| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07213/и |
| Дугаар | 102/ШШ2016/05417 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2016/05417
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн Атакын Мөнхжаргалд холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 23600 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-ны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9055 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4525 төгрөгийг, хариуцагч А.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.