Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1475

 

  2019         09         23                                       2019/ШЦТ/1475

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А д холбогдох эрүүгийн 1906 04480 1813 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.А , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.А  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 хотхоны 1 дүгээр байрны 36 тоотод иргэн П.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж, цээж болон нуруу хэсэгт өшиглөх, цохих зэргээр зодож, зүүн гарыг хаалганд хавчиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч П.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16-р хороо 72 дугаар хотхоны 1-р байрны 36 тоотыг 3 жил түрээслэж охин Энхжинтэй амьдарч байна. 2019 оны 05 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим гэртээ ганцаараа байхад танил А  ганцаараа “би орох оронгүй болчихлоо, намайг гэртээ түр байлгаач” гэж гуйсан. Би А д ээж дээрээ байгаач гэж хэлэхэд, би ээж лүүгээ ярьсан ба намайг гудамжиндаа гарна уу хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрөвдөөд гал тогооныхоо өрөөг суллаж өгөөд гэрээ хийхгүй амьдарч байсан. А  нь 16 болон 12 настай хоёр охинтойгоо амьдардаг. А  нь хоёр охинтойгоо гэрт бохир амьдраад байсан ба, би удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлэхгүй байсан. 2019 оны   07 дугаар сарын 12-ны өдөр мөн гэрт цэвэрхэн байсангүй гэх шалтгаанаар А тай маргаж надад мөнгө өгнө, чи миний 2 охины бохирлосон эд зүйлийг цэвэрлэж бай гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгэхэд А  намайг коридорт үсдэж аваад гал тогооны өрөө рүү оруулж гэдэс лүү өшиглөхөөр нь би, хөлийг нь барьж байгаад унагаах үед би хаалга онгойлгох гээд бариулнаас нь барих үед зүүн гарын сарвууг хаалганд хавчиж цохиж, зодсон. Би А гаас гуйж одоо намайг зодохоо боль оо би гэрээс нь гарлаа гэхэд намайг үсдэж гаргасан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10-14 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹8580 дүгнэлтэд “1. П.Т ын биед дух, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, цээж, зүүн гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, тохойны зулгаралт, зүүн, баруун шууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэжээ /хэргийн 17 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 33 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.А  нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 хотхоны 1 дүгээр байрны 36 тоотод иргэн П.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж, цээж болон нуруу хэсэгт өшиглөх, цохих зэргээр зодож, зүүн гарыг хаалганд хавчиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч П.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 16-р хороо 72 дугаар хотхоны 1-р байрны 36 тоотыг 3 жил түрээслэж охин Энхжинтэй амьдарч байна. 2019 оны 05 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим гэртээ ганцаараа байхад танил А  нь ганцаараа би орох оронгүй болчихлоо, намайг гэртээ түр байлгаач гэж гуйсан. Би А д ээж дээрээ байгаач гэж хэлэхэд, би ээж лүүгээ ярьсан ба намайг гудамжиндаа гарна уу хамаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрөвдөөд гал тогооныхоо өрөөг суллаж өгөөд гэрээ хийхгүй амьдарч байсан. А  нь 16 болон 12 настай хоёр охинтойгоо амьдардаг. А  нь хоёр охинтойгоо гэрт бохир амьдраад байсан ба, би удаа дараа шаардлага тавьсан боловч шаардлага биелүүлэхгүй байсан. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөн гэрт цэвэрхэн байсангүй гэх шалтгаанаар А тай маргаж надад мөнгө өгнө, чи миний 2 охины бохирлосон эд зүйлийг цэвэрлэж бай гэж хэлэхээр нь бид хоёр маргалдсан. Тэгэхэд А  намайг коридорт үсдэж аваад гал тогооны өрөө рүү оруулж гэдэс лүү өшиглөхөөр нь би, хөлийг нь барьж байгаад унагаах үед би хаалга онгойлгох гээд бариулнаас нь барих үед зүүн гарын сарвууг хаалганд хавчиж цохиж, зодсон. Би А гаас гуйж одоо намайг зодохоо боль оо би гэрээс нь гарлаа гарлаа гэхэд намайг үсдэж гаргасан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 10-14 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн ¹8580 дүгнэлтэд “1. П.Т ын биед дух, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, цээж, зүүн гарын 3-р хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугалга, тохойны зулгаралт, зүүн, баруун шууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэх дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/,

хохирлын баримт /хэргийн 33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.А д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогч П.Т нь хохиролд 463.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчээс хохирол гаргуулаагүй, шүүгдэгч нь 42.000 төгрөг хохирогчид төлсөн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.