| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1507/Э |
| Дугаар | 1541 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1541
2019 10 04 2019/ШЦТ/1541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч, шүүгдэгч Ж.Х,
Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Х нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04824 2007 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 696 байрны 43 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ЗК87081139 регистрийн дугаартай, Хүлэгч овогт Төмөрсүхийн Т.Э,
Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын худалдааны эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүрэг 04 дүгээр хороо, Голден парк 2 хотхоны 302 дугаар байрны 162-тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ч385072512 регистрийн дугаартай, Боржигон овогт Жаргалсайханы Ж.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 93 айлын орон сууцны гадна иргэн Ж.Хыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 93 айлын орон сууцны гадна иргэн Т.Тогтохбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Т.Э нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Ж.Хын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би Гурван марал констракшнд борлуулалтын менежер хийдэг бөгөөд 2019-оны 08-р сарын 13-ны өдөр байр үзүүлэх гэж БЗД-ийн 22-р хорооны 93 айлын орон сууцанд очтол, үл таних 2 хүн байрны түлхүүр надаас нэхэхлээр нь та нар ямар учиртай түлхүүр нэхэж байгаа юм гэж асуухад, бид нар танай байранд байр захиалсан юм, захиалсан байрандаа оръё, оруулахгүй гэвэл хаалга үүдийг чинь эвдээд орж чадна шүү гэж хэлхээр нь та нар хэнтэй гэрээ хийсэн юм, гэрээ хийсэн хүнтэйгээ уулзаад асуудлаа шийд, би хэлж мэдэхгүй ээ гэж хэлхэд, чи муу яахлаараа мэддэгүй юм, захиралынхаа суганы үсийг хийж байж гэж хэлээд нэг нь миний нүүр хэсэгт 1 удаа цохихоор нь би зөрүүлэн заамдаж авхад дахиж миний нүүрлүү 1 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь та нарыг бүгдийг чинь, гэр бүлээр чинь цусаар уйлуулна гэж хэлээд надруу дайрч нүүрлүү 2-3 удаа цохихоор нь би гарч зугтааж цагдаа дуудсан. цагдаа дуудсан чинь тэр хоёр зугтаагаад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
Хохирогч Т.Тогтохбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш сургалтаа тарчаад дүү Т.Э рүү залгасан чинь шинэ авах гэж байгаа байран дээрээ байна гэхээр нь би хүүхдээ авах гээд очсон чинь тэр байрыг барьсан компаний ажилчид нь байхгүй байсан. Тэгээд манай дүү намайг хамт байрыг нь үзье гэхээр нь хүлээгээд байж байсан чинь тэр компаний нэг залуу ирээд бид нар хамт нэг хаалга руу очсон чинь тэнд нь байрныхаа түлхүүрийг үлдээгээгүй байна гэж хэлсэн. Тэгсэн байраа үзэх гэж ирсэн хүмүүс уурлацгаагаад тэр залуу өөр нэг компанийхаа хүнтэй би байр үзүүлэхгүй гээд хэрэлдээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс уурлацгааж гараад манай дүү, бэр хоёр болон тэнд байсан хүмүүс ер нь та нар байрыг маань үзүүлчиж болдоггүй юм уу өөр хүмүүст зарчихсан юм уу гэхэд тэнд байсан компаний Хонгороо гэх залуу бид нарт би энэ компаниас гарах гээд тойрохоо зурчихсан байгаа шүү 7 хоногийн дотор та нарыг яавал яана гэхээр нь би тэр залууд хандаж чи энэ хүмүүсийг бод л доо одоо манай дүү нар л гэхэд айлын байр түрээслээд 6 cap байж байна ш дээ түрээслэж байгаа хүмүүс нь бид нарыг байрнаасаа гаргах гээд эд нар түрээсийн мөнгө өгөөд хэцүү байна ш дээ түлхүүр нь байдаггүй бол голыг нь солиод орчихъё л доо гэж хэлээд ардуур нь гарсан чинь тэр залуу миний гэдэс рүү тохойгоороо цохихоор нь би яаж байнаа гээд цээж рүү нь түлхээд бид хоёр заамдалцсан чинь хүмүүс залгасан. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн чинь тэр залуу над руу чи ер нь юу юм намайг цохичих гээд нүүрээ өгөөд дайрч байснаа намайг байрны коридор руу ороод ир гэж дуудаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр хоорондоо хэрүүл хийгээд гадаа зогсож байсан чинь миний хөлнөөс татаж унагаагаад байрны коридор руу оруулах гээд чирсэн. Манай дүү ирээд тэр залууг надаас салгаад намайг яв яв гэхээр нь жоохон байж байгаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
Гэрч О.Саруулын мөрдөн байцаалтанд өгсөн:
Манай нөхөр бид хоёр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар амгалан-1 хотхонд 2017 онд байр захиалсан юм тэрнээс хойш уг барилгын компани нь байр захиалсан иргэдийг байранд оруулахгүй өөр хүмүүст өндөр үнээр зараад байгаа болохоор уг компаний оффисын гадна манай нөхөр болон өөр байр захиалсан хүмүүс бараг өдөр болгон очиж байраа үзэх болон байрандаа орохыг шаардаж байгаа юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би нөхөр болон ахтайгаа байраа үзэх гэж очсон чинь уг компаний эдийн засагч нь байрны түлхүүр борлуулалтын менежер Ж.Хд байгаа ирэхээр нь үзээрэй гэхээр нь бид нар Ж.Хыг хүлээгээд 2 цаг гаран болоод оройны 18 цагийн орчим Ж.Х гэх залуу ирсэнээ түлхүүр байхгүй гээд тэнд байсан хүмүүс бухимдаад маргалдаж эхэлсэн. Тэгээд манай Тогтохбаяр ах та нар яагаад гэрээтэй хүмүүстээ түлхүүрийг нь өгөөд оруулчихгүй байгаа юм гээд араар нь гарсан чинь Ж.Х Тогтохбаяр ахыг тохойлдчхсон чинь тэр хоёр барьцалдаж аваад нэг нэг цохилцсон. Тэгэхээр нь манай нөхөр Т.Э салгасан чинь Ж.Х орж байгаад үзчихье гээд орц руу Ж.Х Тогтохбаярыг чирээд орж байх шиг байсан орцонд юу болсоныг би хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9840 дугаартай:
Ж.Хын биед зүүн гарын долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал, хүзүүнд цус хуралт, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 сарын 19-ний өдрийн 9892 дугаартай:
Т.Тогтохбаярын биед хүзүү, бүсэлхий, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 тал/,
Шүүгдэгч Т.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим би өөрийн төрсөн ах Тогтохбаяр, эхнэр Саруул, 4 настай хүү Өнөбилэг нартай хамт захиалсан байраа үзье гээд хамт очсон. Тэнд очсон чинь манай байрны түлхүүр нь борлуулалт хариуцсан Ж.Х гэх залууд байгаа гээд бид хоёроос өөр бас зөндөө хүмүүс тэр залууг хүлээгээд байж байсан. Тэгээд орой 18-19 цагийн орчим Ж.Х гэх залуу ирэхэд тэнд байсан зөндөө хүмүүс очоод яагаад байранд оруулахгүй үзүүлэхгүй байгаа талаар нь асуусан. Тэгээд би тэр залуугаас байрандаа орж үзье манай байрыг зарчаагүй биз дээ гэсэн чинь тэр залуу надад түлхүүр нь байхгүй гээд хэлсэн манай ах бас ард нь зогсож байгаад тэр залууд та нар яасан хэцүү юм бэ байрыг маань зарчихсан юм уу байраа үзье гэж хэлсэн чинь тэр борлуулагч залуу дахиад надад түлхүүр байхгүй би гадуур явж байгаад ирлээ гээд бид нарын өөдөөс уурлаад ард нь зогсож байсан манай ахыг тохойгоороо гэдэс рүү нь цохиод тэр хоёр шууд нэг нэгнээ заамдаж аваад цохилцоод эхлэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь тэр хоёрын уур нь гарахгүй буцаж нэг нэгэнтэйгээ барьцалдаж аваад байсан. Тэгсэн манай эхнэр больцгоо гэж бас дундуур орж ирээд намайг боль гээд хойшлуулах хооронд тэр борлуулагч залуу манай ахыг чирээд байр руу оруулахаар нь би тэр залууг араас нь тэвэрч байгаад тавиулаад уурандаа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу та хоёр намайг нийлж байгаад зодлоо гээд цагдаад дуудлага өгчөөд оффис руугаа орчоод эргэж байн байн гарч ирээд утсаараа намайг хүн зодчихлоо гээд яриад байсан. Тэгээд цагдаа ирэхгүй 30 гаран минут болохоор нь би тэр залууд чамд түлхүүр байхгүй бол би явлаа гэсэн чинь араас гарч ирээд та нар миний утсыг эвдчихсэн утас төлж өг гэхээр нь чи саяхан утсаараа хүмүүс дуудаад ярьж байсан биз дээ гэж хэлээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Шүүгдэгч Ж.