Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1558

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019       10          10                                   2019/ШЦТ/1558

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Я.Хонгорзул,

Шүүгдэгч Я.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Мд холбогдох эрүүгийн 1906 03250 1956 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Я.М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114-31 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Я.Хонгорзулд агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.   

                           /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03250 1956 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Я.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Я.Хонгорзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 05 дугаар 27-ны өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 хороо, 114 байрны 31 тоотод төрсөн эгч Я.М согтуугаар агсан тавьж намайг хутгалж алчихаад үхнэ гээд гэр орны хувцас хунар, гартаа таарсан эд зүйлээ авч шидээд ална, зайл пизда, гичий нохой гэх мэтээр хараагаад цагдаа дуудсан чинь мэдчихээд гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Гэрч М.Баяндэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай охин Я.М нь 10 гаруй жил архи ууж байгаа. Одоогоор эрхэлсэн ажилгүй. Гэрээсээ гараад ойр хавийн архи уудаг хүмүүстэй нийлээд архи уучихдаг. Охин маань 2 хүүхэдтэй. Бага нь 13 настай, том нь 19 настай цэргийн алба хаагаад ирсэн залуу байгаа. Я.М архи уучихаад орж ирээд бид нарыг загнаж, та нарт хамаагүй гэдэг. Сүүлийн үед ааш нь эрс өөрчлөгдсөн. Зарим үед хүүхдийнхээ юмнуудыг аваад тамхины мөнгө болгодог байхаа. Гэрээс юм хулгай хийх нь гайгүй. Хүүхдийнхээ эсвэл өөрийнхөө хэрэггүй хувцас хунарыг зардаг. Я.Хонгорзул нь сүүлийн үед догшроод уурладаг, уйлдаг, их маргалддаг болсон. Манай охин бөөрний өвчтэй, хүнд зодуулснаасаа болоод гэмтсэн. Элэгний цероз, уушигний архаг бронхиттой, тамхи их татдаг. Саяхан машинд  мөргүүлээд тохойг нь шалбарсан байсан. Манай охин 10 гаруй жил өдөр болгон архи ууж байна, уухаараа хэрэлдээд маргалддаг. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгдөг. Өдөр болгон архи ууж байгаа нь хэцүү байна гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/,

 

Гэрч Г.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай доод айл буюу 31 тоотод байнга архи уудаг Я.М гэх эмэгтэй ээж, дүү Хонгорзул, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Я.М өдөр болгон архи ууж согтуу байдаг. Заримдаа орцонд согтуу хэвтээд байдаг. Гэртээ ороод орилж хашгираад сав суулга нь тачигнаад хүүхдүүд нь орилж хашгираад, хэрэлдэж маргалдаад байдаг. Уг гэрт зөндөө олон нялх хүүхдүүд байдаг юм шиг байна лээ. Я.М нь дүү Хонгорзулыгаа алнаа гээд орилж хашгирч байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/, 

 

Гэрч О.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 10 сард нялх хүүхэдтэй байхдаа 88157057 гэсэн дугаараас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114 дүгээр байрны 31 тоотод хажуу айлын эгч согтуу агсам тавиад байна гэж дуудлага нэг удаа өгч байсан. Я.М гэх хүнийг таньдаг. Манайхыг анх орж байхад архи их уудаг байсан ба намайг цагдаад дуудлага өгсөний дараа маргааш нь манай эгч энд нялх хүүхэд байгаа архи дарсаа боль, битгий агсам согтуу тавиад бай гэж хэлснээс хойш гайгүй болсон. Ер нь  согтуу ирэхээр нь гэрийнхэн нь гэртээ оруулахгүй гээд хаалгаа тайлж өгдөггүй. Одоо Я.М эгч орилж хашгирах нь багассан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,

 

Гэрч Л.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай өөдөөс харсан 31 тоотын хүмүүсийг танина. Я.М нь  анх ажил төрөл хийдэг ер нь дажгүй амьдарч байсан. Сүүлийн үеэс архи ихээр уудаг болсон. Зарим үед гайгүй заримдаа согтуу харагдах болсон. Я.М согтуу ирээд гэртээ ороод хоорондоо хэрэлдэж маргалддаг ба гэрийнхэн нь хөөгөөд гаргахаар орилж хашгираад байдаг. Би энэ зун зусланд байж байгаад саяхан гэртээ ирсэн. Ч.Я.М нь сүүлийн үеэс архи ихээр уудаг болсон. Дүү Хонгорзул нь түүнийг архи уухаар нь загнадаг юм боловуу хэрэлдэж маргалдаад байдаг гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

-цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 7 тал/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 8 тал/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 601 дүгээр шийтгэвэр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 769 дүгээр шийтгэвэр /хх-ийн 45-51 тал/,

-Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн жагсаалт /хх-ийн 64-66 тал/,

 

Шүүгдэгч Я.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Манай дүү Хонгорзул нь гэрт оруулахгүй, би 1 жил гаруй гадуур явж байсан. Намайг архи уугаад гэрт орохоор хөөгөөд байдаг. Би 9 жил архи ууж байна. Ажил хийе гэхээр хөгшин гээд ажилд авахгүй. Манай нөхөр 2008 онд нас барсан ба түүнээс хойш сэтгэл санаагаар унаад архинд орсон. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, өдөр болгон архи уудаг, архины мөнгө хүнээс гуйгаад архи авч уудаг, байрныхаа Энхээ гэх ахтай гол төлөв архи уудаг. Архи ууж байгаад гэртээ орохоор дүү Хонгорзул архи уулаа гээд хөөж туудаг. Түүнээс болоод би дүүтэйгээ маргалдахад дүү Хонгорзул цагдаад дуудлага өгдөг. Би 2 удаа баривчилгаанд явсан. Яагаад явсан гэхээр дүү Хонгорзул нь намайг архи уугаад байна гэж өргөдөл гаргаж өгсөнөөс болоод 2 удаа баривчилгаанд явсан. Миний архи ууж байгаа үйлдэл буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 20, 60 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Я.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 тал/, хохирогч Я.Хонгорзулын гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 52 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч, худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Я.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Я.М нь төрсөн дүү Я.Хонгорзултай байнга хэрцгий харьцаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг ойр ойр давтамжтайгаар их хэмжээгээр хэрэглэх нь гэр бүлийн бусад оролцогч нарын амар тайван, ая тухтай байдлыг байнга алдагдуулж, хохирогчийн хувьд сэтгэл санааны шаналал зовиурыг үүсгэж байгаа байдал юм.

 

Иймд шүүгдэгч Я.Мгийн гэр бүлийн харилцаатай хүнтэйгээ хэрцгий харьцаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул Я.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, өөрийн амьдрах байрны бусад оршин суугч нарын амьдрах ердийн нөхцлийг байнга алдагдуулдаг байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон