| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00498/И |
| Дугаар | 130/ШШ2016/00592 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 130/ШШ2016/00592
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг, хариуцагч
сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас:****, РД:******Т овогт Мн Еын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газар /дарга О.Ж/-т холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл, алдангийн хамт 2125000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Жтай Багийн иргэдийг малжуулах төслийн захиалгыг хэрэгжүүлэх талаар ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан болно. Гэрээний гүйцэтгэх үнэ нь 29980500 төгрөгөөр тохирсон юм. Гэрээний эхлэх хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эхэлж, мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 65 хоногт хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ би тогтоосон хугацаанаас өмнө банкнаас зээл авах замаар гүйцэтгэж дууссан. Захиалагч тал эхний мөнгийг 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 15000000 төгрөгийг түүнээс хойш үлдсэн мөнгийг 2016 он хүртэл цувуулан төлж, нийт одоогийн байдлаар 28400000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн байж төлж өгсөн ба 1580000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Мөн гэрээнд тохиролцсон хугацаа хэтрүүлсний хүү 545100 төгрөг болж байгаа юм. Иймд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас 2125000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Еын шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие шүүхэд Сагсай сумын Засаг даргын Тамгын газраас 2125000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч уг мөнгөө одоо бүрэн гаргуулж авлаа. Сагсай сумын Засаг даргын Тамгын газар нь надаас Хүн амын орлогын албан татвар болох 1480000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэл маань биелэгдсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ талаар ямар нэгэн маргаангүй. Хуульд заасан эрх, үүргээ ойлгосон гэжээ.
Хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Жы шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс иргэн М.Еаас ХХОАТ болох 1480000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газар нь гэрээгээр ажил гүйцэтгэсэн хөлсний үлдэгдэл, алдангийн хамт нийт 2125000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай нэхэмжлэгч М.Еын гаргасан хүсэлт, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Ж нь хүн амын орлогын албан татвар болох 1480000 төгрөгийг нэхэмжлэгч М.Еаас гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтийг тус тус хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48952 төгрөгийн тал нь болох 24476 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 24476 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 24476 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Еад олгож, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газар нь төсвийн байгууллага учир сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд зохигчдын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч М.Еын нэхэмжилсэн 2125000 төгрөгийг төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг, хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газар сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48952 төгрөгийн тал нь болох 24476 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 24476 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс 24476 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Еад олгож, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК