| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/06241/И |
| Дугаар | 210/МА2026/00061 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2026/00061
20 01 05 210/МА20/00061
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/ШШ2025/07798 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* холбогдох,
20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “******* захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. “” ХХК болон иргэн нарын хооронд байгуулагдсан , , тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний барьцаанд буюу 120,000,000 төгрөгийн барьцаа болгох зорилгоор манай компани өөрийн хөрөнгөөр барьсан ******* дүүрэг, 20 дугаар хороо, //, 23 дугаар хэсэг гудамж, тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий хувийн сууцыг дүр үзүүлэн хэлцэл хийж, иргэн гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгсөн.
1.2. Нэхэмжлэгчээс тухайн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн, өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хувийн сууцаа гээс буцаан гаргуулахаар шаардаж байгаа боловч тус хөрөнгийг биет байдлаар буцаан гаргаж өгөх боломжгүй буюу тус орон сууцны өмчлөх эрх нь гуравдагч этгээдэд шилжсэн нөхцөл байдалтай байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
1.3. Иймд “*******” ХХК-аас иргэн ******* Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж, өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 500,000,000 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бизнесийн хамтрагч нь “” ХХК-тай 20 оны 07 дугаар сарын -ны өдөр , , тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 20 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тоот Худалдах худалдан авах гэрээ буюу нийт 820,000,000 гаруй төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “” ХХК нь 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийт гэрээний дүнгийн 56 орчим хувийг барилга угсралтын арматураар төлөх үүрэгтэй байсан боловч 20 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 5,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй.
2.2. Гэрээний дагуу төлбөрөө төлөх буюу арматур нийлүүлэхийг шаардах үед “” ХХК нь удахгүй их хэмжээний санхүүжилт орж ирнэ, тэр орж ирэхээр танай төлбөрийг бэлэн мөнгөөр гэрээний дагуу төлөх болно. Тэр хүртэл ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авч дээр дурдсан гэрээний төлбөрөөс авсан зээлийн дүнгээр хэсэгчилсэн төлбөр төлж, зээлийн буцаан төлөлтийг “” ХХК нь бүрэн хариуцан төлж барагдуулах санал гаргасан.
2.3. Тухайн үед ковид- буюу корона вирусийн улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийн дотор сантехник, цахилгаан, хаалга, шал, ариун цэврийн өрөөний тоноглол зэрэг дотоод засал хийгдээгүй бүрэн дуусаагүй барилга, хувийн орон сууц боловч өөрийн өмчлөлийн газаргүй гэсэн шалтгаанаас болоод 100,000,000 төгрөгөөс дээш зээл олгох байгууллага олдохгүй байсан учраас бид хоёрт өндөр зээл гаргуулж авах санал гаргасан.
2.4. Зээлийн хэмжээгээр гэрээний төлбөрөөс хасалт хийх, тухайн зээлийн эргэн төлөлт, зээлээс үүсэж болох бүх эрсдэлийг “” ХХК хариуцна гэснээр миний бие ******* дүүрэгт байрлах таун хаусыг барьцаалан зээл авсан. Зээл авснаас хойш баталгааны гэрээний дагуу нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүйгээс тухайн байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хураалгасан.
2.5. Үүний дараа тухайн таун хаусыг нэр дээрээ шилжүүлэн авсан нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулсан тухай “” ХХК, “*******” ХХК-д тус тус холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээс иргэн т ******* тоот амины орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөлийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч “*******” ХХК болон “” ХХК-д тус тус даалгасан байдаг. миний бие энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмнө нь төстэй шалтгаанаар ******* тоот амины орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж байсныгаа хууль ёсны бус гэж үзэж байсан ч шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Мөн тухайн амины орон сууцыг “” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу авахаар болж байсан бөгөөд миний өмчлөлд шилжүүлэхэд “*******” ХХК-тай захиалгын гэрээ байгуулан авч байсан. Иргэн , “” ХХК болон “*******” ХХК нь хоорондоо ямар гэрээтэй ямар хэлэлцээр хийснийг мэдэхгүй, мэдэх ч үүрэг байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК болон нарын хооронд байгуулагдсан 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай ******* захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч гээс 330,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 0,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,807,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...ажил төрлийн харилцаа холбоотой байдаг "" ХХК-ийн тавьсан хүсэлтийн дагуу тай байгуулсан гэрээнийх нь төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өмчлөлийн эрхийг түр хугацаанд шилжүүлсэн” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн 20 оны 12 дугаар сарын -ний өдрийн 35 дугаар албан бичигт "...таунхаусны захиалагч Санжид овогтой Лхагвасүрэн нь төлбөр тооцоогоо бүрэн дуусгасан тул түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэсэн баримтаар маргаан бүхий хувийн сууц буюу эрхийн улсын бүртгэлийн дугаартай ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Төлбөрийг хариуцагчид төлбөр төлөх үүрэг бүхий "" ХХК, түүний эзэмшигч төлсөн, улмаар таунхаус захиалгын гэрээний захиалагчийн эрхийг ******* шилжүүлсэн, нэхэмжлэгч “*******” ХХК нь үүнийг зөвшөөрсөн үйл баримтууд тогтоогдож байна.
