| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1485/Э |
| Дугаар | 1514 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1514
2019 09 30 2019/ШЦТ/1514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Ариунжаргал,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 1906 04156 1937 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б г зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-нд найз Чулуунбаатартай уулзаад салхинд алхаж байгаад хоёулаа нэг нэг пиво ууя гээд наадам центрийн гадаах задгай талбайд нэг нэг пиво, 100 грамм архи нэг нэгийг уусан. Тэгээд байж байгаад би Баттөр гэх найз руугаа залгаж ярьсан, Баттөр Жуковын музейн тэнд биллъярданд байна гэхээр нь Баттөр дээр очъё гээд найз Чулуунбаатарын хамт очсон. Бид гурав биллъярд тоглонгоо 1 шил 0.75 граммийн архи уусан, тэндээсээ шууд Баттөрийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 5-р байрны захын орцны 1 давхарт байрлах гэрт очиж 0.75 грамм нэг шил Герман архи, 0.75 граммийн шилтэй Эдин архи зэргийг уусан. Би 2019 оны 07 дугаар сарын 12-ний 04 цагийн үед гэрлүүгээ харьлаа гэж хэлээд гарах гэтэл араас дуудаад чи намайг орхиж явдаг хэн бэ гээд муудалцаад намайг уусан Герман архины шилээр зүүн нүдний ойролцоо цохиод авсан. Нүднээс цус гараад шууд газар унасан дээрээс нь зүүн гарын булчин хэсгийн хажуунаас хутгалсан. Баттөр дайрахдаа нэг гартаа архины шил, нэг гартаа хутга барьчихсан. Гар луугаа хутгалуулаад шууд ухаан алдаад, өглөө 11 гээд сэрсэн. Баттөр орон дээрээ хэвтэж байсан, юу ч дугараагүй. Нүдний хажууд зүсэгдсэн бололтой, 4н шарх байсан, ухаан алдсан байхад зүссэн байх. Цохих үед архины шил хагараагүй санагдаж байна. Сэрээд шууд гэр лүүгээ таксидсан. Чулуунбаатар байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 15-24 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8618 дүгнэлтэд “1. П.Б гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, баруун нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөрийн шарх, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 47 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б г зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 11-нд найз Чулуунбаатартай уулзаад салхинд алхаж байгаад хоёулаа нэг нэг пиво ууя гээд наадам центрийн гадаах задгай талбайд нэг нэг пиво, 100 грамм архи нэг нэгийг уусан. Тэгээд байж байгаад би Баттөр гэх найз руугаа залгаж ярьсан, Баттөр Жуковын музейн тэнд биллъярданд байна гэхээр нь Баттөр дээр очъё гээд найз Чулуунбаатарын хамт очсон. Бид гурав биллъярд тоглонгоо 1 шил 0.75 граммийн архи уусан, тэндээсээ шууд Баттөрийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 5-р байрны захын орцны 1 давхарт байрлах гэрт очиж 0.75 грамм нэг шил Герман архи, 0.75 граммийн шилтэй Эдин архи зэргийг уусан. Би 2019 оны 07 дугаар сарын 12-ний 04:00 минутын үед гэрлүүгээ харьлаа гэж хэлээд гарах гэтэл араас дуудаад чи намайг орхиж явдаг хэн бэ гээд муудалцаад намайг уусан Герман архины шилээр зүүн нүдний ойролцоо цохиод авсан. Нүднээс цус гараад шууд газар унасан дээрээс нь зүүн гарын булчин хэсгийн хажуунаас хутгалсан. Баттөр дайрахдаа нэг гартаа архины шил, нэг гартаа хутга барьчихсан. Гар луугаа хутгалуулаад шууд ухаан алдаад, өглөө 11 гээд сэрсэн. Баттөр орон дээрээ хэвтэж байсан юу ч дугараагүй. Нүдний хажууд зүсэгдсэн бололтой 4н шарх байсан, ухаан алдсан байхад зүссэн байх. Цохих үед архины шил хагараагүй санагдаж байна. Сэрээд шууд гэр лүүгээ таксидсан. Чулуунбаатар байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 15-24 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8618 дүгнэлтэд “1. П.Б гийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, баруун нүдний дотор булангийн цус хуралт, хамрын угийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөрийн шарх, дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хэргийн 47 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 52 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.