Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05299

 

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн Бадарчийн Отгонтөгсөд холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 340.236 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-ны татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

           2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс 5215 төгрөг, Б.Отгонтөгсөөс 5215 төгрөгийг тус тус гаргуулж “Хөгжил” СӨХ-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10430 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.