Хын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 30 минутын орчим байр үзүүлэх гээд барилга дээрээ ирсэн чинь түлхүүр байгаагүй учраас хүмүүст байр үзүүлж чадаагүй. Захиалагч Цэрэндулам маргааш нүүж орох тул байрны засвар хийсэн байна уу үзмээр байна гэж ярилцаж байх хооронд захиалагч Саруулын нөхөр би байрандаа ормоор байна чамд түлхүүр байгаа байрандаа орж үзмээр байна гэхээр нь би надад түлхүүр байхгүй манай эдийн засагч Ариунболд үлдээнэ гэсэн үлдээгээгүй байна гэсэн чинь Саруулын нөхөр гэх 30 гаран насны махлаг залуу нь над руу та нар яахлаараа нэг нэгэн рүүгээ худлаа ярьж бид нарыг явуулдаг юм чамд түлхүүр байгаа Ариунболд чинь чамд түлхүүрийг нь үлдээсэн чамтай уулзаад үзээрэй гэсэн шдээ гэхээр нь би тэр хүнд надад түлхүүр үнэхээр байхгүй, байсан бол би одоо үзүүлэхэд асуудал байхгүй гэсэн чинь танай захирал Гүрсоронз чинь бид нарыг 2 жил байранд оруулахгүй зөндөө хүлээлгээд одоо хэдий болтол хүлээлгэх гээд байгаа юм гэхээр нь би тэрийг нь мэдэхгүй манай захирлуудтай ярилц, гэрээ хийсэн хүнтэйгээ уулз би та нарыг ямар нөхцөлтэй гэрээ хийснийг мэдэхгүй гэсэн чинь тэр залуу намайг чи муу захирлынхаа суганы үс биз дээ чи муу яахлаараа мэддэггүй юм бэ хэрвээ маргааш гэхэд оруулахгүй бол хаалгануудын чинь голыг бүгдийг нь эвдээд орно шүү наад хаалганы чинь гол 30.000 төгрөг л байгаа биз. Тэгсэн байхад та нар яадаг юм гэсэн. Тэхээр нь би зөвшөөрлөө аваагүй байж хамаагүй ингэж ярьж болохгүй дараа нь та нар өөрсдөө асуудалд орно шүү гэсэн чинь мөнгөө өгсөн хүмүүс яасан ч яадаг юм чамд ямар хамаатай юм, чи муу суганы үс чамайг цусаар чинь бөөлжүүлж, нүдээр чинь нүглийг чинь гаргана муу луйварчин гэж намайг доромжлохоор нь би чи муу юу гээд хүн доромжлоод байгаа юм чамд би доромжлуулахгүй шүү гэрээ хийсэн хүмүүстээ наадхаа хэл чамд доромжлуулах юм би юу хийсэн юм гэсэн чинь тэр залуугийн ах гэх Тогтохбаяр миний хойгуур явахдаа энэ муу новшыг алаад булаад хаячихъя л даа гэхээр нь би юу гэнээ гээд эргээд харсан чинь тэр залуу юу гэсэн чи яадаг юм гээд над руу дайраад шууд цохиж аваад бид хоёр заамдалцаад би чи хэн юм гэсэн чинь чамд ямар ч хамаагүй би энэ байрны захиалагч биш гэхдээ чамайг яавал ч яадаг юм гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрч түлхээд зүгээр эр хүмүүс шиг үзэлцье гээд барьцалдаж авсан чинь хүмүүс салгасан. Тэгээд хоёр тийшээ салаад байж байсан чинь тэр залуу энэ муу хулгайчийг яасан ч яадаг юм гээд намайг дахиж заамдахаар нь би зөрүүлээд заамдсан чинь Тогтохбаярын дүү гэх Саруул захиалагчын нөхөр миний гарыг тавиулахдаа зүүн гарын долоовор хурууг мушгиж тавиулсан. Тогтохбаяр дахиад намайг өшиглөх гэсэн би хойшлоод хөлнөөс нь татаад тэр залуу тэнцвэр алдаад хажуу тийшээ болохоор нь би бөгс рүү нь өшиглөсөн чинь Саруул гэх захиалагчийн нөхөр нь хажуунаас орж ирээд баруун хавирга хэсэг рүү цохих шиг болоод араас боогоод намайг газар унагаад чирэхээр нь би тавьчих эр хүн шиг зүгээр нэг нэгээрээ үзье гээд боссон чинь хажуунаас хүмүүс больцгоо хэл амаараа ойлголцооч гээд байхаар нь би болъё цагдаа дуудъя гэсэн чинь Саруулын нөхөр гэх залуу нь дууд л даа чи гээд намайг цохисон би манараад гадаа гарч хэсэг зогсож хэрүүл хийж байгаад эргэж ороод цагдаа дуудсанг гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Хавтаст хэргээс Ж.Хын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-43 тал/, Т.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53-54 тал/, хяналтын камерын бичлэг хуулбарлан авсан СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 72 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Х нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
2019 оны 08 дугаар сарын 13-ны Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны, нутаг дэвсгэрт байрлах 93 айлын орон сууцны гадна шүүгдэгч Т.Э нь хохирогч Ж.Хын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Х нь хохирогч Т.Тогтохбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ж.Х, Т.Тогтохбаяр нарт учирсан хохиролыг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан байх ба хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг илэрхийлж мэдүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Э, Ж.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон