэрийнхэндээ хэлсэн үү гэж асуухад, би гэрийнхэндээ хэлчихсэн гэж надад хэлсэн. Мөн намайг манай ажлын Дууяа эгч болж манай ээжтэй утсаар яриад өгөөч гэж намайг ээжтэйгээ би ажлынх нь газрын Дууяа эгч байна, захирлууд ирэхгүй Бямбалдуламын цалин мөнгийг өгөөгүй байна. Маргааш захирлууд ирж цалин мөнгийг нь өгнө. Өнөөдөртөө Т.Быг манай гэрт хонуулчихаач гэж яриулсан. Тэгснээ Т.Б надаас гар утсааа аваад ээжтэйгээ би Дууяа эгчийн гэрт хонолоо энэ тэр гээд яриад байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 09:00 цагийн үед би сэртэл Т.Б босоод гараад явсан байсан. Би Т.Быг гэр рүүгээ явчихлаа гэж бодтол Т.Б манай хажуу талын хашаанд амьдардаг найз залуу болох Сүхээгийнхээ гэр рүү орсон байсан. Тэгээд тэр өдөржингөө Т.Б Сүхээгийн гэр манай гэр хоёрын дунд орж гарч явж өнжиж байгаад орой нь мөн л манай гэрт орж унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 11:00 цаг өнгөрч байхад Т.Б манай гэрээс ганцаараа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

 

Гэрч Б.Адилбишийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг дөхөж байхад манай охин Т.Б гэртээ орж ирсэн. Гэртээ 2 хоног ирж хоноогүй байсан. Охин гэрт орж ирэхдээ уйлчихсан орж ирэхээр нь яасан гэж асуугаад бие хааг нь үзэхэд нь хоёр гарны булчингаар хөхрөлтэй, зүүн хөлөндөө бас хөхөрчихсөн байсан. Охин надад юу болсон талаар хэлэхгүй зөндөө удсан. Яасан ийсэн гэж дахин, дахин асуухад Номио, Насанбуян хоёр намайг хоёр бандитай нийлээд подволд 2 хоног хорьж, хоёр гар руу цохисон гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа шалгаад Номио, Насанбуян гэх хоёр хүүхдийг олоод уулзахад Номио, Насанбуян хоёр зодоогүй, Номио, Насанбуян хоёртой жил гаран уулзаагүй болж таарсан. Охин Т.Баас дахин тодруулан асуухад найзуудтайгаа Хужирбуланд айлд 2 хоносон, фентбол буюу резинен буугаар буудаж тоглодог газар найзуудтайгаа тоглосон, цээж хэсгээрээ хамгаалалтын хувцас өмссөн байсан бөгөөд гар болон гуя хэсгээрээ хамгаалалт зүүгээгүй болхоор резинен бууны суманд оногдож хөхөрсөн байсан гэж сүүлд үнэнээ хэлсэн. Яагаад худлаа хэлсэн талаар асуухад гэртээ ирж хоноогүй болохоор айсандаа худлаа ярьсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 тал/,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ 13 цаг өнгөрч байхад ганцаараа гараад Баянзүрх дүүргийн эмнэлэгт хамаатны эгчийгээ эргэчихээд тэнд байж байгаад 15 цаг өнгөрч байхад дүүргийн автобусны буудлаас автобусанд суугаад гэр рүүгээ харих гээд явж байхад манай найз Сүхээ яриад Хужирбуланд хүрээд ир тосоод авъя, орой фентбол тоглоё гэсэн. Тэгээд би Хужирбуланд явж очсон. Орой 22 цагийн үед Улаанбаатар плассын хажууд байдаг UB фентбол гэдэг нэртэй газар орж 2 цаг тоглосон. Тэнд цээж, өвдөг, толгой хэсгээрээ хамгаалалтын хувцас өмссөн, бусад хэсгээрээ хамгаалатын хувцас өмсөөгүй. Хамгаалалтын хувцас өмсөөгүй хэсэг буюу хоёр гарны булчин, зүүн хөлний гуя хэсэгт резинэн бууны суманд оногдож хөхөрсөн. Тэнд тоглочихоод буцаад Хужирбуланд Сүхээ, Оюука эгч, нөхөр нь, Сүхээгийн найз нартай ирсэн. Би Оюука эгчийн гэрт тухайн өдрөө хоносон. 8 дугаар сарын 20-ны өдөр бас Оюука эгчийн гэрт хоносон. Гэртээ харилгүй 2 хоносон бөгөөд 8 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг орчмын үед гэртээ очсон. Гэртээ орохоос айгаад гэрийн гадаа хэсэг зогсож байгаад гэр рүү уйлаад орсон. Хэсэг уйлж юм ярихгүй байж байгаад нүүр гараа угаагаад гутлаа тайлаад ор руу очоод гадуур хувцасаа тайлахад миний биеийн булчин хэсэг хөхөрчихсөн байсан болхоор ээж тэрийг хараад яасан талаар асуухад айсандаа Номин-Од, Насанбуян нар намайг подволд хорьж зодсон гэж худлаа хэлсэн. Тэгсэн чинь ээж цагдаа дуудчихсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд ээжид худлаа ярьсанаараа цагдаа нарт худлаа мэдүүлэг өгч худлаа ярьсан. 2 хоног гэртээ ирж хоноогүй, гадуур хоносон болохоор айсандаа ээжид худлаа хэлсэн чинь ээж цагдаад хэлчихсэн, би Номин-Од, Насанбуян нартай 1 жил гаран уулзаагүй. Ээжид худлаа хэлэх үед Номин-Од, Насанбуян гэдэг нэр ороод ирхээр нь тэр хоёрыг гээд хэлчихсэн юм. Номин-Од, Насанбуян нартай нэг ангид сурч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 68 тал/,

 

-Т.Бын биед үүссэн гэмтлийг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 тал/,

-шинжээчийн дүгнэлт болон түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Т.Бын эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78 тал/, хорооны тодорхойлолт /хх-ийн 89 тал/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 69 тал/, зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Бямдулам нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл таних хүмүүс барьж авч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд подволд хорьж, зодсон гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн өсвөр насны гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, өсвөр насны шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба өсвөр насны шүүгдэгч Т.Б нь худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Бын дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгчид үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон