| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/02932/И |
| Дугаар | 207/МА2026/00020 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 207/МА2026/00020
2026 02 12 207/МА2026/00020
******-17 ******-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч Л.******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 312/ШШ2026/00001 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ******-17 ******-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.******д холбогдох,
“Орхон аймаг Баян-Өндөр сум ******байрны ******доод хонгил /подваль/-ыг албадан чөлөөлүүлж, ****** болон түрээсийн төлбөр 5,229,508 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Баян-Өндөр сум, ******р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, Б.Магсаржав, хариуцагч Л.******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******-17 ******-ны нэхэмжлэлийн агуулга:
Л.****** нь ******тоотод оршин суудаг бөгөөд тус байрны ******1 дүгээр подвалыг ашигладаг бөгөөд ******-17 ******-ны зүгээс иргэн Л.******д ашиглалтын гэрээ байгуулан ажиллах санал хүргүүлж, түүний ашиглаж буй ******подвалын ашиглалтын зардлын төлбөрийн өрийг ******ОНӨХК-д төлөх мэдэгдэл, шаардлага зэргийг удаа дараа хүргүүлж байсан боловч үл тоон хэрэгжүүлээгүй болно. Мөн зочид буудлын зориулалтаар ашиглан өмчилдөг орон сууцнуудынхаа сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой төлбөр хураамжаа огт төлөөгүй болно. Иймд ******тоотод оршин суугч Л.******гаас ******албадан чөлөөлүүлж, подваль ашигласны төлбөр болох 3,900,000 төгрөг, ******-ны төлбөр болох 1,329,508.8 төгрөг, нийт 5,229,508.8 төгрөгийг Л.******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Л.******гийн тайлбар, татгалзлын агуулга:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Л.****** миний бие ****** байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны подваль нь хаалга байхгүй байсан учраас ойр тойрны хүмүүс орж хоноглох, бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч өмнөх ******-ны удирдлагатай уг подвальд гарсан засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийлгэж байхаар тохиролцож гэрээ хийсэн байсны дагуу шинээр төмөр хаалга хийж, шугам хоолой, винтель зэрэг солих шаардлагатай зүйлд хөрөнгө гаргаж засварлаж ирсэн. Улмаар уг подвалын хэсэгт байрлах дулаан болон орон сууцны конторын хариуцах хэсгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай тохиолдолд түлхүүрийг буудлын жижүүрт 24 цагаар гаргаж өгөх бэлэн байдалд байлгадгаас биш харин ******-ны нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг бодитоор ашиглаж эзэмшсэн зүйл байхгүй. Гагцхүү түлхүүрийг авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй харин шинэ ******-ны удирдлага тус подвалийг янз бүрийн үйл ажиллагаа явуулах, хүнд түрээслэх маягаар эргэлтэд оруулж ашиглахыг уг орцонд 4 байр эзэмшдэгийн хувьд зөвшөөрөхгүй байх давуу эрх байгаа гэж бодож байна. Миний бие өөрийн оршин сууж буй нийтийн орон сууцны тодорхой хэсгийг оршин суугчийн хувиар сайн дурын үндсэн дээр засварласан болохоос бодитоор эзэмшиж ашигласан зүйл байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй 3,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлд дурдаад буй 3,900,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан талаарх тооцооллыг нэхэмжлэлд тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл огт үндэслэлгүй төлбөрийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 1,329,508.8 төгрөгийг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манайх нийтийн орон сууцны орц гарцыг ашигладаггүй, тусдаа орц гарцаар нэвтэрдэг, ******-с ямар ч үйлчилгээ авдаггүй ба хогны мөнгөө Хот тохижуулахад аж ахуйн нэгжийн хувиар төлдөг. Уг байранд амьдарч буй хугацаанд нэг удаа гэрэл тавьснаас өөр ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй тул өөрийн хөрөнгөөр 1 удаа хөнгөн засвар, 2 дахь удаагаа бүрэн засвар хийлгэж бүх цонхыг вакум цонхоор сольж, кодтой автомат татуургатай хаалга суулгаж, орцыг бүхэлд нь замаскдаж, шохойдож, будуулж засварласан. Эвдрэл гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр хаалганы татуурга, цоож зэргийг сольж засварладаг. Уг засварт гаргасан хөрөнгө ойролцоогоор 5,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан нь ******-ны уг нэхэмжилж буй 1,329,508.8 төгрөгөөс хэд дахин илүү байхад ****** нь уг төлбөрөө хэрхэн яаж тооцоолсон талаарх үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй буюу нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ******-17 ****** нь хэрхэн, хэзээ яаж ямар үндэслэлээр ******-ны төлбөрөө тогтоосон талаарх баримт нь байхгүй байна. Иймд ******-17 ******-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Л.******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлмйн агуулга:
Л.****** миний бие ****** байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны 1 орцонд ойр тойрны хүмүүс орж хоноглох бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч ******-нд энэ талаар хэлж засвар үйлчилгээ хийхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Ийм учраас өөрийн хөрөнгөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Орцонд засвар хийж автомат татуургатай кодтой хаалга суулгуулсан. Хуучин цонхнуудыг вакум цонхоор сольж суулгуулсан. Орцыг бүхэлд нь 2 удаа засвар хийж замаскдаж, шохойдуулж, будуулсан. Орцны хаалганы кодтой цоож, татуурга эвдэрснийг солиулж шинээр суулгуулсан. Доод подвальд бохирын шугам хоолойг шинэчилж солиулсан. Эвдрэлтэй винтелүүдийг шинээр солиулсан. Подваль хаалгагүй байхад нь шинээр төмөр листээр хаалга хийлгэж суулгуулсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хариуцагч ******-17 ****** нь ямар нэгэн төлбөр төлөөгүй. Засварт орсон зардлыг ******-ны төлбөрт тооцож суутгуулахаар өмнөх ******-ны даргатай тохиролцсон. ******-17 ******-ны дарга солигдсоноор надаас ******-ны төлбөр нэхэмжилсэн тул би уг засварын төлбөрийг ******-с шаардаж байгаа болно. Иймд Баян-Өндөр сум, ******р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 147 дугаар зүйлийн 147.1-д, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум ******байрны ******доод хонгил /подволь/-ыг чөлөөлөхийг Л.******д даалгаж, хариуцагч Л.******гаас 349,508 /гурван зуун дөчин есөн мянга таван зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “******-17” ******-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4,880,000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,240,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжпэгч ******-17 ****** нь хариуцагч Л.******гаас Орхон аймгийн Баян- Өндөр сум ******доод хонгил /подвал/ -ийг албадан чөлөөлүүлэх, ******-ны төлбөр болох 5,229,508 төгрөг гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас ******доод хонгил /подвал/-ийг албадан чөлөөлүүлэхийг хүлээн зөвшөөрч харин нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ******-ны төлбөр болох 5,229,508 төгрөг төлүүлэхийг эс зөвшөөрч улмаар ******-17 ******-с Зэст багийн ******2021 онд засвар хийсэн тул засварын ажпын хөлс болох 5,300,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс дээрх иргэний хэргийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Үндсэн нэхэмжпэлийн шаардлагаас ******доод хонгил /подвал/ -ийг чөлөөлөхийг хариуцагч Л.******д даалгаж, ******-ийн төлбөрт 1,329,508 төгрөг болон подвал ашигласны төлбөрт 2,080,000 төгрөг нийт 3,409,508 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас ******хаалга, цонх сольсон гэх 3,060,000 төгрөгийг хангасныг эс зөвшөөрч сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч Л.****** нь Зэст багийн ******байрны 1, 2, 3, 5 тоот орон сууцны ******-ны төлбөр болон орцны доод хонгил ашигласны төлбөрийг 2011 оноос хойш төлөөгүй болно. ******-ны төлбөр болон хонгил ашигласны төлбөрийг төлөхийг олон удаа шаардаж байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч Л.****** нь ******засварыг өөрийн хөрөнгөөр хийсэн гэдэг тул нэхэмжпэгчээс 2023 оны 8-р сараас өмнөх хугацааны ******- ны төлбөрт суутган тооцоолж, уг хугацаанаас хойших төлбөрийг нэгтгэн нэхэмжилсэн болно. ******-17 ****** нь өмчлөгч гишүүдийн cap бүрийн төлбөрийг ******ОНӨХК -ийн цахилгаан, дулаан, цэвэр ус болон бохир татан зайлуулах төлбөрт нэмж тооцуулан оршин суугчдаас хураалгадаг бөгөөд ******ОНӨХК -аас гаргуулсан Зэст багийн ******байрны 1, 2, 3, 5 тоот орон сууцны төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргасан. Уг баримтын ****** -ны төлбөр хэсэгт 0 дүн буюу төлсөн төлбөр байхгүй нь хариуцагч Л.******г ******-ны төлбөр төлдөггүйг гэрчилж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжпэлийн шаардлагыг тодорхойлохдоо уг асуудлыг судлан 2023 оны 8 дугаар сараас өмнөх төлбөрийг хариуцагчийн хийсэн засварын төлбөрт суутган тооцохоор шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжпэлийн шаардлага болох орцны засвартай холбоотой зардлыг 2023 оны 08 дугаар сараас өмнөх хариуцагчийн төлөх ёстой ******-ны төлбөрөөс хасаж үндсэн нэхэмжпэлийн үнийн дүнг тооцож шаардлага гаргасан тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас дахин суутган тооцсоныг эс зөвшөөрч байгаа болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.36 дахь заалтыг үндэслэн Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн2025.12.22 -ны өдрийн 312/ШШ2026/00001 шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,409,508 төгрөгийг хариуцагч Л.******гаас гаргуулан ******-17 ****** -д олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******-17” ****** хариуцагч Л.******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум ******байрны ******доод хонгил /подваль/-ыг албадан чөлөөлүүлж, подваль ашигласны төлбөрийг 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл 26 сараар тооцож 3,900,000 төгрөг, ******орон сууцны ******-ны төлбөрийг мөн хугацаагаар тооцож 1,329,508 төгрөг, нийт 5,229,508 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх1-2х/
Хариуцагч “...миний бие ****** байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны полваль нь хаалга байхгүй байсан учраас ойр тойрны хүмүүс орж хоноглох бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч өмнөх ******-ны удирдлагатай уг подвольд гарсан засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийлгэж байхаар тохиролцсоны дагуу шинээр төмөр хаалга хийж, шугам хоолой, винтель зэрэг солих шаардлагатай зүйлд хөрөнгө гаргаж засварлаж ирсэн бөгөөд зардлыг ******-ны төлбөрт тооцож суутгуулахаар өмнөх ******-ны даргатай тохиролцсон. Мөн манай буудал ******-ны үйлчилгээг авдаггүй, тусдаа хаалгатай, хог, тогны мөнгөө тусдаа төлдөг учраас би ******-ны төлбөрийг төлөхгүй...” гэсэн үндэслэл зааж, марган Баян-Өндөр сум, ******р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч “...хариуцагчийн 2011-2023 оны хооронд төлөөгүй ******-ны төлбөрөөс орцонд хийсэн засварын үнийг хасч тооцон нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан./хх35,39х/
3. Нэхэмжлэгч “******-17” ****** нь хариуцагч Л.******д Орхон аймаг Баян-Өндөр сум ******орцны 70 м.кв талбайтай доод хонгил /подваль/-ыг хөлслүүлэн ашиглуулж байгаа, тэрээр хонгил /подваль/-ыг ашигласан болон ******орон сууцны ******-ны төлбөрийг төлөөгүй, талууд бичгээр гэрээ байгуулаагүй үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан журмын дагуу зөв тогтоосон байна.
4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.
4.1 Хариуцагч нь Орхон аймаг ******тоот орон сууцны ******-ны төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд буюу 2023 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сар хүртэлх 26 сарын төлбөр 1,329,508 төгрөгийг Л.******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д нийцсэн.
5. Шүүх Орхон аймаг Баян-Өндөр сум ******орцны 70 м.кв талбайтай доод хонгил нь тус байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд өмчлөгч бусдын этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж дүгнэж, уг /подваль/ хонгилыг чөлөөлөхийг Л.******д даалгаж шийдвэрлэсэн нь үндэстэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.1.1., Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.-т заасныг зөрчөөгүй.
5.1 Хариуцагч Л.****** “...би подвалын түлхүүрийг яаралтай үед бэлэн байлгах үүднээс хадгалж байснаас бус биетээр эзэмшиж, ашигласан зүйл байхгүй тул подвалын төлбөр төлөх үндэслэлгүй” гэж маргаж байгаа ч тэрээр подвалын хаалгыг түгжиж, түлхүүрийг өөрөө эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул түүнийг подвалыг эзэмшиж, ашиглаж байгаагүй гэж үзэх үндэслэлгүй.
6.Ийнхүү дундын өмчлөлийн эд хөрөнгө болох подвалыг эзэмшиж байсан тул тэрээр түрээсийн төлбөр төлөх нь үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд анхан шатны шүүх “******-17” ******-ны үнэ тарифын дэлгэрэнгүй гэх баримтанд үндэслэн 70 м.кв талбайтай подвалын сарын төлбөрийг 80,000 төгрөгөөр бууруулан тооцож 26 сарын төлбөрт 2,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
7. Хариуцагч Л.****** уг подваль байгаа орцонд засвар үйлчилгээ хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс 1-р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн 3,060,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ “...хариуцагчийн 2011-2023 оны хооронд төлөөгүй ******-ны төлбөрөөс орцонд хийсэн засварын үнийг хасч тооцон нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.
7.1 Гэвч нэхэмжлэгч хариуцагчийн төлөөгүй хэдий хугацааны төлбөр болох хэдэн төгрөгөөс, хичнээн төгрөгийн засварын зардлыг урьдчилан тооцож хассан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл 2011-2023 оны хариуцагчийн төлөх подваль болон ******-ны төлбөр хэдэн төгрөг байсныг тооцоогүй атлаа чухам хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байсан засварын зардлыг хасаж тооцсон гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
7.2 Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцсон анхан шатны шүүхийн тооцооллыг үндэстэй гэж үзэж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 312/ШШ2026/00001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63,910 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА