Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1511

 

  2019         09         30                                       2019/ШЦТ/1511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч М.Т ,

гэрч М.Саруул,

шинжээч Ч.Эрдэмболор,

шүүгдэгч Ө.С , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.С д холбогдох эрүүгийн 1903 00751 0332 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.С , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ө.С нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний 08 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, "Кино үйлдвэр"-ийн хойд уулзварын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг зөвшөөрнө;", мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;" гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Лексус-470 маркийн 22-37 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Т ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.С  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүний аавтай холбоо барьж хохирогчийн биеийн байдлыг нь асууж байсан. Миний сэтгэл санаа тогтворгүй явж байсан нь үнэн. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө би ээжийгээ элэгний хорт хавдартайг мэдээд явж байсан юм. Би энэ тухайгаа хохирогчид хэлж байсан. Замын цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны даргад өргөдөл гаргаж 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутаг руу явсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчийн үүрэг даалгаварын дагуу хохирогчтой холбогдоход “чи ямар ядаргаатай юм бэ” гэж хэлсэн болохоор тэр үеэс эхлэн би хохирогчтой холбогдоогүй. Би шүүх хурал болохоос өмнө хохирогчтой нилээн олон удаа ярьсан. Би эмчилгээний зардлыг төлж биелүүлэх тухайгаа хэлсэн. Би шүүх хурлаар орж шийдвэрлүүлснээр би ажлаасаа халагдах учраас чиний хохирлыг төлөх болно гэж хэлсэн. Би түүний нэхэмжилж байгаа мөнгийг төлөх болно. Би хохирогчоос “шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломж байна уу” гэж асууж байсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үнэн зөв гэж бодож байна. Шүүх эмнэлгийн хариуг цэргийн албаны болон бусад таньдаг эмч нараасаа асууж лавласан. Шүүх эмнэлгийн хүндэвтэр гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төгсбилэг болон түүний аав, ээжтэй цуг нүдний шил болон гар утасных нь шилэн наалтыг солиулахаар явахдаа түүний ээжтэй илэн далангүй ярьсан. Би бүх болсон процессыг хоёр өмгөөлөгчтэйгээ илэн далангүй ярилцсан. Эхний ээлжинд эм тариагаар эмчилгээ хийгдэнэ, дараагийн ээлжинд уургийн эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Миний ээжийн биеийн байдал муу байгаа, өөрийнхөө амьдралын талаар хэлж ярьж байсан” гэв.

Хохирогч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би эхлээд шинжилгээ өгөхөд шинжээчийн дүгнэлт хөнгөн гарсан. Дараа нь дахин шинжилгээ өгч, шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэж гарсаны дараа үеэс эхлэн надтай холбогдож ирсэн. Би Ө.С г эмнэлгээр хамт явъя гэхэд ах нь жоохон ажилтай болчихлоо гэж хэлдэг байсан. Манай ээж Ө.С д манай хүү хүнтэй зодолдсон гэж юу ч яриагүй. Тэрээр өөрөө худлаа зохиогоод байх юм. Би ажлын газрын хүнтэйгээ таарсан. Би тэр өдөр шинжилгээгээ өгчихөөд ажил руугаа ороод жоохон бухимдсан. Миний мөрний гэмтэл нь гаднаас хараад мэдэгдэхгүй. Манай аав, ээж рүү бичсэн мессежийг үндэслэж миний бие гайгүй байна гэж бодоод байх шиг байна. Миний мөрөнд гурван гэмтэл байна. Би энэ мөрний гэмтлийн нэгийг нь янзлуулах гэж байгаа юм. Дагз, эгэмний холбоосны гэмтлийг нь эмчлэх эмчилгээний мөнгийг л авахыг хүсээд байна. Би шүүгдэгчээс 4.800.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ шинжилгээнүүдийнхээ баримтыг Солонгос улс руу явуулбал энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөс их мөнгө гарах байх. Намайг Ө.С  гүтгээд байсан болохоор би шүүхэд хандах болсон. Би гомдолтой байна. Зүгээр явж байсан хүнийг мөргөж гэмтээчихээд өнөөдрийн шүүх хуралдаанд манай аав, ээжийг ингэж хэлсэн, тэгж хэлсэн гэж гүтгээд байгаатай нь санал нийлэхгүй байна” гэв.

Шүүгдэгч Ө.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг 45 минутын орчим би өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн 22-37 УНА улсын дугаартай машинтай Баянзүрх дүүргийн нутаг Маахуурын гэрлэн дохиотой уулзварын явган хүний гарцан дээр Энхсайханы Төгсбилэгийг мөргөсөн нь үнэн болно.” гэх мэдүүлэг. /хэргийн 79-88 дугаар хуудас/,

Хохирогч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны  06 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг 45 минутын орчим би ганцаараа Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг Маахуур”-ын хажуугийн замын уулзвар дээр урд талаасаа хойд зүг рүү гарах гээд явган хүний гарцан дээр зогсож байсан юм. Ногоон гэрэл асахаар нь би 2 талынхаа машинууд болон урдаас ирж байгаа хөдөлгөөнийг харчихаад зам хөндлөн гарч явтал хойд зүгт байсан Приүс центер гэсэн хашаанаас Лексус-470 маркийн машин гарч ирээд зүүн эргэхээр нь би бултах гээд үсэрсэн боловч уг машины урд талын хамгаалалтын төмөрт нь гуя хэсгээрээ мөргүүлээд шидэгдээд газарт толгойгоороо унасан. Тухайн үед миний толгой хагарсан байсан. Би хэсэг манараад сэртэл миний толгойноос цус гараад байсан. Жолооч нь машинаасаа бууж ирээд түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би гэмтэл дээр очоод 4 оёдол тавиулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28, 91-92 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹930 дүгнэлтэд “1. 2019 оны 07 дугаар сарын 02-ны баруун мөрний MRI зургаас үзэхэд М.Т ийн биед баруун дал эгэмний холбоос, мөрний булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, үений холбоосны суналт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹41259 дүгнэлт /хэргийн 120-124 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 47-49 дугаар хуудас/,

Ө.С гийн Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 62 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 70 дугаар хуудас/,

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 115-117 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 129 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.С нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний 08 цаг 45 минутын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, "Кино үйлдвэр"-ийн хойд уулзварын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг зөвшөөрнө;", мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;" гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй Лексус-470 маркийн 22-37 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно." гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар, зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч М.Т ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ө.С гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө хохирогчийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүний аавтай холбоо барьж хохирогчийн биеийн байдлыг нь асууж байсан. Миний сэтгэл санаа тогтворгүй явж байсан нь үнэн. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө би ээжийгээ элэгний хорт хавдартайг мэдээд явж байсан юм. Би энэ тухайгаа хохирогчид хэлж байсан. Замын цагдаагийн мөрдөн шалгах ажиллагааны даргад өргөдөл гаргаж 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөө орон нутаг руу явсан. Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчийн үүрэг даалгаварын дагуу хохирогчид холбогдоход чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн болохоор тэр үеэс эхлэн би хохирогчтой холбогдоогүй. Би шүүх хурал болохоос өмнө хохирогчтой нилээн олон удаа ярьсан. Би эмчилгээний зардлыг төлж биелүүлэх тухайгаа хэлсэн. Би шүүх хурлаар орж шийдвэрлүүлснээр би ажлаасаа халагдах учраас чиний хохирлыг төлөх болно гэж хэлсэн. Би түүний нэхэмжилж байгаа мөнгийг төлөх болно. Би хохирогчоос шүүхээр шийдвэрлүүлэхээр энэ асуудлыг шийдвэрлэх боломж байна уу гэж асууж байсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтийг үнэн зөв гэж бодож байна. Шүүх эмнэлгийн хариуг цэргийн албаны болон бусад таньдаг эмч нараасаа асууж лавласан. Шүүх эмнэлгийн хүндэвтэр гэх дүгнэлтийг хүлээн зөвөшөөрөхгүй байна. Хохирогч болон түүний ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна. 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Төгсбилэг болон түүний аав, ээжтэй цуг нүдний шил болон гар утсных нь шилэн наалтыг солиулахаар явахдаа түүний ээжтэй илэн далангүй ярьсан. Би бүх болсон процессыг хоёр өмгөөлөгчтэйгээ илэн далангүй ярилцсан. Эхний ээлжинд эм тариагаар эмчилгээ хийгдэнэ, дараагийн ээлжинд уургийн эмчилгээ хийгдэнэ гэж хэлсэн. Миний ээжийн биеийн байдал муу байгаа өөрийнхөө амьдралын талаар хэлж ярьж байсан” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Т ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би эхлээд шинжилгээ өгөхөд шинжээчийн дүгнэлт хөнгөн гарсан. Дараа нь дахин шинжилгээ өгч, шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэж гарсаны дараа үеэс эхлэн надтай холбогдож ирсэн. Би Ө.С г эмнэлгээр хамт явъя гэхэд ах нь жоохон ажилтай болчихлоо гэж хэлдэг байсан. Манай ээж Ө.С д манай хүү хүнтэй зодолдсон талаар юу ч яриагүй. Тэрээр өөрөө худлаа зохиогоод байх юм. Би ажлын газрын хүнтэйгээ таарсан. Би тэр өдөр шинжилгээгээ өгчихөөд ажил руугаа ороод жоохон бухимдсан. Миний мөрний гэмтэл нь гаднаас хараад мэдэгдэхгүй. Манай аав, ээж рүү бичсэн мессежийг үндэслэж миний бие гайгүй байна гэж бодоод байх шиг байна. Миний мөрөнд гурван гэмтэл байна. Би энэ мөрний гэмтлийн нэгийг нь янзлуулах гэж байгаа юм. Дагз, эгэмний холбоосны гэмтлийг нь эмчлэх эмчилгээний мөнгийг л авахыг хүсээд байна. Би шүүгдэгчээс 4.800.000 төгрөг нэхэмжилж байна. Би энэ шинжилгээнүүдийнхээ баримтыг Солонгос улс руу явуулбал энэ нэхэмжилж байгаа мөнгөнөөс их мөнгө гарах байх. Намайг Ө.С  гүтгээд байсан болохоор би шүүхэд хандах болсон. Би гомдолтой байна. Зүгээр явж байсан хүнийг мөргөж гэмтээчихээд өнөөдрийн шүүх хуралдаанд манай аав, ээжийг ингэж хэлсэн, тэгж хэлсэн гэж гүтгээд байгаатай нь санал нийлэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ө.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг 45 минутын орчим би өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн 22-37 УНА улсын дугаартай машинтай Баянзүрх дүүргийн нутаг Маахуурын гэрлэн дохиотой уулзварын явган хүний гарцан дээр Энхсайханы Төгсбилэгийг мөргөсөн нь үнэн болно.” гэх мэдүүлэг. /хэргийн 79-88 дугаар хуудас/,

Хохирогч М.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны  06 дугаар сарын 19-ний өглөөний 08 цаг 45 минутын орчим би ганцаараа Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг Маахуур”-ын хажуугийн замын уулзвар дээр урд талаасаа хойд зүг рүү гарах гээд явган хүний гарцан дээр зогсож байсан юм. Ногоон гэрэл асахаар нь би 2 талынхаа машинууд болон урдаас ирж байгаа хөдөлгөөнийг харчихаад зам хөндлөн гарч явтал хойд зүгт байсан Приүс центер гэсэн хашаанаас Лексус-470 маркийн машин гарч ирээд зүүн эргэхээр нь би бултах гээд үсэрсэн боловч уг машины урд талын хамгаалалтын төмөрт нь гуя хэсгээрээ мөргүүлээд шидэгдээд газарт толгойгоороо унасан. Тухайн үед миний толгой хагарсан байсан. Би хэсэг манараад сэртэл миний толгойноос цус гараад байсан. Жолооч нь машинаасаа бууж ирээд түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би гэмтэл дээр очоод 4 оёдол тавиулсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 26-28, 91-92 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹930 дүгнэлтэд “1. 2019 оны 07 дугаар сарын 02-ны баруун мөрний MRI зургаас үзэхэд М.Т ийн биед баруун дал эгэмний холбоос, мөрний булчингийн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, үений холбоосны суналт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹41259 дүгнэлт /хэргийн 120-124 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 47-49 дугаар хуудас/,

Ө.С гийн Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 62 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 70 дугаар хуудас/,

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 115-117 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 129 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 65 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ө.С д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ө.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ө.С гийн 383365 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож,

            1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Иргэний хуульд зааснаар Ө.С гээс 335.550 төгрөг гаргуулж, хохирогч М.Т т олгож,

Хохирогч М.Т  нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.С  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.