4.2. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, маргаан бүхий ******* төлбөр төлөгдсөн болох нь тогтоогдсон байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж зохигч нарын хооронд байгуулсан Таунхаус захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч гээс 330,000,000 төгрөг гаргуулахаас шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
4.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрт шүүх "Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан, хариуцагч “*******” ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой ямар нэгэн маргаан бүхий асуудал байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт, хүсэлт ирүүлээгүй" гэж дүгнэсэн байна. Тодруулбал, шүүхийн ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр маргаан бүхий ******* өмчлөх эрхийг ******* шилжүүлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн.
4.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг буцаах байтал хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь өмнөх шүүхийн ажиллагаа, шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.
4.5. Хариуцагчийн зүгээс хэрэгт гол ач холбогдол бүхий үйл баримт буюу маргаан бүхий орон сууцны төлбөрийг хариуцагчид төлбөр төлөх үүрэг бүхий “" ХХК төлсөн болохыг нотлох зорилгоор тус компанийн гүйцэтгэх захирал оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүхээс энэ хүнийг олдохгүй байна гээд гэрчээр дуудах хүсэлтээсээ татгалз гэж байгаад хариуцагч надаар татгалзах хүсэлт бичүүлсэн. Хариуцагчийн хувьд жирийн иргэн хууль эрх зүйн мэдлэг, тэр тусмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршлага мэдлэг байхгүй учраас үр дагаврыг нь бүрэн дүүрэн ойлгохгүйгээр хурлын өмнө бичээд өг гэснийг гараар бичээд өгсөн. Гэтэл энэ гэрчийг оролцуулах нь хэргийн шийдэлд нөлөөлөхүйц байсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой байхад гэрчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг хангаж байна гэж үзэж байна.
4.6. Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй. “" ХХК-ийн гаргасан баталгааны дагуу гуравдагч этгээдээс 120,000,000 төгрөгийн зээлийг маргаан бүхий орон сууцыг барьцаалж авсан боловч уг зээлийг “" ХХК-д орон сууц худалдсан өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Хариуцагч гийн хувьд нэг ч төгрөг хэрэглээгүй. Энэ бүх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэдэг тайлбараар буюу хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэж, хариуцагчаас 330,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр болсон гэж үзэж байгаа учраас гомдолтой байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/ШШ2025/07798 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагчийн зүгээс хоёр үндэслэлээр буюу материаллаг хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх үндэслэлээр гомдол гаргасан байна. Эхний үндэслэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбогдуулан гомдол дээр ямар материаллаг хуулийн, ямар зүйл заалтыг буруу хэрэглэсэн, ямар үйл баримтыг буруу дүгнэсэн талаар нэг ч тайлбар, үндэслэл дурдагдаагүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийдвэрийг үндэслэл болгож ярьдаг. Тус хэрэгт хариуцагч нь “*******” ХХК бөгөөд нэхэмжлэгч нь гэх хүн байсан, уг маргаан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардахтай холбоотой маргаан байсан.
5.2. Өөрөөр хэлбэл, болон “" ХХК өмчлөгч биш, манай компани өмчлөгч мөн бөгөөд өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй байна гэх агуулгаар маргасан. Харамсалтай нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ нь байсан учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн байдаг.
5.3. Манай гаргасан нэхэмжлэл нь өөр шаардлагатай, өөр агуулгатай хэрэг бөгөөд үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн таун хаус захиалан бариулах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба үүргийн хэлцэл буюу өмч шилжих болсон үндэслэлийг хүчингүй болгуулах агуулгаар маргаж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус таун хаус нь гуравдагч, дөрөвдөгч этгээдийн өмчлөлд шилжсэн учраас Иргэний хуульд тусгагдсан хийсвэрлэх зарчмын дагуу гуравдагч этгээдүүд шударгаар өмчлөгч болсон байх магадлалтай учраас эд зүйлээр нь буцаан шаардах боломжгүй тул үнийн дүнг гаргуулахыг шаардах ёстой гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан.
