| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1454/Э |
| Дугаар | 1515 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1515
2019 09 30 2019/ШЦТ/1515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
хохирогч А.Э ,
шүүгдэгч Ч.О , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О д холбогдох эрүүгийн 1906 04699 1782 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.О, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн буудал дээр иргэн А.Э ыг “хамт архи ууж байсан найзыг маань авч явах гэлээ” гэх шалтгаанаар чи өөрөө зайл, яв гэж хэлээд төмсөг рүү нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний нүд рүү цохихоор би түүнийг хариуд нь өшиглөсөн. Би санамсаргүйгээр өшиглөсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчийн зөвлөлгөөнөөр ороод нэг төмсөгөө авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Би гомдолтой байна. Миний төмсөгний хавдар буугаагүй байна. 38.500 төгрөг нэхэмжилж байсан. Би барилга дээр ажилладаг. Би өдөрт 50.000 төгрөгийн цалин авдаг. Ажилгүй байх хугацааны цалингаа гаргуулж авмаар байна.” гэв.
Шүүгдэгч Ч.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улиастайн хуучин эцсийн буудал дээр 20 цагийн орчим Даваатай нэг шил архи хуваагаад ууж байхад танил Отгонбаяр найз эмэгтэйтэйгээ цуг ирсэн бөгөөд ирэхээр нь ууж байсан архинаасаа Отгонбаярт хийж өгсөн юм. Тэгээд байж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд Отгонбаярыг явъя гэж хэлээд цохиод авсан, тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэж хэлэхэд тэр залуу миний нүд рүү хуруугаараа чичиж хатгасан тэгэхээр нь тэр залуугийн төмсөг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр залуу яваад өгсөн ба Энхтайван гэдэг юм байна лээ. Би урьд өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан, дараа нь нэрийг нь мэдсэн юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 21-25 дугаар хуудас/,
Хохирогч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр найз Отгонбаяр, Ариунзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн ойролцоо уулзаж, 1 шил 0,5 литрийн архи уучихаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн буудал дээр 21 цагийн орчим бид гурав ирсэн юм. Бид гурвыг буудал дээр буухад хэсэг хүмүүс гадаа архи уугаад байж байсан. Тэгсэн тэдгээр хүмүүс дээр Отгонбаяр очоод ууж байгаа архинаас нь уугаад явахгүй байсан. Би Отгонбаяр дээр очоод явъя гэж хэлэхэд тэнд архи уух гээд байж бай гээд байсан. Тэнд байсан Оогий гэдэг хүн босож ирээд намайг чи зайл, яв гээд миний төмсөг рүү өшиглөчихсөн, миний төмсөг хавдаад хөндүүртэй болсон. Би 5 минут орчим төмсгөө барьж зогсож байгаад тэр хүний шанаа руу нэг удаа гараад атгаад цохиход тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тэр өдрийн шөнө гэртээ харьж хоноод, маргааш нь гэртээ өнжөөд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бум Энэрэл нэртэй эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд төмсөг чинь үрэвсчихсэн байна гэж хэлсэн. Одоо ч гэсэн хавдартай хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч Т.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз Отгонбаяр, Энхтайван нартай Баянзүрх дүүргийн ойролцоо 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уулзаж тэр хавьд гадаа бид гурав 1 шил 0,5 литрийн архи хувааж уучихаад Улиастайн хуучин эцэс дээр байх Отгонбаярын гэр лүү явж байгаад, Отгонбаярын таньдаг Отгонхүү хүмүүстэй архи уугаад гадаа байж байсан ба Отгонбаяр, Энхтайван бид гурав тэд нар дээр очсон юм. Очоод байж байхад Отгонхүү, Энхтайван хоёр хоорондоо маргалдаж байсан яг юунаас болоод маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Маргалдаж байснаа Отгонхүү босож ирээд Энхтайваны эмзэг эрхтэн хавьцаа өшиглөчихсөн. Энхтайван доошоо тонгойж хэсэг байснаа төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлээд хэсэг сууж байгаад Отгонбаяр, Энхтайван бид гурав Отгонбаярын гэр лүү явсан. Отгонбаярын гэрт очоод Энхтайван миний төмсөг хавдчихсан, өвдөөд байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹9662 дүгнэлтэд “1. А.Э ы биед хуухнагт зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөг, дайвар булчирхайн цочмог үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тухайн цаг үед үүссэн байх боломжтой…” гэжээ /хэргийн 16 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцсийн буудал дээр иргэн А.Э ы төмсөг рүү нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.О гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний нүд рүү цохихоор би түүнийг хариуд нь өшиглөсөн. Би санамсаргүйгээр өшиглөсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эмчийн зөвлөгөөнөөр ороод нэг төмсөгөө авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Би гомдолтой байна. Миний төмсөгний хавдар буугаагүй байна. 38.500 төгрөг нэхэмжилж байсан. Би барилга дээр ажилладаг. Би өдөрт 50.000 төгрөгийн цалин авдаг. Ажилгүй байх хугацааны цалингаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улиастайн хуучин эцсийн буудал дээр 20 цагийн орчим Даваатай нэг шил архи хуваагаад ууж байхад танил Отгонбаяр найз эмэгтэйтэйгээ цуг ирсэн бөгөөд ирэхээр нь ууж байсан архинаасаа Отгонбаярт хийж өгсөн юм. Тэгээд байж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд Отгонбаярыг явъя гэж хэлээд цохиод авсан, тэгэхээр нь би “чи яаж байгаа юм” гэж хэлэхэд тэр залуу миний нүд рүү хуруугаараа чичиж хатгасан, тэгэхээр нь тэр залуугийн төмсөг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр залуу яваад өгсөн ба Энхтайван гэдэг юм байна лээ. Би урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй залуу байсан, дараа нь нэрийг нь мэдсэн юм. ” гэх мэдүүлэг. /хэргийн 21-25 дугаар хуудас/,
Хохирогч А.Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр найз Отгонбаяр, Ариунзаяа нарын хамт Баянзүрх дүүргийн ойролцоо уулзаж, 1 шил 0,5 литрийн архи уучихаад Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн буудал дээр 21 цагийн орчим бид гурав ирсэн юм. Бид гурвыг буудал дээр буухад хэсэг хүмүүс гадаа архи уугаад байж байсан. Тэгсэн тэдгээр хүмүүс дээр Отгонбаяр очоод ууж байгаа архинаас нь уугаад явахгүй байсан. Би Отгонбаяр дээр очоод явъя гэж хэлэхэд тэнд архи уух гээд “байж бай” гээд байсан. Тэнд байсан Оогий гэдэг хүн босож ирээд намайг чи зайл, яв гээд миний төмсөг рүү өшиглөчихсөн, миний төмсөг хавдаад хөндүүртэй болсон. Би 5 минут орчим төмсгөө барьж зогсож байгаад тэр хүний шанаа руу нэг удаа гараад атгаад цохиход тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тэр өдрийн шөнө гэртээ харьж хоноод, маргааш нь гэртээ өнжөөд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Бум Энэрэл нэртэй эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд төмсөг чинь үрэвсчихсэн байна гэж хэлсэн. Одоо ч гэсэн хавдартай хөндүүртэй байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч Т.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би найз Отгонбаяр, Энхтайван нартай Баянзүрх дүүргийн ойролцоо 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уулзаж тэр хавьд гадаа бид гурав 1 шил 0,5 литрийн архи хувааж уучихаад Улиастайн хуучин эцэс дээр байх Отгонбаярын гэр лүү явж байгаад, Отгонбаярын таньдаг Отгонхүү хүмүүстэй архи уугаад гадаа байж байсан ба Отгонбаяр, Энхтайван бид гурав тэд нар дээр очсон юм. Очоод байж байхад Отгонхүү, Энхтайван хоёр хоорондоо маргалдаж байсан яг юунаас болоод маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Маргалдаж байснаа Отгонхүү босож ирээд Энхтайваны эмзэг эрхтэн хавьцаа өшиглөчихсөн. Энхтайван доошоо тонгойж хэсэг байснаа төмсөг рүү өшиглөчихлөө гэж хэлээд хэсэг сууж байгаад Отгонбаяр, Энхтайван бид гурав Отгонбаярын гэр лүү явсан. Отгонбаярын гэрт очоод Энхтайван миний төмсөг хавдчихсан, өвдөөд байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹9662 дүгнэлтэд “1. А.Э гийн биед хуухнагт зөөлөн эдийн няцрал, зүүн төмсөг, дайвар булчирхайн цочмог үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Тухайн цаг үед үүссэн байх боломжтой…” гэх дүгнэлт /хэргийн 16 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.О д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Ч.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогч А.Э д хохиролд 50.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь ажмилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэнийг шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 320.000 төгрөг,31.000 төгрөгний бичгийн баримтыг зэргийг үндэслэн нийт 351.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогид олгохоор шийдвэрлэлээ.Мөн хохирогч нь энэ хэргийн улмаас гэмтсэн төмсгөө авхуулах шаардлагатай талаар эмч зөвлөсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх бөгөөд хэрэв төмсгөө авхуулах тохиолдолд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.