Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 1506

 

  2019         09         27                                       2019/ШЦТ/1506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Д.Н , Д.Н , тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шинжээч Ц.Түвшинцэнгэл, Б.Отгонбаатар, Х.Нямцацрал,

шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч А.Батмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А д холбогдох эрүүгийн 1706 02401 1275 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.А, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Н, Д.Н нарт амины орон сууц барьж өгнө гэж гэрээ байгуулан 2017 оны 03 дугаар сарын 30-наас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 85.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан боловч амины орон сууцыг гүйцэт барилгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 42.033.075 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: zБи 2007-2017 он хүртэл дүнзэн байшин барьж байсан. 2017 онд Дүнз хаус гэх компанийг байгуулаад захиалгаа авсан. Анхын захиалагч болох Д.Н болон Наранчимэг нартай гэрээ байгуулсан. Метр кв-ыг нь 680.000 төгрөгөөр тохироод 20 м2 хоёр байшин барьж өгөхөөр тохиролцсон. Ингээд гэрээгээ байгуулаад эхний ээлжинд модоо татахаар болоод Хэнтий аймгийн Батширээт сумаас 750 модыг 45 сая төгрөгөөр гурван шалаанзаар зөөж авч ирсэн. Ингээд хоёр хундамыг цутгуулаад дээврийг цавчуулж, мөн ажлын хөлсийг өгсөн. Манай байгууллагын зүгээс гаргасан алдаа бол дүнзээ тооцоолоогүй. 750 ширхэг дүнз нь Наранчимэг эгчийн байшингын торх нь дуусаад Наранбаатар ахын байшинг эхлээд найман үе яваад дууссан. Бидний дунд байгуулсан гэрээ нь 221.000.000 сая төгрөгийн гэрээ байсан. Би 115.000.000 сая төгрөгөнд нь ачааны машин оролцуулна гэж тусгасан юм. Би Д.Н, Д.Н нараас байшин барихын тулд 85 сая төгрөг авсан байсан. Би гэрээнд тусгасан машинаа зарж борлуулж чадахгүйнээ 15 сая төгрөгийг хасуулаад үлдсэн мөнгө авахаар тохиролцож болох уу? гэсэн санал тавьсан. Энэ асуудлаас болж маргалдсан. Тэр машиныг манай байгууллага яагаад зарж чадахгүй байсан бэ гэхээр Чулуун овооны зогсоол дээр зогсоод 2-3 жилийн хугацаанд зарагдахгүй байгаа юм. Засвартай гэх байдлаар зарагдахгүй байсан. Ийм нөхцөл байдал үүсэхээр нь бид 15 сая төгрөгийг хасуулаад үлдсэн мөнгөө аваад гэрээнд өөрчлөлт оруулж болох талаар Д.Н, Д.Н нараас асуусан юм. Энэ асуудлаас болж маргаан үүссэн. Энэ саналын улмаас зөвшилцөлд хүрээгүй учраас ажлаа зогсоосон. Модны үнэлгээг модны зах дээр очоод асуухад хэлээд өгөх байх 22 метрийн диаметртэй пааз татсан дүнзийг нэг ширхэг нь ямар үнэтэй байна гээд асуухад бодит үнэ нь гарч ирэх байх. 15х15 плакны үнэ ч хүрэхгүй гэж 27.000 төгрөгөөр тооцоолсон байсан. Үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэв

Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх гэрээ хийсэн гэрээний хугацаанд бид нар мөнгөө өгсөн. Манай талаас гэрээний дагуу мөнгөө өгцгөөсөн. Хамгийн сүүлд гэрээний дагуу 26.000.000 сая төгрөг өгсөн. Би Г.А тай фэйсбүүк болон мессенжирээр харилцсан баримтууд байна. Би мод авах гээд зөвшөөрөл өгдөг хүнийг хүлээж байна гэж хэлсээр зөндөө удсан. Дараа нь хориотой байна гэж хэлсэн. Нэг сарын дараа би Хэнтийн Дадал, Цэнхэр сумаас мод авахаар боллоо гэж хэлсэн. Энэ хугацаанд бас сураг чимээгүй алга болсон. Тэгээд бид модоо ачиж яваад шаварт суулаа гэж хэлсэн. Хүнд даацтай машиныг шавраас чирж гаргах арга байхгүй байна гэж хэлсэн. Сүүлдээ та нар ирж эндээс модоо аваад байшингаа бариулаарай гэж хэлсэн. Тэгээд бид уулзахад шаварт суусан шаланзтай мод яасан бэ гэхэд байхгүй байсан. Удаан хугацаанд худлаа ярьсан. Бид нар шүүх цагдаад хэлнэ гэж хэлсэн. Бид нар дөчин хэдэн сая төгрөг алдсан  байсан. Би татварын байгууллагад ажилладаг юм. Тэгээд эдний компанийг татвар төлдөг эсэхийг шалгахад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байгууллага байсан. Намайг төрийн албан хаагч байж яагаад хувийн хаус бариулдаг юм бэ гээд Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Манай дүү тухайн мөнгийг гаргасан гэдэг нь тогтоогдсон гэв.

Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Г.А, Очирхүү нартай гэрээ байгуулаад 30-ны өдрөөс эхлэн гэрээний дагуу урьчилгаа мөнгөө шилжүүлж эхэлсэн. Эхний ээлжинд Хэнтий аймгаас мод ирж байна гэж хэлээд байшин барих мод 2017 оны 4 дүгээр сарын дундуур буусан. Мод буугаад заримыг нь өөр газар руу ачаад явсан. 750 ширхэгээр тийм олон ширхэг мод буугаагүй. 4 сарын дундуур хүртэлх хугацаанд ажил боломжийн хэмжээнд явж байсан. 5 сард дахиад мод авах гэсэн юм гэж хэлээд 26.500.000 төгрөгийг авсан. Энэ үеэс эхлэн мод ирээгүй. Мод нь юу болсон бэ гэхээр тийм ч гарал үүслийн бичиг авах гэж байна. Гарал үүслийн бичиг авах гэж байна. Сүүлдээ машин тэрэг шаварт суусан гэх байдлаар манай эгч болон бид хоёрт тайлбарласан. 6 дугаар сарын сүүл үеэс эхлэн энэ ажил зогссон. 9 дүгээр сар хүртэл Г.А  руу утасдаж юу болж байгаа талаар асууж, лавладаг байсан. 9 сараас эхлэн таны байшинг барих боломжгүй гэж хэлэхээр цагдаагийн байгууллагад хандсан. Автомашины хувд 115 сая төгргийн үнийн дүнд тооцож Г.А д өгөхөөр тохиролцсон. Учир нь ажил бүрэн дууссан тохиодолд шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Г.А ас 43 орчим сая төгрөг нэхэмжилж байна  гэв.

Шүүгдэгч Г.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Батширээт сум руу явсан ба Батширээт суманд тус сумын ёслол хүндэтгэлийн өргөө гэх барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Тус барилгын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа амжаагүй тул барилгын ажлаа дуусгах гээд цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирж чадаагүй Ингээд би 2019 оны 06 сарын 14-ний өглөө 04 цагт Улаанбаатар хотод ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 86-92 дугаар хуудас/,

Хохирогч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн төрсөн дүү Д.Н тай байшин бариулахаар болоод дүүгээрээ дүнзэн байшин барьдаг компаниудыг судлуулсан, манай дүү интернэтээс Донж хаус, Дүнз хаус гэх газруудыг сонгоод 2017 оны 03 дугаар сарын эхээр Дүнз хаусын захиралтай очиж уулзсан. Тэдний компани БЗД-ийн 18 дугаар хороо Доктор авто сүлжээний хажуугийн өндөр бор байшингийн 3 давхарт байрлаж байсан. Тэнд бид хоёрыг ороход нилээн том өрөөнд олон хүмүүс сууж байсан ба ажилчид нь бололтой байсан. Би тэр үед нилээн жигдэрсэн дажгүй компани байна гэж бодсон. Захирал гэх хүнтэй нь уулзаад мэдээлэл аваад явсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Дүнз хаус ХХК-ын захирал гэх Гомбоохүүгийн Алтанабаганатай дүү Д.Н ын хамт уулзаад бид хоёр БЗД-ийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 81а, 81б тоотод хоёр ширхэг дүнзэн амины хувийн сууц бариулахаар ярилцаж тохиролцоод нийт 221.000.000 /хоёр зуун хорин нэгэн сая/ төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2017 оны  03 дугаар сарын 30-ний өдөр 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 26.500.000 /хорин зургаан сая таван зуу/ төгрөг зэргийг шилжүүлж нийт 85.500.000 /наян таван сая таван зуу/ төгрөгийг тус компаний захирал Г.Алтанабагана хувийн харилцах данс Хаан банк дахь 5024245530 тоот дансанд шилжүүл гэсний дагуу дээрхи бүх гүйлгээг хийсэн. Уг захиалсан хоёр байшинг маань тухайн компани 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бэлэн болгож түлхүүр гардуулах нөхцөлтэй гэж гэрээнд заасан байгаа. Нийт 221.000.000 сая төгрөгний 115.000.000 төгрөгөнд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд орж ирсэн Дэвүү маркийн 2406 УНД улсын дугаартай ачааны зориулалт бүхий хүнд автомашины бартераар үлдэгдэл 106.000.000 төгрөгийг бэлнээр тооцохоор тохиролцсон байсан. 2017 оны 04 дүгээр сарын эхээр хаяг дээр хоёр дүнзэн байшингийн суурь цутгаад дээр нь дүнзэн модоор хэдэн үе тавиад хаяад явсан. Араас нь асуухад манай компани дүнзээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас модоо татах гээд мөнгөө төлсөн байж байгаад Мэргэжлийн хяналтад хураагдсан, тэгэхдээ бидний модыг буцааж өгнө хүлээж бай, удахгүй аваад очно гэж хэлээд алга болсон. Улмаар Алтанбагана утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байсан учраас оффис дээр нь очиход хамт байсан хүмүүс нь сууж байсан, Алтанабаганыг асуухад “манай үүдний хэсгийг түрээслэж байгаад гарсан гэж хэлсэн. Гэрээ хийхэд хамт байсан Н.Очирхүүтэй уулзахад манай захирал мод авчихаар хөдөө явсан гэж хэлээд Алтанбаганы 80020385 шинэ дугаарыг өгсөн. Алтанбаганатай холбогдоход Хэнтий аймгийн Батширээт сумаас мод ирж байгаа гээд тасалсан. Дараа нь ахиж залгахад Хэнтий аймгийн Мандал сум Цэнхэр сум хоёрын голд нэг шалаанз маркын машинтай мод шаварт суусан, шавраас татаж гаргах машин хайж байна гэх мэтээр байнга л хойшлуулж сүүлдээ гар утсаа авахгүй зугатаах болсон. Тэгээд арай гэж холбогдоод 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр кафед уулзахад Алтанбагана, Очирхүү нар ирээд одоо танай байшинг барьж чадахгүй мод авах мөнгө ч байхгүй, мод ч байхгүй дуртай юм бол өөрсдөө авчираад бариулахгүй юу, бид нар одоо хийж чадахгүй, бид нар 40 орчим сая төгрөгний ажил хийсэн гэж үзэж байна үлдэгдэл мөнгийг нь танайд өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-33 дугаар хуудас/,

Хохирогч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн эгч Д.Н тэй ярилцаад зуслангийн газар дээрээ байшин бариулахаар ярилцаад манай эгчдүнзээр байшин барьдаг компани судлаад хариу өгөөрэй гэхээр нь би интернэтээр Дүнз хаус ХХК pекламыг үзэхэд их гоё баригдсан байшингуудын зураг тавьсан байхаар нь сонгоод эхлээд ганцаараа очиж оффис дээр нь Алтанабагана, Очирхүү гэх хоёр хүнтэй уулзаад дараа нь эгч Наранчимэгтэйгээ хоёулаа оффис дээр нь очиж уулзсан. Тэгээд уулзаад Дүнз ХХК-ын ерөнхий нөхцөлтэй танилцаад барьсан байшинг нь үзэх гээд явсан. Алтанбагана, Очирхүү нар надад Шарга морьт, майхан толгойгоор барьсан байшингуудаа үзүүлсэн. Тухайн үед би орж үзэж болох уу гэхэд орж үзэж болохгүй эзэн нь уурлаад байдаг юм гэж хэлээд үзүүлэхгүй байхаар нь би гаднаас нь зургыго аваад эгчдээ очиж үзүүлсэн. Тэгээд тэдний компаниар бариулахаар болоод 2017 оны 03 дугаар сарын 28-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Дүнз хаус ХХК-ын оффис дээр хийгээд эгч бид хоёр мөнгө шилжүүлсэн. Би Дүнз хаус ХХК-ын захирал Алтанбаганы дансанд Голомт банкнаас 24.000.000 сая төгрөгийг манай эгч Наранчимэг 29.000.000 төгрөгийг шилжүүлээд би өөрийн Дэвүү маркийн 20 тонны крантай машиныг 115.000.000 төгрөгөнд бодож бартераар солихоор болсон. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай зуслангийн газар дээр эхнээсээ модоо татаад байшингийн дүнз баригдаж эхэлсэн. Баригдаж эхлээд модны бүр ажил дуусаад Алтанбагана мөнгө нэмж авна гэж байснаа модны ажил нь дуусаагүй байхад Алтанабагана дахиад материал авмаар байна мөнгө өгөөч гэж хэлэхээр нь манай эгч 26.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дараа нь нэмээд граж бариулахаар болоод 6.000.000 төгрөгийг Алтанбаганад өгсөн боловч түүнээс хойш уг зуслангийн байшин маань баригдахгүй байхаар нь Алтанабаганатай утсаар ярихад модоо мэргэжлийн хяналтийн байцаагчид хураалгасан буцаагаад авна жоохон хүлээж бай гэж хэлсэн. Ингээд бид дахин алга болохоор нь хуучин гэрээ хийсэн оффис дээр нь очиход оффис байхгүй байсан. Тэгээд Алтанбаганатай арай гэж нэг ярьсан. Алтанбагана, Очирхүү нартай бид хоёр уулзахад Алтанбагана наадмын өмнө ямар ч байсан танай байшинг дуусгана, наадмын дараа ажлаа ерөнхийдөө дуусгана гэж хэлээд дахин алга болсон. 08 сар гаргаад арай гэж холбогдоход Хэнтий аймагт модоо ачаад машинтай явж байна, машин маань шаварт суусан, машинаа шавраас гаргаж чадахгүй байна удахгүй 2-3 хоноод очно гэж хэлээд дахин ерөөсөө холбоо бариагүй. ” гэх мэдүүлэг. /хэргийн 34-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай Оргил Буман-Од ХХК нь  2016 оны зун 8-р сард “Дүнз хаус” ХХК-д 150 ширхэг байшингийн засаж янзалж /токордсон/ мод 75.000.000 төгрөгөөр худалдаж авсан тэр үед ачиж авч явах үед нь 150 ширхэг модны бичиг баримтыг ойн ангиас гаргуулж өгөөд явуулсан юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 49-51 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 56-78 дугаар хуудас/,

Г.А , Д.Н  нарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 124-150 дугаар хуудас/,

Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хэргийн 161-162 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 100 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Н, Д.Н нарт амины орон сууц барьж өгнө гэж гэрээ байгуулан 2017 оны 03 дугаар сарын 30-наас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 85.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан боловч амины орон сууцыг гүйцэт барилгүй бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 42.033.075 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Д.Н, Д.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгүүд болон

Шүүгдэгч Г.А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Батширээт сум руу явсан ба Батширээт суманд тус сумын ёслол хүндэтгэлийн өргөө гэх барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Тус барилгын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа амжаагүй тул барилгын ажлаа дуусгах гээд цагдаагийн байгууллагын дуудсан цагт ирж чадаагүй /хэргийн 86-92 дугаар хуудас/,

Хохирогч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай дүү интернэтээс Донж хаус, Дүнз хаус, гэх газруудыг сонгоод 2017 оны 03 дугаар сарын эхээр Дүнз хаусын захиралтай очиж уулзсан. Тэдний компани БЗД-ийн 18 дугаар хороо Доктор авто сүлжээний хажуугийн өндөр бор байшингийн 3 давхарт байрлаж байсан. Тэнд бид хоёрыг ороход нилээн том өрөөнд олон хүмүүс сууж байсан ба ажилчид нь бололтой байсан. Би тэр үед нилээн жигдэрсэн дажгүй компани байна гэж бодсон. Захирал гэх хүнтэй нь уулзаад мэдээлэл аваад явсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ний өдөр Дүнз хаус ХХК-ын захирал гэх Гомбоохүүгийн Алтанбаганатай дүү Д.Н ын хамт уулзаад бид хоёр БЗД-ийн 20 дугаар хороо Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 81а, 81б тоотод хоёр ширхэг дүнзэн амины хувийн сууц бариулахаар ярилцаж тохиролцоод нийт 221.000.000 /хоёр зуун хорин нэгэн сая/ төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2017 оны  03 дугаар сарын 30-ний өдөр 53.000.000 /тавин гурван сая/ төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 26.500.000/хорин зургаан сая таван зуу/ төгрөг зэргийг шилжүүлж нийт 85.500.000 /наян таван сая таван зуу/ төгрөгийг тус компаний захирал Г.Алтанабагана хувийн харилцах данс Хаан банк дахь 5024245530 тоот дансанд шилжүүл гэсний дагуу дээрхи бүх гүйлгээг хийсэн. Уг захиалсан хоёр байшинг маань тухайн компани 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бэлэн болгож түлхүүр гардуулах нөхцөлтэй гэж гэрээнд заасан байгаа. Нийт 221.000.000 сая төгрөгний 115.000.000 төгрөгөнд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн 2013 онд Монголд орж ирсэн Дэвүү маркийн 2406 УНД улсын дугаартай ачааны зориулалт бүхий хүнд автомашины бартераар үлдэгдэл 106.000.000 төгрөгийг бэлнээр тооцохоор тохиролцсон байсан. 2017 оны 04 дүгээр сарын эхээр хаяг дээр хоёр дүнзэн байшингийн суурь цутгаад дээр нь дүнзэн модоор хэдэн үе тавиад хаяаад явсан. Араас нь асуухад манай компани дүнзээ Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумаас модоо татах гээд мөнгөө төлсөн байж байгаад Мэргэжлийн хяналтад хураагдсан, тэгэхдээ бидний модыг буцааж өгнө хүлээж бай удахгүй аваад очно гэж хэлээд алга болсон. Улмаар Алтанабагана утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байсан учраас оффис дээр нь очиход хамт байсан хүмүүс нь сууж байсан, Алтанабаганыг асуухад “манай үүдний хэсгийг түрээслэж байгаад гарсан гэж хэлсэн. Гэрээ хийхэд хамт байсан Н.Очирхүүтэй уулзахад манай захирал мод авчихаар хөдөө явсан гэж хэлээд Алтанабаганы 80020385 шинэ дугаарыг өгсөн. Алтанбаганатай холбогдоход Хэнтий аймгийн Батширээт сумаас мод ирж байгаа гээд тасалсан. Дараа нь ахиж залгахад Хэнтий аймгийн Мандал сум Цэнхэр сум хоёрын голд нэг шалаанз маркын машинтай мод шаварт суусан, шавраас татаж гаргах машин хайж байна гэх мэтээр байнга л хойшлуулж сүүлдээ гар утсаа авахгүй зугатаах болсон. Тэгээд арай гэж холбогдоод 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр кафед уулзахад Алтанабагана, Очирхүү нар ирээд одоо танай байшинг барьж чадахгүй мод авах мөнгө ч байхгүй, мод ч байхгүй дуртай юм бол өөрсдөө авчираад бариулахгүй юу, бид нар одоо хийж чадахгүй, бид нар 40 орчим сая төгрөгний ажил хийсэн гэж үзэж байна үлдэгдэл мөнгийг нь танайд өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-33 дугаар хуудас/,

Хохирогч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би интернэтээр Дүнз хаус ХХК pекламыг үзэхэд их гоё баригдсан байшингуудын зураг тавьсан байхаар нь сонгоод эхлээд ганцаараа очиж оффис дээр нь Алтанбагана, Очирхүү гэх хоёр хүнтэй уулзаад дараа нь эгч Наранчимэгтэйгээ хоёулаа оффис дээр нь очиж уулзсан. Тэгээд уулзаад Дүнз ХХК-ын ерөнхий нөхцөлтэй танилцаад барьсан байшинг нь үзэх гээд явсан. Алтанбагана, Очирхүү нар надад Шарга морьт, майхан толгойгоор барьсан байшингуудаа үзүүлсэн. Тухайн үед би орж үзэж болох уу, гэхэд орж үзэж болохгүй эзэн нь уурлаад байдаг юм гэж хэлээд үзүүлэхгүй байхаар нь би гаднаас нь зургыг аваад эгчдээ очиж үзүүлсэн. Тэгээд тэдний компаниар бариулахаар болоод 2017 оны 03 дугаар сарын 28-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Дүнз хаус ХХК-ын оффис дээр хийгээд эгч бид хоёр мөнгө шилжүүлсэн. Би Дүнз хаус ХХК-ын захирал Алтанбаганы дансанд Голомт банкнаас 24.000.000 сая төгрөгийг манай эгч Наранчимэг 29.000.000 төгрөгийг шилжүүлээд би өөрийн Дэвүү маркийн 20 тонны крантай машиныг 115.000.000 төгрөгөнд бодож бартераар солихоор болсон. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр манай зуслангийн газар дээр эхнээсээ модоо татаад байшингийн дүнз баригдаж эхэлсэн. Баригдаж эхлээд модны бүр ажил дуусаад Алтанбагана мөнгө нэмж авна гэж байснаа модны ажил нь дуусаагүй байхад Алтанабагана дахиад материал авмаар байна мөнгө өгөөч гэж хэлэхээр нь манай эгч 26.500.000 төгрөгийг өгсөн. Тэгээд дараа нь нэмээд граж бариулахаар болоод 6.000.000 төгрөгийг Алтанбаганад өгсөн боловч түүнээс хойш уг зуслангийн байшин маань баригдахгүй байхаар нь Алтанабаганатай утсаар ярихад модоо мэргэжлийн хяналтийн байцаагчид хураалгасан буцаагаад авна жоохон хүлээж бай гэж хэлсэн. Ингээд бид дахин алга болохоор нь хуучин гэрээ хийсэн оффис дээр нь очиход оффис байхгүй байсан. Тэгээд Алтанабаганатай арай гэж нэг ярьсан. Алтанабагана, Очирхүү нартай бид хоёр уулзахад Алтанабагана наадмын өмнө ямар ч байсан танай байшинг дуусгана, наадмын дараа ажлаа ерөнхийдөө дуусгана гэж хэлээд дахин алга болсон. 08 сар гаргаад арай гэж холбогдоход Хэнтий аймагт модоо ачаад машинтай явж байна, машин маань шаварт суусан, машинаа шавраас гаргаж чадахгүй байна удахгүй 2-3 хонод очно гэж хэлээд дахин ерөөсөө холбоо бариагүй. ” гэх мэдүүлэг. /хэргийн 34-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай Оргил Буман-Од ХХК нь  2016 оны зун 8-р сард “Дүнз хаус” ХХК-д 150 ширхэг байшингийн засаж янзалж /токордсон/ мод 75.000.000 төгрөгөөр худалдаж авсан тэр үед ачиж авж явах үед нь 150 ширхэг модны бичиг баримтыг ойн ангиас гаргуулж өгөөд явуулсан юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 49-51 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 56-78 дугаар хуудас/,

Г.А , Д.Н  нарын Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 124-150 дугаар хуудас/,

Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хэргийн 161-162 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 100 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хэргийн 163 дугаар хуудсанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагдсан бөгөөд Дүнз Хаус компани нь барилгын засвар хийх үйл ажиллагааны чиглэлтэй 2017 оны 3 сарын 13-ны өдөр гэрчилгээ авсан боловч  2017 оны 3 сарын 28-ны өдөр хохирогч нартай уулзан гэрээ байгуулж манай компанийн барьсан байшин гэж худал төөрөгдүүлэн Майхан толгой болон  бусад газруудаар явж байшин үзүүлсэн болох нь шүүгдэгчийн “манай компанийн анхны захиалга байсан” гэх мэдүүлэг,хохирогч Д.Н ын  “...Алтанбагана, Очирхүү нар надад Шарга морьт, майхан толгойгоор барьсан байшингуудаа үзүүлсэн. Тухайн үед би орж үзэж болох уу, гэхэд орж үзэж болохгүй эзэн нь уурлаад байдаг юм гэж хэлээд үзүүлэхгүй байхаар нь би гаднаас нь зургыг аваад эгчдээ очиж үзүүлсэн гэх мэдүүлэгүүдээр давхар нотлогдож байгаа болно. 

Шүүгдэгч Г.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 03 дугаар сарын 30-наас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Г.А д холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн, үнэлгээ 9 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан боловч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Б.Алтангэрэлийн албан бичиг болон Дамно компанийн албан бичгүүд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байна гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт Дамно компанийн захирал,үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг оролцуулан хөрөнгийг үнэлсэн арга аргачлал тооцоог нягтлан хийсэн үнэлгээнд эргэлзэх зүйлгүй байна гэж үзсэн болно. Мөн Г.А д хөрөнгийн үнэлгээ болон хэргийн материал танилцуулахад ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Г.Баярсайханыг гэрчээр асуусан байцаалт нь эх хувиараа биш, хуулбарлдасан атлаа хуулбар үнэн дараагүй байна гэх бөгөөд хэргийн 49 дүгээр хуудас дахь энэ мэдүүлэг нь 2016 оны 8 сард Алтанбагана нь мод авсан талаархи буюу энэ хэрэгт цаг хугацааны хувьд хамааралгүй байх бөгөөд мэдүүлгийг нотлох баримтаар тооцох шаардлагагүй байна.

Иргэний хуульд зааснаар Г.А ас 42.033.750 төгрөг гаргуулж, хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.