5.4. Хариуцагч нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас 4 м.кв таун хаусыг худалдан авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Гагцхүү “" ХХК болон , нарын хооронд байгуулагдсан 20 оны , , тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан ба орж ирсэн зээлийн мөнгийг авах агуулгатай байсан. үүнийг хүлээн зөвшөөрдөг.
5.5. “" ХХК нь болон д тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлөх ёстой байсан. Бусдын өмчлөлийн орон сууц буюу таун хаусыг барьцаанд тавьж, үүнээс орж ирсэн мөнгийг үүргийн гүйцэтгэл болгож ******* шилжүүлсэн үйл баримтууд байдаг. “" ХХК зээлийн мөнгийг нь төлнө гэх агуулгатай байсан. , “*******” ХХК-ийн захирал болон “" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хоорондоо танилууд бөгөөд бизнесийн хамтрагчид байсан. ******* захиалан байгуулах гэрээний хэлбэрийн шаардлагыг нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт явуулсны үндсэн дээр таун хаусын өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан. тухайн таун хаусыг барьцаалж 120,000,000 төгрөгийн зээл өгсөн байдаг. “" ХХК-ийн зүгээс баталгаа гаргасан боловч тус зээлийг эргэн төлж чадаагүй. нь той шүүхийн эвлэрүүлэн зуучлалд очиж эвлэрлийн гэрээ байгуулан эд хөрөнгөө шилжүүлж өгсөн байдаг. Маргаж байгаа гол асуудал нь “*******” ХХК-аас ******* шилжүүлсэн гэрээг бид хүчин төгөлдөр бусд тооцуулах юм.
5.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж хариуцагч тал маргасан. Гэрч оролцуулах хүсэлт гаргаж, үүний дагуу шүүгчийн захирамж гарсан боловч захирамжийн биелэлт хангагдаагүй гэх агуулгыг дурдсан. Уг хэрэг 2025 оны 09 дүгээр сарын -ны өдөр үүссэн ба 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын -ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдаан 6-7 удаа хойшилсон. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн 167 дахь талд авагдсан. Тус тэмдэглэлээс харвал, надаас нэхэмжилж байгаа байгаа энэ байр “" ХХК-тай хийсэн гэрээг болон нар гэрчилнэ, харин аас татгалзаж байна гэж хариуцагч хэлсэн нь бичигдсэн.
Өөрөөр хэлбэл, болон нараар ямар үйл баримтыг гэрчлүүлэх гэж байгаа вэ гэж асуухад гэрчлүүлэх гэж байгаа үйл баримт нь адилхан гэх агуулгаар тайлбарласан. Тодруулбал, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй асуудал байхгүй. Гэрчлүүлэх гэж байгаа үйл баримт нэг учраас аас татгалзаж байна гэх агуулгыг хариуцагч хэлсэн нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Үүгээр давж заалдах гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй болох нь нотлогдож байна.
5.7. Мөн хариуцагч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох байсан ч шүүх энэ эрхээр нь хангаагүй гэж маргасан. Анхан шатны шүүхээс хариуцагчид уг эрхийг нь олгож шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Өөрөөр хэлбэл, мэтгэлцэх боломж олгоогүй, процессын журам зөрчсөн зүйл нэг ч байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “******* захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. “” ХХК, нарын хооронд:
- 20 оны 07 дугаар сарын -ны өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Баянгол дүүрэг, , , , , , тоотод байрлах гурван орон сууцыг 20 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэн өгөх, харин худалдан авагч “” ХХК нь Монгол Улсын эрх бүхий холбогдох байгууллагаар баталгаажсан стандартын тохирлын гэрчилгээ бүхий 200 тн арматур төмрийг 20 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор, тн арматур төмрийг 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр /хх-24-25/,
- 20 оны 07 дугаар сарын -ны өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Баянгол дүүрэг, , , , 38Б байрны 1, 6 тоотод байрлах хоёр орон сууцыг 20 оны 07 дугаар сарын -ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэн өгөх, харин худалдан авагч “” ХХК нь Монгол Улсын эрх бүхий холбогдох байгууллагаар баталгаажсан стандартын тохирлын гэрчилгээ бүхий 134. тн арматур төмрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр /хх--/,
- 20 оны 07 дугаар сарын -ны өдөр дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Баянгол дүүрэг, , , , 38Б байрны 15, 16 тоотод байрлах хоёр орон сууцыг 20 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэн өгөх, харин худалдан авагч “” ХХК нь Монгол Улсын эрх бүхий холбогдох байгууллагаар баталгаажсан стандартын тохирлын гэрчилгээ бүхий 47.08 тн арматур төмрийг 20 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, тн арматур төмрийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэхээр /хх-28-29/ тус тус харилцан тохиролцсон.
3.2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч тэй 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* дугаартай “******* захиалан бариулах тухай гэрээ” байгуулж, ******* дүүрэг, 20 дугаар хороо, гүнжийн амын нутаг дэвсгэрт барьж буй 30 айлын хувийн сууцнаас ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 500,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-87-91/
3.3. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь 20 оны 12 дугаар сарын -ний өдрийн 35 дугаар албан бичгээр ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах ******* м.кв талбай бүхий хувийн сууцыг хариуцагч гийн өмчлөлд бүртгэх тухай хүсэлтийг гаргаж, улмаар хариуцагч нь дээрх ******* өмчлөгч болжээ. /хх-98/
3.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрээр Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй “*******” ХХК болон “” ХХК-д тус тус холбогдох иргэний хэрэгт ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202041300 дугаарт бүртгэлтэй, ******* м.кв талбай бүхий хувийн сууцыг Ц.Ганзоригийн өмчлөлд хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх-139-141/
3.4.1. Дээрх шийдвэрт дурдсан “*******” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарт “Тус компани нь иргэн д 9 байрыг 3,210,000,000 төгрөгөөр худалдсан боловч үнийг төлөөгүй байгаа. Маргаан бүхий ******* тоот амины орон сууцыг 330,000,000 төгрөгт тооцон худалдсан. гийн хүсэлтээр тус амины орон сууцнуудын гэрчилгээг өөр, өөр хүмүүсийн нэр дээр гаргаж өгсөн бөгөөд ******* тоот амины орон сууцыг ******* шилжүүлсэн. Гэтэл нь иргэн той байгуулсан зээлийн гэрээний үүрэгт уг орон сууцыг түүнд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед дотор засалгүй байсан тул 330,000,000 төгрөгөөр үнэлэгдэж шилжсэн ба одоо дотор засал бүрэн дууссан тул 750,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна” гэж,
3.4.2. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар бизнесийн хамтрагч болон найз нөхдийн холбоо хамааралтай хүмүүс байх. Нэр бүхий хотхоны таун хауснуудаас тодорхой тооны хаусыг худалдаж авъя гэх яриа хэлцэл аман байдлаар хийгдсэн. Бичгээр гэрээ байгуулагдсан зүйл байхгүй. Тэнд баригдсан хэдэн хаусаас “” ХХК авах санаа, зорилготой байсан” гэж, мөн хариуцагч нь ““” ХХК болон бидний хооронд хийгдсэн гэрээний өглөг авлагад тооцуулж “*******” ХХК-иас “” ХХК-д олон байр өгсөн. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал надад “Манай байрнаас ав. Наад байрнаасаа өр төлбөрөө төл” гэж хэлээд тухайн нэг байрыг шилжүүлж өгсөн юм” гэж тус тус тайлбарлаж байна. /хх-168-3, 207-208, 210-211 тал/
Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-иас д 9 ширхэг орон сууцыг 3,210,000,000 төгрөгт өгөхөөр тохирсон, мөн зохигч нар г “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэх талаар тус тус маргаагүй.
4. Хэдийгээр нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч ******* 20 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар гэрээ байгуулсан гэх боловч нэхэмжлэгч тус компани д өгөхөөр тохирсон 9 ширхэг орон сууцнаас тухайн хувийн сууцыг “” ХХК-ийн хүсэлтээр хариуцагчид шилжүүлсэн байна.
Тодруулбал, энэхүү магадлалын 3.1-д дурдсанаар “” ХХК нь тай байгуулсан гэрээгээр 7 ширхэг орон сууцыг авсан гэх боловч эдгээр гэрээнд заасан арматур төмрийг нийлүүлээгүй тул “*******” ХХК-аас авах хувийн сууцыг ******* шилжүүлэхийг зөвшөөрч, улмаар зохигчийн хооронд хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. /хх-98/
5. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, мөн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заасан.
“*******” ХХК-ийн д шилжүүлэх 9 ширхэг хувийн сууцнаас нэгийг нь ийнхүү “” ХХК-ийн хүсэлтээр ******* шилжүүлэн өгсөн учир үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзнэ. Энэхүү хувийн сууцыг болон “” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт тооцсон тул мөнгө төлөх үүрэг хүлээхгүй.
6. Хэрэгт авагдсан баримтаар нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “” ХХК-д хариуцагч гийн нэр дээр шилжсэн маргааны зүйл болох тус үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалуулан зээл авах, тийнхүү авсан зээл, зээлийн хүү, алданги болон бусад зардлыг төлөх баталгаа гаргаж өгөх тухай хүсэлт гаргажээ. /хх-136/
Уг хүсэлтийг үндэслэн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тоот тогтоолоор хариуцагч гийн бусдаас 6 хувийн хүүтэй авах зээл, зээлийн хүү, алдангийг батлан даах шийдвэр гаргаж, улмаар тус компани 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталгаа гаргажээ. /хх-16-/
Тодруулбал, “” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тэй баталгааны гэрээ байгуулж, энэхүү магадлалын 3.1-д дурдсан д өгөх үүрэг биелэгдээгүй байгаа болохыг баталгаажуулж, тухайн үүргээс гийн нэр дээр шилжүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан зээл авахад үндсэн зээл, зээлийн хүү, алданги зэрэгтэй холбоотой зардлыг батлан дааж төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
7. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр той зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулжээ. /хх-11-14/
Гэвч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3/ШЗ2020/14162 дугаар захирамжаар т 212,136,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын -ны өдөр төлөх, төлөөгүй тохиолдолд маргаан бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталсан. /хх-108-110/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтаар нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд 212,136,000 төгрөгийг төлөөгүй тул ******* м.кв талбай бүхий тус үл хөдлөх эд хөрөнгийг т зээлийн төлбөрт тооцож шилжүүлсэн, нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Гантөмөрт худалдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-103, 120-121/
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус заасан.
Тодруулбал, зохигчийн хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй, байгуулагдсан боловч хожим дуусгавар болсон, эсхүл хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд гэрээний талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээх бөгөөд хэрэв аль нэг тал тухайн зүйлийг захиран зарцуулсан бол үнийг төлнө.
Хэргийн баримтаар “” ХХК нь тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тус гэрээний төлбөрт “*******” ХХК-аас авах маргаан бүхий хувийн сууцыг тооцож гийн зөвшөөрлөөр ******* шилжүүлсэн, хожим тус хувийн сууцыг бусдад барьцаалуулан зээл авахыг зөвшөөрч, тухайн зээлийг батлан даасан, хэрэв батлан даасан үүргээ биелүүлээгүйгээс зээл төлөгдөөгүй тохиолдолд шилжүүлж өгсөн хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн гэх зэргээс дүгнэвэл хариуцагч // нь авах ёстой авлагадаа энэхүү хувийн сууцыг авсан байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх “*******” ХХК нь буюу “” ХХК-д өглөгтэй, “” ХХК нь //-д өглөгтэй, улмаар нь өөрийн “” ХХК-аас авах авлагадаа тус компанийн “*******” ХХК-аас авах хувийн сууцыг шилжүүлэн авсан харилцааг зөв тогтоогоогүйгээс хариуцагч г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.
9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ”Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тус тус заасан.
Дүр үзүүлсэн хэлцэл нь гэрээ, хэлэлцээр хийсэн мэт ойлголтыг төрүүлэхээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож, харин эрх, үүргийн хувьд холбогдох хүсэл зориггүй байдаг. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “*******” ХХК нь “” ХХК-ийг хүсэлтийг үндэслэн тус компанид өгөх хувийн сууцыг хариуцагч ******* шилжүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлж гэрээний эрх, үүрэг хэрэгжиж дуусгавар болсон байх тул дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
10. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Учир нь,
10.1. Хариуцагч гийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтийг шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2/ШЗ2025/31224 дүгээр захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр “” ХХК-ийн гүйцэтгэх захирал оролцуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус гэрчийн мэдүүлэг авахуулахаас татгалзаж, хүсэлтээ бичгээр өгсөн нь хэргийн 165 дугаар талд авагдсан.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд даргалагчийн “, нар нэг үйл баримтын талаар гэрчлэх юм байна, та гэрч аас татгалзаж болно” гэж асуухад хариуцагч “Тийм. гэрчээр оролцуулахаас татгалзаж байна. Хүсэлтээ бичээд өгье” гэж хариулсан байх ба шүүх хариуцагчийн хүсэлтийг хангасан, тэрээр уг хүсэлтээсээ татгалзсан үйл баримт тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, ... хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан ба шүүх хариуцагчийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг хангасан, харин хожим уг хүсэлтээсээ татгалзсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
10.2. Түүнчлэн хариуцагч “өмгөөлөгч авах эрхийг хангаагүй” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, танилцсан хугацаанаас хойш 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй байсан ба уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.
11. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг буруутай этгээдээс шаардахад энэ магадлал саад болохгүйг үүгээр нэмж дурдана.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/ШШ2025/07798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан хариуцагч ******* холбогдох “20 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай “******* захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн ******* дүүрэг, 20 дугаар хороо, ******* дугаар хэсэг гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбай бүхий ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,807,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА